Pages

6.9.13

Дуугай хүн

Өчигдөр их сургуулийн ангийхан уулзав.
10 гаран жил уулзалдаагүйн. Бүгд бие биенээ хараал хэвээрээ байна гэцгээж байсан ч, надад ирэх коментүүд бүгд ижил : чи нөгөө л дуугай хэвээрээ байна.



Манай дүү бас дуугайчүүдийн нэг. Бид нар гэртээ байхдаа их яриа л даа, гэхдээ дүү бид хоёрын хувьд танихгүй орчинд, ядарсан үедээ, эсвэл зүгээр л ярих юм олдохгүй байх гэх мэт шалтгаанаар олон үг хэлэхгүй, яримааргүй үе зөндөө гардаг. Ер нь бол цусанд удамшсан аавын гени л дээ.

Нөгөө зан чанараар нь хуваарилдаг даа, introvert, extrovert гээд. Дотогшоо чиглэсэн бидний хувьд ярих хэрэгцээ дундаж юмуу extrovert хүмүүсийнхээс арай бага байдгийм шиг байгаан. Өчигдөр л гэхэд ангийхнийхаа ярихыг сонсоол, ажиглаал, дагаж инээгээд сууж байхад гоё байсан. Хүн бүр л ам уралдан яриад байвал дэлхий дэндүү шуугиантай, чих дөжрөм газар болно биз дээ. Тэнцвэртэй байдлыг хадгалах гэж чимээгүй байх дуртай төрсөн биднийг юунд дандаа л дуугай гэж өөлдөг юм бол.

Гэхдээ би ингэж хэлэхэд нь бүр дасаад тоохоо больсон. Анх их эмзэглэдэг, яриасаг болж харагдах гэж чармайдаг байжээ. Аминдаа баахан юм яриал байхад өнөө л "дуугай" шошгоноос салахгүй болохоор их гутардаг сан ккк. Манай дүү харин энэ чармайлтаа үргэлжлүүлсэн хэвээр, тэрүүнээсээ болоод ч үе үе нилээд стрессдэг гэсэн. Дүүдээ би эвлэр, би ийм төрсөн, иймээрээ л үлдэнэ, үүнд буруу юм байхгүй гэж зөвлөсөн. Гэхдээ "чи түрүүнээс хойш юу ч ярисангүй. Ер нь хэл байгаамуу? Хэлээ гарга даа" гэж агсамнах үед дургүй хүрэлгүй л яахав.

Заримдаа үнэхээр ярих юм олддоггүй, юу ярихаа мэдэхгүй үе байдаг. "Хөндлөнгийн хүн"-ий Мерсо шиг л. Тийм үед болсон болоогүй юм хэлжийснаас дуугай сонсохыг илүүд үздэг. Ярих гэдэг бусдаас илүү энерги шаарддаг ч байж магадгүй. Тэгээл ядарсан үед юм яримааргүй байх. Дуугай байлаа гээд надад хэцүү биш, харин ч амар байхад, зарим хүнд юу ч хамаагүй ярьж л байх нь амралт болдгийм шиг. Манай охин нээрээ их чалчаа. Үргэлж л шулганаж байх гэнэ. Ээж охин хоёрын зан ийм өөр байхаар ээж нь ядраад хүүхэд нь гомдоод сонин юм болноо хааяа.

Уг нь би бас ярих дуртай нь дуртай. Эмэгтэй л хүн юм болохоор яриж стрессээ тайлнаа. Тэхдээ намайг ойлгож байгааг нь харж мэдэрч болох хүнтэй, ач холбогдол өгсөн сэдвээрээ л ярилцах дуртайн байна. Нэг бодлын, тархин дах санаагаа яриа болготлоо өндөр хэмжүүр тавидаг ч юм шиг.

Introvert, extrovert шинж хүн бүрт холилдсон байдаг гэсэн. Миний хувьд ч би 100% introvert бас биш л дээ. Нэг ийм юм байна :

Seven things extroverts should know about their introverted friends:
1) We don’t need alone time because we don’t like you. We need alone time because we need alone time. Don’t take it personally.
2) We aren’t judging anyone when we sit quietly. We're just sitting quietly, probably enjoying watching extroverts in action.
3) If we say we’re having fun, we’re having fun, even though it might not look that way to you.
4) If we leave early, it’s not because we’re party poopers. We’re just pooped. Socializing takes a lot out of us.
5) If you want to hear what we have to say, give us time to say it. We don’t fight to be heard over other people. We just clam up.
6) We’re not lonely, we’re choosy. And we’re loyal to friends who don’t try to make us over into extroverts.
7) Anything but the telephone (энэ нь юүгсэн үгийн бүүмэд...)

