Pages

4.1.09

Эрх чөлөөний тухай бодол

Би эрх чөлөөнд дуртай. Дургүй хүн ч гэж байхгүй байхалдаа. Гэхдээ би бүүр онцгой дуртай. Миний төрсөн сарын зурхай дээр ч тэгсэн байгаа худлаа гэвэл үзээрэй. (Хэнтэй хэрэлдээд байна?) Миний хувьд эрх чөлөө доорхи гурван хүчин зүйлээс хамааралтай.








1. Мөнгө
... Халаас хоосон ч надад ЭРХ чөлөө байна
Хамгийн гоё нь би ЗАЛУУ байна...

Хамгийн гол нь халаас хоосон хүн эрх чөлөөтэй байж чадна гэж үү. Халаас нь хоосон ч түрийвч нь дүүрэн, үгүйдээ гэхэд дансны гүйлгээ нь нилээд олон оронтой тоогоор хийгддэг байжийж л жинхэнэ эрх чөлөө биш гэж үү. Эсвэл бүүр Далай Лам, Тереза эх шиг нүгэлт амьдралаас хүсэх шунах юмгүй болчихсон гэгээрсэн ариухан байжийж л энэ эрх чөлөөг эзэмших ч юм шиг.(Далай лам ч эрх чөлөөгүй хүн л дээ хөөрхий нутагтаа харих эрхгүй) Мөнгө байжийж л хүссэн газарлуугаа явж хүссэн хүнтэйгээ уулзаж хүссэн юмаа эдэлж хэрэглэнэ биз дээ. Гэхдээ мөнгөний боол нь болж амьдрах утгагүй л дээ. Надад мөнгө байгаагүй тул өөрт байсан юмаа зарж мөнгө олж байна. Өөрт байсан юм маань цаг, жоохон сэтгэх чадвар хоёр юмуу. Биеэ үнэлэгч...нэг төрлийн...

2. Цаг

Хичнээн их мөнгөтэй байлаа гээд тэрийгээ ашиглах цаг завгүй бол яах ч юм билээ. Оюутан байхад ийш тийшээ аялая гэхээр мөнгөгүйдээд байдаг байсан одоо болохоор цаггүйдээд. Аймаар дилемма байгааз. Тэхдээ мөнгөөр цагийг худалдаж авч болно л доо. Тодорхой хэмжээгээр. Жишээ нь мөнгөгүй хүн салгалаал явган ч юмуу автуусаар мөлхөөд явдаг байхад мөнгөтэй бол таксидаад за бүүр лаг бол толгой дээгүүр нь нисээд өнгөрийшд. Бас мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй бол бөөн цаг зав гараад ирнэ.
Ajlaasaa garaad 15 honog gertee suulaa. Boldog bol yadaj sar amarmaar l sanagdan ergen hurgan horogdon baij ergen erh choloogoo aldlaa. Ooriin erh choloogoo negen biaguullagad husleeree ogch teriigee 15 honog tutam ochuuhen baga mongoor jijig helterhiig ni tsalin nereer l olj avahaar ogloo. Yutai haramsaltai Yutai ...
Нэг найз маань ингэж бичсэн байсан. Би ч гэсэн ялгаагүй. Ажиллахгүй бол мөнгөгүй, мөнгөгүй бол эрх чөлөөгүй. Цагаа тушааж оронд нь мөнгө авлаа. Мөнгө нь ч цаг нь ч хүрэлцэхгүй, эрх чөлөө бүүр ч сураггүй нэг тиймэрхүү амьдрал...

3. Виз

Өчигдөр дүү маань монголоос Тайланд явахдаа манай энүүгээр дайраад өнгөрвөө. Япон юмуу Америк явж байгаа бол визгүй ороод ирж болдог гэнэ. Эсвэл баян орны иргэн бол бас болно гэнэ. Ядуу орны иргэн ядуу орон луу зорчиж байгаа тул нэг хоног онгоцны буудал дээр хоноод цаашаа ниссэн. Дэргэд байгаа хэрнээ уулзаж чадахгүй л дүүгээ явуулчлаа. Виз гээч иймэрхүү хүчтэй.
Өөр бас нэг виз байна. Хүүхэд байхдаа аав ээжээсээ гарах орох зөвшөөрөл авдаг байлаа. Хааяа нэг харлачаад хэд хоног гэрийн хорионд сууна. Одоо болохоор өөрийн сайн дураараа гарын үсгээ зурсан гэрлэлт хэмээх яамнаас виз хүсэн өргөдөл бичээстэй. Хааяа нэг найзуудтайгаа уулзаад яриж суухдаа ч гэсэн хадаасан дээр суусан юм шиг өндөлзөөл. Хүссэн үедээ чөлөөтэй зорчдог синглүүдэд атаархаастай. Ийм байх гэж л гэрлэсэн юмуу гайхмаараа... Дахиад нэг сонгох боломж олддог бол...

