Pages

31.1.12

Амьдралын тоглоом

Би тоглоомонд их тааруухаан. Хүн тоглож байгааг нь мэдэхгүй тэр чигт нь итгээд хямраад намираад явж өгнө. Тоглож байгаад тоглоом даадгүй тонгойж байгаад бөгсөө даадгүй гэдэг шиг хамаагүй их тогловол уйлчдаг уурлачдаг :р


За тэгээд хөзөр муушгинд аз дутаад явахгүйэ, шатар дааманд толгой дутаад нэмэргүйэ, сагс теннисэнд хөдөлгөөний эвсэл дутаад ахицгүй. Ядаж байхад бөмбөг нь надад дуртайн, хаа ч байсан толгойг минь олж ирээд оночдогийн ккк. Насны залуу цусны шингэнд хүүхдүүдийг дуурайгаад компьютер тоглоом сонирхож л явлаа, эцсийн бүлэгт уураг тархи маань тэр талын хөгжил муутайм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд орхисон доо.
Дурлалын тоглоомонд мөн л авьяасгүй. Нэг бол хүлээх тэвчээр дутаад тоглоомыг орхин одох, эс бол гарт барьсан модоо яагаачгүй эрт дэлгэчээд өнөө хүн маань уйдах...Cool байж чадсан хүн энэ тоглоомонд хождог гэхийн билээ, би тэгж сураагүй, дурлахгүй үнсэлцэж чадахгүй бас хүсэхгүй, ингээд л хожигдсоор байгаад таардаг юм энэ тоглоомонд бас...



Cool гэснээс энэ дээр гардаг Gwen мөн ч сайхан амьтан шүү ай.

Амьдрал хэмээх асар том хөлөг дээр наадахдаа л хожигдчихгүйм сан гэж хичээх юм даа. Дараагийн нүүдлээ хийхээс өмнө аль болох олон боломжуудыг олж хараад өөрт хэрэгтэйг нь шүүж тунгаагаад явцгүйг нь цаг тухайд нь арилгаад явчихлаар аяндаа хийх сонголтын дүр зураг тодроод ирдгийм байна. Эхний үед эргэн тойрон түнэр харанхуй ноёлоод хаачих яахаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзсээр ядарч туйлддаг хэдий ч аажим аажмаар орчноо мэдэрч, харагдах хүрээ тэлэхийн хэрээр хандах зүг чиг тогтоод ирдгийн байна.

Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр
Зөв байгаагүй урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
гээд миний дуртай царайлаг дуучин дуулдаг шиг. Өмнөх шийдвэр бүр зөв байгаагүй, гэхдээ заримдаа онгойлгож үзэхээс нааш, оролдож эхлэхээс өмнө буруу зөвийг нь мэдэхийн аргагүй үе байхым. Аргагүйдэж мухардахын цагт энэ бол мад биш шаг, гарах гарц байж л таараа гэж бодох хэрэгтэйм. Хүлээгээд л суувал аяндаа шалаанаас гарахгүй, тиймээс дараагийн нүүдлээ бодож хөдлөх л хэрэгтэй. Харин хожим нь, асуудлыг даваад туулаад гарсны дараа, алдаа бүрийн цаана ямар нэгэн зүйл ухаарсан, сурсан байдаг нь сайхан...


Ийм шатар тогловол маргааш нь үхсээн ккк. Идүүлсний тоогоор хундагатайгаа уудаг гэнэ :р

18 comments:

  1. ёооо би одоо яаж уншихаараа сээгэс тэннис гэж уншдаг байнаа :P

    за одоо дахиал би бас гээл эхлэхээс ккк, үнэхээр би бас тоглоомонд азгүй, мөрий тавибал бүүрч азгүйтдэг, харин хэцүү шийдвэрийн өмнө эргэлзэж тээнэгэлзэн сонголт хийдэгч "зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин"-гийн ивээлээр амьдралын тоглоомонд аз биднийг хаячихдаггүй юм билээ. чи ч бас алзахгүйээ

    энэ шатрыг тоглобол би колагаа хажуудаа тавьжаагаад цаад талын шарыг нь авчаагаал идүүлж өгдийм байгааздээ кккк, угаасаа би шатарт муу хүнлд

    ReplyDelete
    Replies
    1. Эргэлзэх нь аргагүй чиний онгойлгосон хаалга бүр
      Зөв байгаагүй урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй

      энэ лайтай үнэн үгайн

      "Дурлалын тоглоомонд мөн л авьяасгүй. Нэг бол хүлээх тэвчээр дутаад тоглоомыг орхин одох, эс бол гарт барьсан модоо яагаачгүй эрт дэлгэчээд өнөө хүн маань уйдах...Cool байж чадсан хүн энэ тоглоомонд хождог гэхийн билээ, би тэгж сураагүй, дурлахгүй үнсэлцэж чадахгүй бас хүсэхгүй, ингээд л хожигдсоор байгаад таардаг юм энэ тоглоомонд бас..."

