9.9.13

Before Midnight & Анар





Хэд хоногийн өмнө "Before ..." трилогийн сүүлийн ангийг үзсийн. Ямар санагдсанаа бичнэ гэж амласнаа энд гүйцээе. Өмнө нь энд эхний 2 ангийг нь үзсэн сэтгэгдлээ бичиж байжээ. Линк рүү дарж уншихгүй залхуу хүмүүст зориулаад товч тайлбарлахад, эцэс төгсгөлгүй харилцан яриа, өдрийн турш өрнөх үйл явдал, Европын аль нэг хотын урсах мэт дүр зураг бол уг киноны онцлог юм.

Before Sunrise 
21 настай Жесс, Селин хоёр галт тэргэнд танилцаж Австрын Вена хотод нэгэн үдшийг цугтаа өнгөрүүлнэ. Үүр цайхаас өмнөх богинохон хугацаанд соронз мэт хоорондоо татагдаж, дурлалдаа шатах залуухан, халуухан хос. Эргэж уулзах болзоо тависнаар кино дуусна. Романтикийн туйл. Үлгэр шиг л кино.

Before Sunset 
9 жилийн дараа Парист тэд дахин уулзана. Залуу гэрлээд салсан, бүсгүй ганц бие хэвээрээ. Цугтаа гадуур зугаалж, амьдрал, хайр дурлал, өнгөрсөн болоод ирээдүйн тухай зогсолтгүй, хөгжилтэй яриа өрнүүлсээр. Нар жаргахаас өмнө тэд бие биенээ сонгох уу, эсвэл дахин 2 тийшээ салан одох уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Жесс Селинтэй цуг үлдсэнээр кино дуусна. Бас л гоё романтик кино.

Before Midnight
Юу гарах юм бол гэсэн хүлээлттэй эхлүүлсэн. Романтик кинон дээр хосууд учраа ололцож, гэрлэхээр, эсвэл цуг амьдрахаар болоод дуусдаг. Үүнээс цааш өгүүлдэг романтик кино гэж байдаггүй. Яагаад юм бол? Гэр бүлийн амьдралд үзээд өгий ч гэсэн романс байдаггүй болоод тэр үү?

9 жилийн дараах Жесс, Селин 2-ын амьдралын нэгэн өдөр. Энэ удаа Грект. 40 насны босгыг давсан манай хоёр аргагүй л OLD харагдаж байлаа.  Уран зохиол, амьдралын утга учир, relationship гэх мэт "оюунлаг", "философлог" сэдвүүд киноны тал хувийг эзэлсэн бол, ихэр охид, Жессийн салсан эхнэр, хүү, Селиний ажил, гэр бүл дэх үүрэг хариуцлага, хардалт, гомдол тунирхал, үүнээс үүдсэн зөрчил маргаанаар үлдсэн хэсэг нь урссан. Романтик кино биш болсон байв. Бодит амьдралын л дүр зураг.

Өмнөх ангиудыг нь үзээд бөөн догдлол, сэтгэлийн хөөрөлтэй "нисдэг" байсан бол, сүүлийн ангийг үзсэний дараа бага зэрэг гуниг, бас ухаарал, тайвшрал төрөх шиг болсон. Амьдрал үргэлж арманчиглал дээр тогтдоггүй. Хүн хэдийгээр дурлалаас, зүрх хүчтэй булгилах, хамаг биеэр халуун цус гүйх мэдрэмжээс уйддаггүй ч гэлээ, тайван, дассан, дулаан мэдрэмжийг илүүтэй хүсэх үе ирдэг.  Цаг хугацаа урсахын хэрээр хүн илүү тайван, хүлээцтэй, уужуу болдог юм уу дөө гэсэн бодол.