Эрх чөлөө өөрийн сэтгэлд оршдог гэдэг. Өөрт байгаа атгахан эрх чөлөөгөө авдрын чинээ гэж санаж явбал жаргалтай ч юмуу. Ажил олдохгүй нэгэн байхад ажилтай байгаадаа баярлах хэрэгтэй ч юм болуу. "The Holiday" гээд кинон дээр гардаг шиг өнөөдөр явъя гэж шийдээл маргааш нь чемоданаа чирээд тэнд оччихсон явж байдаг бол. Миний хүсдэг эрх чөлөө тэрл...Гэхдээ зөвхөн кинон дээр л тийм байдаг байхдаа. Гэхдээ л би мөрөөдөж байна. Мөрөөдөх эрх чөлөө нь юунаас ч үл хамааран надад байгаа болохоор :-)

13 comments:

  1. хэхэ тэр 3 ын виза бол өвөрмөц л юм..........
    минийхээр бол эрх чөлөө бол
    1.цаг
    2.мөнгө
    3.хэнээс ч хараат биш байдал
    юумуудаа

    ReplyDelete
  2. Buya sainuu shine jiliin mend.
    minii heleed baigaa visa chin l naad haraat baidal baihgui yu daa. zaaval nadad tulgasan yum bish gehdeel bi tiim nuhtsul baidliig burduulchihsen. end hen negnii buruug haih ni teneg bh l daa.

    ReplyDelete
  3. "Хааяа нэг найзуудтайгаа уулзаад яриж суухдаа ч гэсэн хадаасан дээр суусан юм шиг өндөлзөөл. Хүссэн үедээ чөлөөтэй зорчдог синглүүдэд атаархаастай...." энэ ямар үнэн үг вэ... нээрээ л яг өндөлзөөстэй... цаг хурдан цохилоод байх шиг... утас бас дугарах гээд байх шиг...хялам цэхэн хийгээстэй..

    ReplyDelete
  4. Миний бодлоор бидэнд байгаа, байж болох эрх чөлөө өөрөө харьцангуй ойлголт. Бид юунд ямар хэмжээгээр эрх чөлөөтэй байхаа санаатайгаар болон санамсаргүйгээр сонголт хийдэг. Төвийг сахих бодлого энд үйлчлэхгүй хэ хэ хэ

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. tsag gedeg gyalalzdiin shuu neeree. 5 min bolchvuu getel uje visanii hugatsaa duusaj yavaam chin...OMG!

    Hilde yamar gun uhaanii yum helchvee. hehe
    Neeree l minii hiisen songoltiin ur dun ene l dee. Gehdee tuhain uedee iim bolno gej medeegui hen negen sanuulaagui yum shig.. heh za sanuulsan ch gesen ingej songoh ch baisiin boluu. Medkuum. Yamr ch baisan bodit baidal iim l. Arai iluu erh chuluug huseestei...Hanaj tsadahgui.. :)

    ReplyDelete
  7. Unen yum bichjee yag l chinii araas yavaad bgaam bna jaahan l uur bolhoos.Magadgui ene erh chulunii boogdmol bdal iluu kife uguud bgaach bj boloh sain medehgui

    ReplyDelete
  8. Бүгдээрэнд нь Шинэ оны мэнд хүргэе!

    ReplyDelete
  9. Нээрээ тийм шүү. Хоёр гараа, хөлүүдтэйгээ өргөн дэмжлээ.
    Эрх чөлөөний талаарх асуудал мөн хоёр чихний хооронд байдаг бололтой. Асуудлаа аль талаас нь харж байгаагаас бидний сэтгэл санааны байдал хамаарах юм. Аль болох л сайн талаас нь харахыг хичээх хэрэгтэй болтой.

    ReplyDelete
  10. tnx dear,
    yavj yavj uuriin mind yamar bgaagaas l buh yum shaltgaaldag yumdoo

    wanna be free as a bird :-)

    ReplyDelete
  11. erh choloo ene bol gaihaltai hair shig gunig shig esvel jinhene gantsaardal shig tiim l aguu medremj bi bol erh choloog medremj gej helne

    mongotei zavtai hirnee erh choloonii medremjgui humuus ui olon baidag erh cholootei baih gedeg mongnoos tsagaas ali neg ornii hil hayzgaar viznees ul hamaarah oilgolt ene gehdee minii l huvid shuudee

    bi bol ooriigoo hangalttai erh cholootei hun gej helne uchir n deerh erh choloond nolooloh shaltgaanuud nadad bol tiim ch suidtei zuil bish gej l bodogdoj bna erh choloo gedeg bodoh huseh setgeh ter buhnee ymarch hayzgaargui ilerhiilj baigaa orchind l jinheneeree orshij l bna shuudee

    ReplyDelete
  12. "The Holiday" чинь Америг, Английн хоёр эмэгтэй гэрээ солидог мөн үү бишүү за тэряахуу

    санал бол наалдан пад салахын биш

    ReplyDelete
  13. мөн шдээ. надын дуртай Kate Winslet гардаг...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)