22.8.18

Буцаж ирэв

Оффлайн ертөнцөөс блог ертөнц рүүгээ эргэн ирэв.
3 сарын 22-нд төрөөд бас нэгэн хайрын бурхантай болсоон.
Өдөр шөнө хоёр тэнцдэг саак өдөр :)

2, 3-ын ялгаа юу байхав гэдэг хүмүүст хэлэхэд, ялгаатайм байлээ шүү бүр мааааааш их ялгаатайм. Ялангуяа хоёр бага нь ойролцоо, жижигхэн болохоор заримдаа ч тэвчээрийн утас нимгэрч сэмрээд тас тас үсэрчээл байдгийн байна. Гэхдээ амьдрал гэдэг аналог мөртлөө дурсамж гэдэг дижитал юм болохоор, тухайн үедээ тасралтгүй үргэлжлэх ядаргаант цаг хугацаа шиг санагдаж байвч, эргээд бодохоор хааяа хааяа л хэцүү, ихэнхдээ бөөн хайр, бөөрөнхий хайр, инээд хөөртэй мөчүүд л санах ойнд хадгалагдан үлдсэн байхымөө.

Одоо тэгээд одонгийн 4 дөх хүүхдээ гарга гэдэг хүмүүст бас хэлэхэд, тэртэй тэргүй эгдүүтэй хөөрхөн энгэрийн зүүлт нь байна, одон медаль огтоос хэрэггүй, thanks but no thanks!

За тэгээд сүүлийн 5 жил тасралтгүй хамаг бие сэтгэл маань ЭЭЖ төлөв/mode дээрээ тавиастай байгаа болохоор блог дээрээ бичих утга уянга, дурлал догдлолын санаа оноо байхгүй болчихсөөн. Өмнө нь яаж эмордог дэмийрдэг байснаа санахаар ичиж бас гайхдаг болцышд. Дотны найз маань дурлаж гэгэлзсэн амьтан, ганцаардаад байна, санаад байна энээ тэрээ гэнгүүт би өөдөөс нь ганцаардах юмсан, хаа ч явсан 3 жижигхэн мөр хашгирч орилон, шулганан дагаастай (энэ шүлгийг зохиосон яруу найрагчид дуртай, харин эхнэрт нь дургүй) гэх жишээний...

Блогийн хоёр найз маань эргэж ирэхдээ юу ч хамаагүй бичээрэй гэсийм л даа. Бичихийн тулд онгод хэрэгтэй, дээр дурдсанчлан дурлалын онгод намайг мартаад эсвэл би түүнийг мартаад бид хоёр ер нь өөр өөр гариг дээр амьдраад олон жил болсон болохоор дуудаад даллаад ирэхээ больсоон. Харин хүүхдийн тухай сэдвээр бол онгод өөрөө судсаар лугшиж байдаг тул дуудах ч хэрэггүй нүд нь гялалзаал чих нь дэлдийгээл дайраад орчдым. Энэ тухайгаа бичиж байя л гэж бодоод бн.

Өөр ч тайван дөө









12 comments:

  1. Bayar xurgeyee, 2,3-n xoorond ch yalgaa ix ee, ix. Amidral analog, dursamj digital gej yasan goliig n olood xelchixevee. yag neg iimerxuu um bodogdood bsiim.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа~ хааяа бас захыг нь тойрсон юм бичнээ бичнэ ккк

      Delete
  2. хөөх баяр хүргэе

    ReplyDelete
  3. Bayr hurgey ee. 3 sard tursun geheer ovoo bolchihoj bgaan bnaa.

    Butsaj irsend bayrlalaa. Haaya ch gantsaardaad blogtoo. He he.

    Bicheed baigaarai...

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ овоо л болж байна. Сайндаа ч биш ажилдаа эргэж ороол блог нтр бичих завтай болоод бн.

      Delete
  4. Мундаг. Энэнээс илүү амжилт гэж хаа байхав. Одоо тэгвэл хүүхдийн талаар онгод бүхий бичлэг хүлээнээ. Намайг дахиад нэг хүүхэд гаргах шийд гаргатал бичээд өгөөч алив хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. ккк чамайг харин ч за олон хүүхэд дэмийм бн гэж залхаах вий дээ :)

      Delete
  5. https://www.youtube.com/watch?v=AaWGhXAzGB0

    for you.

    ReplyDelete
    Replies
    1. Thank you, how sweet! This is exactly the type of music I cherish :)

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...