Pages

23.1.12

Anonymous


Ийм нэртэй хакэруудын бүлгэм байдгийн байшд мэдэхүү? Надаас бусад нь л мэджаагаадөө аягүй бол. Би ч бас мэддэг л байсан байх, мартцан болохоос биш гэж нэг нэрэлхэж өгөөд :р



Америкт нэг хууль(SOPA&PIPA) батлагдах гээд, тэрийг нь Википедиа, Мозилла нтр эсэргүүцээд юм юм болоод байгаашдээ. Тэгсэн кино татдаг Megaupload-ыг уг хуулийн дагуу хаасын байхаа. Тэгэнгүүт Anonymous хакерууд FBI сайт руу довтолгоо хийсэн гэнээ. Энэ зэвүүн баг шиг зураг эмблем нь юм шиг байна.

We are Anonymous. Бид Нэргүй.
We are Legion. Бид тоо томшгүй.
We do not Forgive. Бид хэзээ ч уучилдаггүй.
We do not Forget. Бид хэзээ ч мартдаггүй
We love You. Бид та нарт хайртай.
Expect Us. Биднийг хүлээ?!?
http://www.sanakae.com/2012/01/anonymous.html

За энэ ч яахав. Гэнэт учир зүггүй огт хөндөдгүй сэдвээ оролдоод юу болчвоо тээ. Сайндаа ч бишээ зүгээр л anonymous гэдэг сэдвээр ганц бичлэг хийюү гэж бодоод гүүглэдсэн чинь иймэрхүү зүйлийг олж мэдлээ.

Блог хэмээх хувь хүний хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Нэг ийм дүрэм байх шиг байна. Би ийм хүн гэж зарлаад ил тод бичвэл хөндөх сэдэв, хамрах хүрээ нь хумигдаад ихэвчлэн гадаад ертөнцийн тухай, хал балгүйхэн блог хөтөлдөг. Өөрийгөө нууж бичвэл харин нэг чөлөөтэй сайхан, дотоод ертөнцөө илэн далангүй илэрхийлж чаддаг. Би л гэхэд анх эхэлж байхдаа ямар нэг шүүлтүүр байхгүй санаанд орсноо урсгадаг байлаа. Хэдэн жил хөтөлсний эцэст уншигчид дунд танилууд олшроод эхэлсэн, түүний хэрээр бичих гэсэн, гаргах гэсэн бүхнээ чимээгүйхэн буцаагаад залгих нь ихэссэн.

Зарим хүмүүс блогоо хаалттай болгох замыг сонгожийно. Аа бас зарим хүмүүс юун тухай бичсэнийг нь өөрөөс нь өөр хэн ч ойлгохооргүй нууц код, оньсого таавраар дүүрэн тэмдэглэл хийжийнэ. Надад аль аль нь төвөгтэй санагдах юмөө. Тэглээ гээд огт бичихгүй байж чадахгүй, бас хамаг байдгаа дэлгээд байх утгагүй... Одоог хүртэл дүүрч. Үүнээс цааш түүнээс хойш өөрийн IDENTITY-г ил гаргахаас түдгэлзэхээр шийдсээн аая :р Soulmate гэж ямар хүн байдаг тухай мэддэг нь цаашаа бүү тараагаарай гэж гуйя, мэдэхгүй нь өөрийнхөө төсөөлөл дөх тэр л хүнээрээ бодоод өнгөрөөрэй :) Бодол санаа цаашдаа яаж өөрчлөгдөхийг таашгүй хэдий ч одоогийн байдлаар anonymous байх зарчимыг мөрдсүгэй! Түн түн түн (шүүх хурлын шийдвэр сонсгосны дараа нэг мод шиг юмаар тогшоод байдаг даа, тэр шүү :D )

11 comments:

  1. тэхээр яана гэсэн үгүү? блог чинь чиний зөвшөөрөгдсөн user-үүдэд л нээлттэй болно гэсэн үгүү,
    аан эсвэл зүгээр яг Soulmate-ийг амьдаар нь (бодитоор нь ккк) мэддэг хүнүүс амаа хамьхаарай гэжаамуу тээ

    ReplyDelete
  2. 2 дох нь оо ккк. Бодитоороо танил хүмүүс нь жишээ нь хэрвээ тийм сэдэл төрвөл шүү дээ, энэ нөгөө хэний блог шд гээд цааш нь бас өөр нэг танилдаа битгий үзүүлээрэй гэсийн

    бас танихгүй уншигчтайгаа танихгүй чигтээ блогоороо л танил үлдэе гэсэн хувийн шийдэл байгааен ккк.

    ReplyDelete
  3. I am Anonymous.
    I am not Legion.
    I do not Forgive.
    I do not Forget.
    I love You.
    Expect ME.

    ReplyDelete
    Replies
    1. I am Anonymous.
      I am Unique.
      гэчих :)

      Delete
    2. I am Anonymous.
      I am Unique.

      гэчлээ :P

      Delete
  4. Ene neeree azevuun uria baishoo. Yer ni bichas anonymous bolohoor shiidlee. Suuliin uyed ner maani hunddeed bh shig haranguutaa uuruu tochij ntr kkkk (hanna)

    ReplyDelete
    Replies
    1. Hanna l bnashd :P

      Americaas neg tagnuul OXU-d tagnuul hiiheer ireed tosgond buusan genee tegeed yavj bsan chin neg emee huue Americiin tagnuulaa geheer ni gaihaad bi Oros shd geed helsen chin urdaas ni hezee Niger Oros bsiin gedgiin :P

      Delete
    2. Inglorious Basterds гээд кинон дээр америкийн тагнуул баахан нацист дунд орцон суужаагаад 3 пийв гэж хуруугаа гозойлгоод азаартчдийн. Америкууд долоовор, дунд, ядам хуруугаараа 3 гэдэг байхад германчууд эрхий, долоовор, дунд хуруугаараа 3 гэдгийн байлээшд. Мэдмээр юм байлээ.

      Delete
    3. чи тээд намайг америкийн тагнуул гэж мэдчээд байгаамуу тээ ккк

      soul: тэр нээрээ тэгдийшд, америкууд одоо юун онгирооен, тэр 3 хурууг гаргах чинь аягүй хэцүүшд, тээд яадын бол хүүхдүүдээ багаас нь 3 хуруугаа гаргах болуул нь ингэж гаргажаарай гээд заадым болуу :P

      Delete
    4. bi ed naraas bolood facebook Twitter ene teriig ashiglaj chadahgui bna suuliin neg jild gurvan cn udaa yahoo ruu maani dairsan bas debit credit card hurtel haagdsan tohioldol bna ug n bi estoi gem horgui morooroo amitan shdee chaavaas odoo bol onlainaar ymarch yumand burtguulhees ers tatgalzaj bna shdee kkk

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)