      энэ бас л чин үнэн зүрхний үгайн

      Delete
  2. Энэ шар толгойтой амьтан чэн сайхнаар барах уу амьтан байгаам этр :P
    Энэ ёстой гоё тоглоом байнаа ммм шууд Дэлхийн аварга болохын байналд ккк

    аан тийн тоглоомонд хожих амархаан

    "Чи тоглоомын дvрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илvv тоглох хэрэгтэй." Альберт Эйнштейн

    ReplyDelete
    Replies
    1. anoniig duuraigaad gants neg humuusees ug bishee oguulber tuuv neg hun ingej helsen bna BI BURUU GEDGIIGT N MEDSEER BAIJ IIM ZUIL HIICHIHLEE. INGEH DOTOOD SHAARDLAGA NADAD BAISAN YUM ene bol ongorsnii aldaag zovtgoj baigaam harin ireeduid shatar togolhod AVCH UZEJ BUI NOHTSOLUUD N NUDEND HARAGDAHUITS HUURMAG BAIJ L TAAMAG CHUHAL UNEND OIR BOLJ CHADNA cham shig bas nad shig hojigdoh durgui hojigdvol shireegee homrood bosood irj medeh hunuust heregtei ugnuud shig bna tiimuu monuu ain sain bod sain bod kkkk

      Delete
  3. За ёстой тэр шатраар тоглоод маргааш нь жаргаж олсон зовлон мину гэцөөн хэвтжаахын байна л даа.

    Ажиглагчийн байр суурин дээр байх хэр ашигтай бол? Магадгүй ажиглаж ажиглаж, нөөж нөөсний эцэст зөв нүүдэл хийх боловуу гэж найдахын?

    ReplyDelete
    Replies
    1. olziigiin shine nomnoos neg esee olj unshlaa nomiig n olj avc chadaagui bna ene doloo honogt garsan yum bna UZEHIIN HYAZGAAR gedeg nertei harin ene eseeg unshaad medehgui yuch gej helj chadahgui n aimaarch yum shig baharmaarch yum shig esvel dahij hezeech nomuudiig n unshmaargui ch yum shig

      -Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?
      Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн...

      Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан...

      Delete
    2. urgeljleliig n netees olood unshaarai husvel

      Delete
    3. харин тийн энэ номыг гарсан гэж сонссон. Нэг мөсөн монголд очихоороо олж уншнаа. Цаасан ном чигт нь уншмаар санагдаад байгаан...

      Delete
    4. УМ: харин тэхх, уул нь долоо хэмжиж нэг огтол нтр гээл байдаг...дандаа тэгж чадахгүймдаа даанчиг...

      Delete
    5. Энэ номыг уншиж узмээр санагдаад енеедер тааралдсан номын дэлгуурээс асуусан боловч ирээгуй бналээ
      Заавап авч уншнаа

      Delete
  4. ... цаг хугацаа, орчин, бас хувьсгалын тохироо бүрдсэн үед ул суурьтай бодож, ажиглалтынхаа үр дүнд сонголтоо хийх боломж бий бий.. гэхдээ энэ бүхэн бас тэр болгон амархан бүрдээд байхгүй нь гэнэт гэнэтийн огцом шийдвэр, шийдэлд хүргээд... дэлбэрэлтийн дараа л тунгаан бодох боломж олдох юм даа надаа бол ккккк.... тэхдээ сэтгэлээр унах бүрдээ нас нэмж ухаан сууж байгаагаа бас мэдрээд тайвширдагаа бодохоор тэмцлийн тайван хэлбэрийг сонгосон ч юм шиг кккккккккккк

    ReplyDelete
  5. Өөө дуусаагүй байхдаа нийтэлчихэж ... тэр Өлзийгийн номыг авч унших юм байна шүү... яг тийм хүйтэн духыг би бас үнсэхдээ учиргүй их цочиж, үхлийг анх мэдэрсэн нь тэр байсан юм шүү.... гайхалтай ..... мэдрэмжийг яаж ингэж энгийн үгээр илэрхийлж чаддаг байнаа

    ReplyDelete
    Replies
    1. nam jimhen amidrahad nadad bayr gunig alin ch hereggui zugeer l haa negteegees ooriigoo oloh mini

      Delete
  6. unshihad uramtai saihan bichlegyyd olniig niiteljee.nadad lav ene bysgyi tun taalagdlaa/bysgyi ch yu bhav bichlegyyd tun taalagdlaa ;p/. bi zgr 1 sanal tavih gesiin. 1 medeelliin portal site neej bgaa yum. gehdee het tuilshrahgyiee... iimerhyy bichleg ntr nemeed bh sonirhol bval nadtai holboo bariarai minii id Ochiroo_jj@yahoo.com

    ReplyDelete
  7. blogchid ta byhen demjvel durtaiya hyleen avna gedgee helie.olon bloger add hiigeesei :P

    ReplyDelete
  8. Blogoor maani zochilj saihan ug uldeesend bayarlalaa. Hariug ni udaachihjee uuchlaarai.

    Bi yag odoogoor yamar neg site-d zoriulj bichleg hiih avyas chadvar dutuu hun yumoo kkk. Uuriin chin portal site-d hervee minii bichlegees taarah tohiroh ni baival uuruu medeed oruulj baij bolno shuu, tanii huseltend ingej l hariulaya daa.

    Amjilt husye,

    ingeed hariu bichchihlee :)

    ReplyDelete
  9. zalhuu hursen, hiih ajilgui, bas gunigtai ch yumuu gansarsan uyeeer gereer chin dairaad jaahan suugaad garah durtai. unuudur ch gesen orood garlaa, daraa orj irehed ene neg darsnaas chin uuchihaad yu hiij chadah hurtlee yavchihaad tegeed heviin amidraldaa orvol yamar ve haha...

    ReplyDelete
  10. өө тэгөө тэг. Хэзээ дуртай үедээ орж ирээд уугаад суугаад дуулаад гарчаахгүй юу дөө :р

    Энгийн сайхан амьдралд тэмүүлнэ. Гэхдээ өдөр бүр нь ер бусын. Тийм л амьдралыг хүснэ.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)