9.1.09

2р сувгийн нэг бичлэг



Заа нээх мундаг чийм шиг нэг ийм юм бичээд тавьчижээ. Гүй яахав нас биенд хүрчиж...бусдаас яаж дутахав...онолдож бол болышд тиймүү...

Эмэгтэй хүн яавал сексээс илүү их таашаал авч чадах вэ?


Сурсан дадсанаараа гүүглээс эхлээд асуулаа. Баахан л юм хэлж өгчийнэ. Надад тэдгээр дээр нэмэрлээд байх шинэлэг онцгой санаа байхгүйлдээ. Зүгээр л өөрийн туршлагаас үндэслэн бодлоо бичье.

1. Өөрөө өөртөө таалагдах нь хамгийн чухал
Сексийн таашаалд бие галбир хамаагүй нтр гээл яридаг гэтэл тэр худлаа юм шигээ. Өөрийгээ ийм тийм гэж голоод байвал таашаал авах гэдэг лөөлөө болно шдээ. Тэхээр тарган гэж өөрийгөө голдог бол нэг бол турах, эсвэл мариалаг ч гэсэн би аятайхан бүсгүй гэдэгтээ итгэх ийм хоёр зам байна. Ер нь л би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй гэдэг тарнийг өглөө оройд хэд хэдэн удаа уншихад зүгээриймшгээ.

2. Үес үесхэн бодогдоостой
Эрүүл эр цагт зургаан удаа сексийн тухай боддог гэсэн. Эмэгтэйчүүд бид ч гэсэн заавал тоолоод байх нь хаашаан боломж гарвал тэр тухай бодож байвал хэрэгтэйм гэж бодно. Эмэгтэй хүн өдөөгдөхдөө удаан, эрчүүд тухай болгон оршилоо хангалттай хийгээд байна гэж байдаггүй. Тэхээр эмэгтэй хүн өөрөө бие сэтгэлээ бэлдэж өөрөө өөрийгөө өдөөж байх нь хангалттай таашаал авахын нэг нууц юм болуу.

3. Бүү ич, харуул... харин хариуд нь...
Эрчүүд харцаараа өдөөгддөг нь хэн бүхний мэддэг асуудал. Тэхээр ичээд байлгүй хүсээд байгааг нь харуулах. Харин хариуд нь эрчүүд хэр их хүсэж шунаж байгаагаа хэлж илэрхийлээд өгвөл чихээрээ дурладаг эмэгтэйчүүд бидэнд гоё таашаалтай. За тэгээд заавал үгээр биш "барьж идэх гэж байгаам шиг" харц нтр бол бас л саак шүү дээ. Аан тийн ер нь ичих дэмий.

4. Төсөөлөл
Хааяа нэг хэвийн сексээс уйдсан залхсан үедээ өөр хүнийг төсөөлөх. Хэн ч байж болно төсөөлөх авьяас л мэдэж, өчигдөр үзсэн киноны баатар эсвэл өдөр автуусанд харсан гайгүй залуу гээл. Харин үүнийг эрэгтэйдээ мэдэгдвэл дэмий байхаа. Ойлгоод хүлээн авах уужуу дотортой залуу хэд байдаг бол. Араар тависны нэг хэлбэр гээл уурлаад унавал лай шд тээ. Тэхээр нууцхан, өөртөө таашаалтайгаар.

5. Ажил хийвэл ам тосдоно
Гэдгийн үлгэрээр идэвхитэй байх тусмаа илүү таашаал авдаг юмшгээ. Эмэгтэй нь дээрээ байрлалаас залхуураад байвал тэр гоё үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг. За тэгээд өөрөө санаачлаад шинэ соргог юм туршиж үзвэл бас тэр дунд аятайхан аятайхан зүйлс явжийдгийн. Цаадхыгаа өөрөө мэдээд юу яахыг нь хүлээгээл байвал бүтэхгүй :-) Гоё санагдсанаа ингээд аль тэгээд аль гээд зааварчлах ч бас их хэрэгтэйм байлээ кк.

6. Superwoman биш шдээ
Өдөржин ажиллана, гэртээ бас гэрийн ажил. Тэр бүхнийг амжуулсны дараа сексд зориулах энерги үлдэнэ гэж үү. Өөрийгөө амраах талаар боломжтой бүх аргыг ашиглах. Заавал өнөөдөр л хийх ёстой биш бол хойшлуул, эсвэл эвтэйхнээр залуугаараа хийлгэх. Энийг хийгээд өгвөл цаана нь ямар шагнал хүлээж байгааг цухуйлгахад залхуугаараа алдартай хэнбугай ч ажилсаг болоод ирдэг шдээ.

За тээд туршлагатай хүнүүс нь нэмэрлээрэй.
Сексийн алтан дүрэм "Юу хүснэ, түүнийгээ хий" гэж хэн хэллээ? кк

10 comments:

  1. Заавал үр дүнд хүрэх гэсэн эрмэлзэлгүйгээр зугаацах ... гэж нэмэрлэвэл ямар вэ? Тэгэхээр секс бол ямар нэг байдлаар бие сэтгэлийн таашаал авах гэсэн зорилготой процесс гэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ процесст зорилго биелэх эсэхэд ихээхэн анхаарал тавьбал хүссэн үр дүн гарахгүй байх магадлал өндөр. Үр дүнг хүсэх тусмаа тэр сонирхолтой мөчүүдийг үнэлэхгүй өнгөрдөг юм шиг. Нөгөө талаар чиний бичсэнийг 100% дэмжээстэй. Хувь хүний сексийн фантази, дур хүслээ хэр ил гаргах, илэрхийлэх, бас партнераа өдөөх гээд олон зүйлс....

    ReplyDelete
  2. yeah Hilde,
    ter ch neeree unen shuu.
    yalanguya emegtei hun zaaval orgasmd hurehgui ch gesen sexees taashaal avah buren bolomjtoi

    happiness is a journey, not a destination

    ReplyDelete
  3. хааяахан нэг бодогдохоос хэтрэхгүй болж дээ....

    ReplyDelete
  4. бодохгүй болчвоо бодож байгаад нэг өдөр нөхөн хийх хэрэгтэй кк

    ReplyDelete
  5. айхтар хүнд хүнд сэдвээр бичдэг байсын байна шүү, ккк.

    ReplyDelete
  6. ккк ээ золиг энийг олоод харчвуу :р

    ReplyDelete
  7. Aйхтар хүнд хүнд сэдвээр бичдэг байсын байна шүү, ккк.

    ReplyDelete
  8. ккк одоо өөрөө уншихаас ичээдайнаа чихшик ккк

    ReplyDelete
  9. хөөөх миний хамгийн дуртай сэдэв чихшиг, яг гоё голы нь олж бичдийн шүү, Jamba, сайн хүү ухаад гаргаад ирдэг ккк
    минийхээр таалагдсан бас сексдээ нийцсэн хүнтэйгээ л таашаал авдым билээ... өөрт юу таалагддагийг мэддэг болтлоо сээгэс хийх хэрэгтэй ккк, бас өдөрт нормын ганц онцгүй, аль болох олон удаа унтаал сэрээл унтаал сэрээл үргэлжлүүлээд байх л гоё )))))

    ReplyDelete
  10. "Сурсан дадсанаараа гүүглээс эхлээд асуулаа."
    ккк
    нэгээ хоёроо гурваа ... за байж google ... дөрвөө таваа :)

    айхтар мундаг зөвлөгөө байноо мэдээд авчлаа баяллаа кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...