9.8.10

Би...(2)

Өөрийгөө тодорхойлох нь...
Үргэлжлэл.
Өмнөх нь энд.


онолдох дуртай. сэдэв нь дандаа л хүмүүсийн харьцаа, дурлал, өөрийн дотоод сэтгэл гм... Биегүй, барьцгүй зүйлсийг бодит юмс үзэгдлээр төлөөлүүлж, зураглаж бодох нь сонирхолтой санагддийн...

төлөвлөх дуртай, байнга л төлөвлөгөө зохиож явдаг. Тэхдээ биелэх нь ховор, дандаа миний төлөвлөөгүй гэнэтийн үйл явдлууд үүсдэг. Гэнэтийн юманд бас дуртай. Тэхдээ л төлөвлөхөө больдгүй...

нимгэн чихтэй. Гэдэг нь юүгсэн үг вэ гэвэл хүний үгэнд автамхай. Өөрийн гэсэн үзэл бодол төлөвшөөгүй хүний шинж байх. Ямарваа асуудлын талаарх бодлоо эмхэлж цэгцэлж байх нь зүгээр юм шигээ.

хүнтэй эхэлж танилцаад сайн талыг нь л олж хардаг. Өөгүй, 10 хуруу тэгш гэж бодцон явжийгаад нэг том disappointed болуутаа эргэж харахгүй цэвдэгшээд хаядаг. Уул нь сайн таниж мэдээгүй байж дандаа гоёор төсөөлсөн миний буруу л даа. Нас яваад харин, уучилж сурч байгаа...

огцом ууртай хэрнээ барагтай хүнд уураа гаргахгүй. Бүүр ойр дотны, манай талын гэж бодсон хүндээ л уурладаг. Намайг өнгөц мэддэг хүмүүс чухам бодгаль, намуун тайван гэж боддог байхаа. Хөөрхий, миний ууранд өртөгсөд...тэхдээ би тэд нарт үнэхээр итгэдэг, сэтгэлээ нээсний илрэл юм шдээ...ккк

эхлүүлсэн юмаа заавал дуусгах гээд байдгийн. Төгсгөлийг нь хараагүй бол нэг л тавгүй. Дутуу орхисноо хүчээр, оромдоод ч болсон дуусгавал сая нэг санаа амарна. Тэхдээ амьдралд заримдаа дундаас нь орхиод гарах хэрэгтэй зүйлс байдгийг ухаарч эхэлжийнэ. Эвлэрэх нь зүйтэй бизээ...



Өчигдөр нэг ийм юм олж сонсов.

Би хэн бэ гэдэг (identity)ээ аль болох өөрийн хүсэл зоригийн дагуу, өөрөөсөө хамааралтай, хувирч өөрчлөгдөх нь бага хүчин зүйлсээр тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь :
- Би гайгүй газар ажилтай, боломжийн цалинтай.
- Би залуу, аятайхан бүсгүй
Ажлаасаа халагдах юмуу гоо үзэмжээ алдахад "би" нь алга болж сэтгэл санааны хувьд хоосрох юм. Мөн цаг үргэлж ажлаа алдах вий, хөөрхөн байхаа болих вий гэж санаа зовно.
Харин,
- Би хөөрхөн охины ээж хүн.
- Би бичих дуртай, блогчин.
- Би хайрлаж, хайрлуулж чаддаг эмэгтэй.
- Би сайн тогооч/мужаан/дуучин/зөвлөгч (авьяас, чадвар, хобби, сонирхдог зүйлс гм)-->жишээ шүү жишээ
гэх мэтээр "БИ"-гээ тодорхойлсон бол өөрийгөө алдах аюул бага, өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болох юмаа. Нэг үгээр хэлэхэд, "БИ" гэдэг хүнийг амьдралтай холбож буй гинжин хэлхээс, эсвэл түшиж тулж буй баганууд бат бэх, олон байх тусмаа тухайн хувь хүн сэтгэл санааны хувьд тогтвортой, амар амгалан байх болно. Олон юм сонирх, өөрийгөө нээ гэдэг ийм учиртай байх нь...

8 comments:

  1. Ter 2 dahi paragraph bol hudlaa shuu. Uuriiguu butelgui hun gesen baih yum.
    Busad ni bol ugaasaa hun burt bdag chanaruud bna... hehe.

    ReplyDelete
  2. Хумхынхан чиний бичсэн шиг нэг тиймэрхүү байдым шиг байлээ шдээ хэ хэ хэ...
    Үе үе гэгэлзэж эсвэл гунимаар
    Үсээн задгайлж салхийг шогломоор
    Өсгийтөө өмсөөд гадуур гунхмаар
    Өөртөөн дурлаж хамраа сөхмөөр
    Үе үе гэгэлзэж эсвэл гунимаар л амьдрал байхым даа

    ReplyDelete
  3. хэхэ рүби. бүтэлгүй нь ч бүтэлгүй л дээ. тэхдээ нэг хандсан зүг чиг байхад бүтэлгүйтээд ч болсон тийшээгээ ахиад байдаг байхаа...

    Hilde: хэний мөртүүд вэ? чи минь өөрөө зохиочвуу...

    би уул нь өөрийгөө л ийм гэж бодсон чинь хүн болгон ийм болж таарсан уу ккк

    ReplyDelete
  4. хи хи дээрх мөртүүд бичлэгийг уншаад төрсөн сэтгэгдэл .... харин тэр зан чанаруудын хувьд ижил зүйл ч байна, ижилгүй зүйл ч байна. Ер нь бол хумхынхан сэтгэлийн амьтад байдым шүү дээ :)

    ReplyDelete
  5. аахан. сэтгэлийн амьтад гэдэг нь үнэн байх шүү.

    энүүнийг чинь би хадгаллаа. надаа лав майр таалагджийнаа :)

    ReplyDelete
  6. tegeel soulmate gedeg ner songoson yum bna.
    247 gedegiig ni bol medehgui ee :)

    ReplyDelete
  7. rubi яаааг зөв
    247 гэдэг нь миний биеийн харьцаа :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...