Pages

8.7.15

Өвчин ороогоод баларлаа

Ажилдаа орохдоо хүү минь мөөмгүй уйлах болуу гэж санаа зовж байсан маань гайгүй шиг, эмээгийнхээ гар дээр сок, каш, тараг эргүүлдээд л овоо дасаж байна. Гай газар доороос гэдэг шиг би өөрөө өвчин ороогоод нэмэргүй болчлоо. 

Нилээд ширүүхэн ханиадыг эмгүй давчлаа гээд баатар байтал гэнэт хамраас шар ногоон шингэн нус тасралтгүй гоожоод, 2 хоногийн дараа чихээр хүчтэй хатгуулаад. Ажлаа тарахыг хүлээх гэтэл тэсэхээ байгаад эмнэлэг рүү очоод үзүүлтэл гамрийт нь чих рүүгээ орсон байна, хэнгэрэг хагарах дөхсөн байна шүү гэсийн. Эмнэлгийн бараа харсан хүн санаа амраад л одоо бүх юм окэй гэж бодтол байдгүйэ... Орой нь өвдөлт намжингуут чихнээс шингэн юм цуваад эхэлсэн. Хэнгэрэг нь хагарчиж байгаа нь тэр гэнээ :(

Антибиотикоор бөмбөгдүүлээд, ам чих рүүгээ цацлага дусаалга тасралтгүй хийгээл байж байгаа хэдий ч нөгөө чих нь бас хагарах аюултай болцон байна гэхийн. Гэв гэнэт ингээл дүлий болчдын байхдаа гээл гутраад нулимс асгаруулав. Уйлж болохгүй хайр гэж байдаг юм байна гээд дуу байдагшд. Уйлж болохгүй өвчин гэж байдгийн байна. Уйлахаар хамар улам битүүрээд бүр балрах шинжтэй. Хамраа аль болох онгорхой байлгажийж доторх идээ үрэвсэл нь арилдаг гэнээ. 

Хүмүүсийн яриа заримдаа сайн сонсогдохгүй, ялангуяа их шуугиантай орчинд ярьж байгаа хүн рүү анхаарлаа хандуулж чихээ дэлдийлгэхгүй бол сонсохгүй шинжтэй. Давын өмнө дархлаагаа хурдан сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд үрэвслээ дараад авчуул дараа нь хэнгэрэгээ нөхүүлэх энээ тэрээ гээл явдаг байх даа. Блогоо завсарласан жил орчмын хугацаанд дэндүү их ачаалалтай амьдарсан, их ч ядарчээ. Дээрээс нь жирэмсэн, хөхүүл гээд өвдсөн ч эм уухгүй гүрийгээд өвчнөө бүр хүндрүүлчихсэн бололтой.

Биеийнхээ илгээж буй түгшүүрийн дохиог цаг тухайд нь анзаарч эрүүл мэндээ анхаарч баймаар юм байна шүү таминээ.

5 comments:

  1. Ээ чи минь биеэ сайн бодоорой! Аминдаа хайртай байж л алаг үрсдээ эрүүл саруул харагдаж тэднийгээ асрана шүү дээ. Гайморит хэцүү шүү, нэвт шувт амьсгалж байж л тэр муу үүсгэгчийг нь дарахгүй бол. Наадмын хэд хоног сайхан амраад ав, хажууд чинь гэр бүл, аав ээж чинь байгаа юм чинь тэд нартаа хүүгээ даатгаад хэд хоног жоохон амиа бодчих.

    ReplyDelete
  2. Биеэ сайн бодоорой. Дархлаагаа л сайн байлгах хэрэгтэй юм шиг байгаа юм. Нялх хүүхэдтэй, ажлаа хийгээд эхлэхээр яалт ч байхгүй ядрана. Саяхан Шинэ Зеландын үнээний уураг гэж байдаг юм байна гэж мэдэж авсан. Хэрвээ Монголд олддог бол авч уувал дархлаа их хурдан сэргэдэг, сөрөг нөлөө багатай гэж дуулсан. Colostrum гээд хайгаад зааврыг нь уншвал. Хөхүүл хүнд ямар байдгыг мэдэхгүй байна. Ямар ч байсан байгалийн гаралтай учраас хүн уухад их сайн юм гэнэ лээ. Санаанд ороод, хэрэг болж магадгүй гээд бичлээ. Би энд аваад, нөхөртөө өгөөд, өөрөө бас ууж байгаа юм.

    ReplyDelete
  3. Take care, би бас ногоон нустай чих битүүрдэг ханиад хүрсэн, өндөр дэртэй унтвал өглөө арай дүнгэнэх нь гайгүй сэрнэ.

    ReplyDelete
  4. хөөх бас чихрүү ордог юм байжээ, хурдан эдгээрэй

    ReplyDelete
  5. эээ аймаарр их юм амжуулаад өөрийгөө хайхралгүй гүйсэн байшд, биеэ сайн бодоорой, болж өгвөл л унтаад байхыг бодоорой, нойр хоолондоо сайн бол ажил аандаа бүтнэ дээ цоглог бүсгүй минь :-)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)