Pages

6.8.13

Бороотой өглөө

"Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй
Тэнгэрийн гунигт үг"



2013 он. Зун болоогүй жил. Миний хувьд лав тийм. Ингээл намар ирчихлээ. Гэхдээ яагаад ч юм сэтгэл амраад тайван. Чивчиртлээ татаж татаж тавиагүй сум зүгээр л газар зөөлөн унах мэт. Хүсэж хүлээсэн сэтгэл догдлол, халуун зун ирээгүй нь харин ч сайхан юм шиг.

Шийдвэр гаргах гээд чадахгүй баахан эргэлзэж... Энэ л үед далдын тэр нэгэн хүчийг хүсэмжлэх. Цаашлах замыг шидэт дохиураараа заагаад, нөхцөл байдлыг зохицуулаад өгөөсэй гэж...

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.
Бороо яах вэ дээ. Нөгөө л бороо шүү дээ.
Босъё доо...
Хөнжилдөө гал ноцтол
бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ
Намрын бороо цаанаа л нэг уйтай.
Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ
Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч
Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.
Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун
Сайхан л зүүд болохоос, ямар дурдатгал биш.

Босъё доо.
/1990.9.3 Г.А./

3 comments:

  1. Tsarai haraad oruulahgui bsan unuudur harin tanaihaar shagaih zabshaan tohiob, Danke :)
    Ene jil aimshigtai haluun zun uzej ba.... boroo oroosoi

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ найзушка, уг нь учир шалтгаан гараад түр хаасиймаа, тэсэхгүй нээчлээ. Бороо ороод сэтгэл санаа үймрүүлээд хэхэ. Чи минь сайн уу?

      Delete
  2. "Чивчиртлээ татаж татаж тавиагүй сум зүгээр л газар зөөлөн унах мэт" гэж маш гоё зүйрэлсэн.

    Бороо орохоор
    Бодол урсаад
    Тайван биш
    Талаар нэг нэвчээд дуусах

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)