7-гийн учрыг ойлгосонгүй, бусад 6-ийн хувьд бол яг үнэн.
Биднийг ойлгодог хүмүүс олон болоосой нтр :р

10 comments:

  1. Hoorhiinbee :)
    chi yariasht
    bas aimaar medremjtei
    daraa chamaig oilgohod QI ni hurehgui baagiinuudtai bitgii uulzaa

    Lolli

    ReplyDelete
  2. Xm duugaiduu gedeg unen gehdee olnoos ontsgoirson duugai hun bish l sanagdahiin :)
    tanai angiin nuhduud teheer ontsgoi duutai nuhud baih ni gesen dugnelt garch baihiin kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    ReplyDelete
  3. To extroverts, stop saying these things to us.
    1. Why are you so quiet?
    2. You must not but that smart — I mean, you never say anything in class.
    3. You need to get out more.
    4. Don’t worry about her/him.
    5. SPEAK UP.
    6. Are you OK?
    7. Why do you hate people so much?
    8. Do you have any friends? You’re always alone.
    9. Are you mad at me?
    10. You’re going home already?
    11. You are so boring.

    ReplyDelete
  4. Dald bolon il baih huisiin chig handlagaasaa bas ih bolnoo suuliin ued zaluuchuud ih em shinjtei bolool hereggui yum chalchaal hov bazaal baih bolson shig er n tegeed uurtuu avah medremj taashaal l chuhal bolohoos heleh ugiin too duunii changa sul humuust ymar hamaa bnaa dahij hun tegvel shuud mai hamaa geed huruu ugchuud hayad gar kkkkkk

    ReplyDelete
  5. Bi ch bas duugai.za tanihgui hunuustei uulzaj hamt suuh bolvol bur duugai bolchihno. olon shaltgaan baidag l daa. Nuur hagaraagui esvel yarih yarianii sedev uur , uzel bodol sanaa negdehgui ch geh yumuu tiim hernee sain naiz dotnii huuhenuudteigee bol chalchij ogdiin.

    ReplyDelete
  6. duugai bn gedeg duugai l bgaagiin shinj. yarih sedev neg uelzel deer taarahgui bn, yarianii sedev tiim ch chuhal bish baina, zugeer tednii Huurhun yum yarij, huurhun action hiihiig ajiglaad suuhad iluu deer ch yumuu, haha. bas duugai geed bgaa nuhduud barag l ihenhi ni tiim Changa, orilson duu hooloitoi bdaggui bhaa... tegeheer dund ni orood orilj olon hunii dund yarih geheer YADARNA bizdee.
    yer ni Нэг бодлын, тархин дах санаагаа яриа болготлоо өндөр хэмжүүр тавидаг ч юм шиг. - iim l gej boddog shd. gehdee uuniig bodood l tedniig haraad suuna gej yu bhav, erduusee chi mass-iin neg bish bn, ugui ee tegeed ter chin buruu ch bish zuv ch bish, iim l bn gej bodoh yum

    ReplyDelete
    Replies
    1. яг үнэн, би чанга хоолойтой биш, чанга ярих ч дуртай биш.
      ойлгож байгаа хүн олон байгаад баярлажийнаа

      Delete
  7. umnu ni ene duugai gedeg ni neg ih taalagddaggi bsn, odoo ch yahavdee, duugai bgd bhiig huseegui ch duugai bgad l bn gedeg chin uuruu bid nar uur l yum bilee,,,

    ReplyDelete
  8. Загатнасан газар маажих шиг л болж байна :) Introvert хүнийг introvert хүн л сайн ойлгодог юм байна гэж би анзаарсан. Гэхдээ ойлгохгүй байгаа нэгэнд гомдох, эмзэглэх эсэх нь өөрийн л сонголт гэдгийг бас ойлгосон. Тэхээр extrovert болох гэж хичээхээ болиод элдэв үгэнд гомдолгүй, эмзэглэлгүй өнгөрөхийг хичээж байхаар шийдсөөн.

    ReplyDelete
  9. Bi bas zarim neg humuusiin derged duugaidaa orno. Gehdee bi ug yaria niildeggui niilehgui gej bodson humuustei yarihiig ch husdegguimaa. kkk. Manai naizuud geriinhen bol namaig duugai gedeggui. bi tednii dund bol yariasag hun l dee. Harin yalabguya 10 jliinhen namaig duugai gedeg. Ehleed ih emzegledeg baisan harin nas yavah tusam bi bol bi busadtai adil bolson boloogui chalchihiig husdeggui hun gedgee huleen zovshooroh bolson.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)