14.4.16

Эрээбэр хураабар

Пүү паа энийг хараачээ...орж ирээгүй удсан чинь "БЛОГОО БИЧ АЙН, БҮҮ ЗАЛХУУР, ШАЛТАГ ХҮЛЭЭЖ АВКУ" гээд биччихмээр хуруу зузаан тоос дарцан байх чивээ. Цонхоо нээж салхи оруулаад жавар нь арилж тоос нь хийстэл ганц сайхан бичлэг хийчдиймлүү :р

Намайг түлхүүрдэж урагшлуулдаг, дотроос оргилуулж араас түлхэж байдаг хүсэл тэмүүлэл 100% хүүхэд эсвэл гэр бүл рүүгээ чиглээд байнаа. Тэр тухай ярь бич гэвэл ар араасаа ундраад л байхаар. Даанч энд тэгмээргүй. Энд зөвхөн өөрийнхөө тухай, хувь хүн талаасаа, бас бодол эргэцүүлэл, адал явдал, гуниг гутралаа дэлгэмээр. Гэтэл тэр салбарын үйл ажиллагаа 0 заацан. Ингээл сэдвийн явцууралд орчоод хэцүү байна л даа. Шалтаг хүлээж авку гэсэн шд нээрээ.

Хими физик дээр үздэг дээ, электронууд цөмдөө татагдаад байжаахдаа хөдлөхгүй, таталцал султай нь гадуур дэмий тэнээд цахилгаан гүйдэл дамжуулаад яваад байдаг гээд. Ид блогордог байхдаа би гэдэг электрон гэр бүл цөмдөө таталцал багатай, гадуур дотуур гүйдэлтэй, бичих сонин ихтэй байжээ. Хүүгээ төрснөөс хойш цөмдөө яг очиж наалдаад бие болоод оюун бодолд минь хувийн орон зай, үйл хөдлөл байхгүй болчоод байгаам байнөө... Охиноо гаргасны дараа нэг хэсэг бас тийм байсан, тэгснээ л гэнэт ухаан орсон юм шиг "би ер нь өөрийгөө алдчиж, намайг харсан хүн байна уу? өөрийгөө олмоор байна" гээл цовхчоод унадаг :р Тэгж эморч байхдаа энэ блогоо анх нээсэн хүн шүү дээ.

Зорилго тавимаар байна. Гэхдээ зөвхөн өөртөө зориулсан. Одоо бол хүүхэд, гэр орон, гэр бүл гэсэн зорилго л байгаад байдаг, ганцхан өөртөө хандсан зорилго алга. Хэдий үр хүүхэд минь ч гэлээ бусдын өмнөөс зорилго тавихаар үр дүн, сэтгэл ханамж нь надаас бүрэн хамаарахгүй, тэгээл эргээд би сэтгэл дундуур үлдэж байгаан. Өөрийгөө хөгжүүлэх, баяжуулах, галбиржуулах, гоожуулах /гоо үзэсгэлэндээ анхаарах шүү ккк/ гээл өмнөө тавичмаар зорилго олон байна л доо угаасаа... Хэтэрхий том байх хэрэггүй, энгийн бага зүйлээс л эхэлвэл зүйтэй байх.

Кафкагийн ном орчуулагдаад гарчээ. Муракамигийн "Дурласан Замза"-г бас оруулсан гэнэ. Би уг нь орчуулна гэж эхлүүлээд хаясан байсын. "Хувирал" өгүүллэгээс санаа авсан, үргэлжлэл болгож бичсэн өгүүллэг. Харамсалтай юм. Ном болгож гаргах, ашиг олох гэсийм биш. Блог дээрээ тавих гээд хадгалсан жоорны сэдэв байсан байхгүй юу :р Одоо яая гэхэв. Өшөө бас хадгалцан, хойш тависан юм юу байгаа билээ хурдан ажил хэрэг болгохгүй бол ингээл цаг хугацаанд гүйцэгдээд хоосон хоцрох нь байшүү дээ.

Ажил тарахнээ, тоос моос нь амар арилкуунээ. Гэснээс тараад охины сургууль дээр очиж анги цэвэрлийшдээ яанаа гэрийн ажилд муугаа азаартчихгүймсан. 10 жилд байхад бас жижүүр анги болоод шалаа угаанаа, бондойтлоо хэрэндээ хөлсөө урсгаал, байдгаараа чармайгаастай. Багш ард суужийснаа дуудна, яваад очихоор өмд татаж өгөөстэй. Онжиго нтр цухуйцан байгааг ч мэдрэхгүй тийм л хичээнгүй. Өнөөдөр бас тэгж шараа болох вий ёооноо :р





9 comments:

  1. Өнөөдөр Онжигоо гаргаад л аягү лаг цэвэрлээд байсан чи байсымүү

    ReplyDelete
    Replies
    1. өмдөө байнга татаастай, аягүй махруу чинь би ш дээ

      Delete
    2. Гоё өгзөгтэймблээ :p

      Delete
  2. Яг өөртөө зориулаад цаг гаргаж амжихгүй яваа бүлгийн гишүүн энд бас байнаа. Ажил дээрээ заримдаа 5 минут дуртай юмаа хийж ажил хийдүүлэх гэх үү үе байсан. Одоо бол цагтай уралдаастай, эртхэн харьж гэр бүлдээ өдрийн үлдсэн цагаа гаргах гээд. За яахав хэдхэн жил шүү дээ, тэгээд эргээд бужигнуулаад өгөх цаг ирнээ. Гэхдээ хааяа ингээд бичиж байгаарай

    ReplyDelete
  3. шалтаг хүлээж авахгүй ээ ккк ганц нэгээр юм бичиж байгаарай
    өмд татаж өгдөг багш юун хөөрхийен ккк

    ReplyDelete
  4. OrchuulJ baisanaa hamaagui oruulaarai

    ReplyDelete
  5. хичээнгүй амьтан шүү

    ReplyDelete
  6. ajil amidral sain bizdee

    ReplyDelete
  7. Bichlegee joohon oirtuulmaar baina, үүүүү үүүүү үүүүү. таалагдахгүй байна, бичлэгээ ойртуулахгүй бол үе үе жоохон жоохон юм бичиж байснаа нөгөө шалтагаа тоочоод тэгсгээд гараад явчиж байгаа чинь таалагдахгүй байна,,,,ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...