Кинонд шигтгэсэн байдаг хөөрхөн ярианууд нь таалагдсан. Эмнэлэгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаад сэрэхдээ, эмэгтэй хүн бол хамгийн түрүүнд гэрийхэн, үр хүүхэд, цуг явсан хүмүүсээ зүгээр үү гэж асуудаг байхад, эрчүүд хамгийн түрүүнд хоёр хөлнийх нь хоорондох зүйл бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгадаг гэх :р Цаг үе өөрчлөгдөөд, одоо цагт хосууд хол байлаа ч өдөр бүр бие биенийхээ дүрсийг харан унтах боломжтой болсон тухай, цаашлаад удахгүй алсын зайнаас сээгэсдэх боломжтой болох тухай, гэхдээ л эрчүүд ухаантай эмэгтэйгээс илүү тэнэгхэн яриатай, өөрийг нь биширсэн наалинхай харцтай залуу охидод унаж үхсээр байдаг тухай... Ээж аавын дэргэдээс холдож, өөрөө хүүхэдтэй болох хүртэл тэр хэдэн жилд л хүн жинхэнэ өөрийнхөө тааваар амьдардаг гэж ярилцахад үнэн санагдсан.

Найруулагчийг нь эмэгтэй хүн байх гэж бодож байсан, киноны деталь, үргэлжилсэн их яриа гээд л... Тэгтэл гайхалтай нь эрэгтэй хүн байв. Залуу байхдаа аялаж яваад Amy гэдэг охинтой танилцаж, шөнөжин цуг байж, Филадельфи хотоор зугаалсан дурсамжаасаа үүдэн энэ киног хийсийм билээ. Кинон дээр гардаг шиг л Amy-гээс холбоо тасарч, уулзаж чадалгүй олон жилийг үдсэн. Харамсалтай нь, арай гэж сургийг нь гаргатал, Amy олон жилийн өмнө ослоор нас барсан байсан гэсэн. Ингээд энэхүү цуврал киногоо түүнд зориулан бүтээсэн учиртайн байна.



Амралтын төлөвлөгөөний биелэлт 50%тай :
Гэгээнтэн, Хойд насандаа учирна 2-ыг дуусгасан, Бясалгалыг хааяа хааяа нээж хардаг, гамнаж уншжаагаа, Стив Жобсыг эхлүүлсэн, Би Хэн Бэ-г дунд нь оруулсан
Богд ууланд 2 удаа алхсан. Цаашдаа илүү эрчимтэй алхах төлөвлөгөөтэй. Цуг явдаг хүмүүстээ их дуртай, энгийн хэрнээ сайхан хүмүүс байдаг.


Мэдэх хүмүүс нь мэдэх байх, Анар гээд Улсын филармонын төгөлдөр хуурч, удирдаач залуугийн тоглолтыг үзэв. Хүмүүсийн үзэх дуртай киноны ая, хөгжмүүдийг симфони найрал хөгжмийн хамт тоглодог, өөрөө найруулдаг юм байлээ. Тоглолтын чанар миний санаанд чуть чуть хүрээгүй (Чинбаагийн тоглолт намайг их дээгүүр хүлээлттэй болгожээ), гэхдээ л сэтгэл хөдлөм байсөөн. Юм ярьж байгаад сандрангуутаа нээх хөөрхөн инээдэг, удирдаач хийж байгаа төрх нь араасаа үнэхээр цэмцгэр харагддаг, биширч, хүлээж явмаар артист гэж санагдсаан.


7 comments:

  1. hoid nasandaa uchirna yamarhuu be? bi avch unshih u yah u geel bodool yavaad bgaa

    ReplyDelete
  2. Чи Goodreads орж байвал зүгээр, өөр хүмүүсийн review-г хараад уншихуу яахуу гээд бас нэг баримжаа авчна. Goodreads дээр би иймэрхүү сэтгэгдэл үлдээжээ:




    Эмгэнэлт зохиол тул халгаж халгаж барьж авсан. Сэтгэл өвтгөсөн юманд дургүй болохоороо. Гэхдээ хэлмэгдүүлэлтийн он жилүүд бол бодит түүх, бас өөрийгөө буриад удмынх гэж боддогийн хувьд унших ёстой номны нэг гэж бодсын.

