Шүүгээний буланд хэвтээд удсан бугуйн цагандаа зай хийлгэв. Чаг чаг гэх цагийн зүүтэй цуг зогсоод удсан "БИ" хэмээх оршихуйн зүрх амилан цохилох шиг таатай.
Амьдралд эзлэгдэхгүйн тулд
төөрөхгүйн тулд
гэрлээ хумихгүйн тулд
Аяа бас амьдралд цочирдохгүйн тулд
живэхгүйн тулд
сэтгэлээсээ салчихгүйн тулд
Үргэлж зүрхнээсээ инээхийн тулд
үнэнд ойр явахын тулд
үхтлээ "амьд" байхын тулд
Өстөндөө хүртэл үүдээ цэлийтэл нээж
өвдөлт бүрийг тэсч гарахын тулд
Би шүлэг бичдэг
Надад заримдаа
үзэн ядалт хэрэг болоход
Надаас заримдаа
хүлцэл уучлал хулжин одоход
Гэрэлт үгс, цэвэр санаа
нялх мөр бадаг тайтгарал болж
Гэнэтийн багш мэт зүг чиг болдог
Амьдаараа арьсаа өвчүүлэх чоно мэт
шархирч байхдаа ч
Амьдралыг хайрлах итгэлээ алдахгүйн тулд
Би шүлэг бичдэг
БИ ШҮЛЭГ БИЧДЭГ
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр
Л.Ө. 2013
"...үхтлээ АМЬД байхын тулд" би блог бичдийн гээд Л.Ө.-с будаа идсүгэй :)
Асуулт- Блог бичдэгийг чинь хүмүүс мэддэг үү? Мэдсэн ч тоохгүй юу? Би ганц өөртөө зориулж, намайг гэдгийг мэдэлгүйгээр уншиж байвал гэж бодож анх эхэлсэн ч..... жинхэнэ би-гээс ялгаагүй болчих гээд үргэлжлүүлэх эсэхтээ эргэлзэж эхэлсэн.
ReplyDeleteтодорхой хүрээний хүмүүс л мэднэ, хэн хэн уншдаг билээ гэдгийг бичиж байхдаа бодохгүй байж чаддаггүй л дээ. сүүлийн үед блог моодноос гараад уншдаг хүн эрс цөөрсөн, тэр нь ч аятайхан санагдаад байгаа. Гэхдээ л амьдралынхаа тухай бүр ил тод бичих боломжгүй, зөвхөн тухайн үеийн зурвас мэдрэмж, төрсөн сэтгэгдэл, товч тэмдэглэл төдий юм уу даа. Ялангуяа сэтгэл их хөдөлсөн үед, 1гр "онгод" төрөх үед тэрийгээ бичээд хадгалчихаар аятайхан санагддаг :р
DeletePiglet-iig jinheneesee hen gedgiig hir olon hun medeh ve, kkk
Deleteчи яагаад Piglet-ийг сонирхоод байгаан? ккк
Deleteнамайг жинхнээсээ хэн гэдгийг чи мэдэхиймүү айн :р
Би блог уншдаг учраас л
ReplyDeleteБи ариун
Би амьд
Би цэвэр
тааруухан номноос хамаагүй илүү блогдоо
Tiim shuu
ReplyDelete