    Яндагийн дүр их амьд, зэвүүн, тэр тусмаа эвгүй санагдаад халшраад байсан. Яаж түйвээх бол доо энэ гээд. Санасныг бодоход тийм ч харгис хүн байгаагүйэ, ер нь бол муу хүн л дээ.

    Цэвэлмаа хүүхнийг буруутгах хүн гарах байх, гэхдээ миний хувьд ном зохиол дээр гардаг өөгүй өндөг шиг цэвэр ичимтгий бүсгүйчүүдээс илүү амьдралд ойрхон, энгийн санагдсан. Хүн гэдэг төгс биш, өөрийн гэсэн сул талтай л байдаг хойно.

    Үзмэрч жаал Ламаахай их хөөрхөн санагдсан. Бүр нүдэнд харагдаад.

    Зохиол ерөнхийдөө яг л бодож байснаар өрнөсөн, айж байсан шиг зүрх өвтгөм дүрслэл нь гайгүй байлээ, ерөнхийдөө нилээд урт сунжраад, огцом, хурц, шууд өгүүлэмжинд дассан болоод тэрүү тэгтлээ их хүнд тусаагүй.

    Шоронгоос бичих сүүлийн захидал highlight нь байх учиртай байлаа, яасан урт захиа вэ гэсэн давхар бодол саад хийгээд бүрэн дүүрэн тухайн дүрийн эмоцинд автаж чадсангүй.

    ReplyDelete
  3. zaa te Before Sunrise 3-liig uzyee. SOnihroltoi sanagdchihlaa.

    ReplyDelete
  4. Before midnight гэж байдаг юм байна тэ, эхний 2-г л үзсэн. Жүжигчид нь солигдоогүй нь гоё юмаа, нэг дор бүгдий нь үзвэл шууд амьдралыг танин мэдчих юм биш үү кк. Сүүлийн ангий нь олж үзнээ.
    Хэзээ нэг ном уншиж амждаг болох бол доо кк.

    BTW,Энэ надад хандсан бичлэг чинь мөн үү?

    ReplyDelete
  5. Before midnight iig say Korean Aireer yavahdaa uzsen shuu. Ter dinner table toirood olon hun suuj ih oyunlag philosoflog goy yaria ornodog heseg ih taalagdsan. Tend buh generationoos humuus baigaa. Manai 2 bol bidnii yeiin toloolol yumdaa. Ygaad ch yum kino minii amidraltai jaahan tostei sangadsan shuu. esvel ger buliin amidral neg iimerhuu common baidag yum bolov uu. Nadad ch gesen chamtai yag adilhan setgegdel torson omnoh angiud ni boon romantic neg l tiim fresh huchtei setgel hodlol medregddeg Sayiin angi neeree jaahan gunigtai gehdee bas amidral yer ni neg iimerhuu baidag yum gedgiig oilguulah geed ch baih shig. Gehdee yu ch bolloo gesen uchrah yostoi humuus uchirdag ch yum uu manai 2 iin suugaad iher ohidtoi bolsnoos harahad. Egel jiriin amidral gehdee ene 2 bie biedee hairtai bolohoor iluu dulaahan saihan uyarmaar tiim medremjuud torson doo. Yer ni kino buheldee manai Mongold amidarch bui bidnii amidraliin hev maygaas tes hondlon shal oor. Bi yagaad ch yum bas iimerhuu taivan ger bulseg neg ih mongo togrog geed guigeed baihgui egel jiriin maivan Europe amidraliig ihed uguilsen.

    Erkhemee

    ReplyDelete
  6. ehnii 2r angiig n uzseen uneheer romantic bsan bur uilsan.3r angia zaawal uzne:) 2021/12/31

    Zolo

    ReplyDelete
  7. Одоо л 3р ангийг нь үзье дээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...