Pages

15.7.13

Богоон дотор...

Сайхан наадвуу? Би сайхан наадлаа. Өнгөрсөн жил цэнгэлдэх, хуушуур, морь гэх мэт наадмын гол элементүүд дээр фокусласан бол энэ жил хөдөө агаарт гарч идэх, унтах, уул усанд тарвалзах гэсэн процессуудыг голчлон үйлдэв :р

Очихдоо купенд тансагласан ба буцахдаа общий-д чихэлдсэн бүлгээ. Зам зуурт халуун амьсгаа, бүлээн биеэрээ нэг цул болцгоосон хэсэг бүлэг хүмсийг ажсан тухайгаа бичиглий. Хэнд ч хэрэггүй, зүгээр миний өөрийн төсөөлөл юм шүүүүүүүү.



Зарим цонх нь онгойдоггүйн байлээ. Общий богоонд суухаар болвол тэрийг нь харжийж суумаар юм билээ. Арай гэж суудал олдохоор нь гялс байраа эзэлж аваад анзаарсан чинь цонх нь онгойдгүй хэсэг байж таараад, солих ч боломж байсангүйэ. Хөдөөний сайхан цэнгэг агаарт байж байгаад гэнэт бүгчим, халуун, элдвийн үнэртэй давчуу орчинд чихэлдэхээр ухаан санаа самуураад дэмийрэх нь холгүй явлаа. Тэгээд өөрийгөө сатааруулах санаатай хүн ажиглан тэдний амьдралыг ургуулан бодох хоббигоороо занималдав.

Хамгийн анх нүдэнд туссан эршүүд байрын галзуу охин. Охин ч гэж, 25-28 орчим насны, хөөрхөн биетэй, хөдөөнийх гэмээр бүсгүй. Би яагаад ч юм охид бүсгүйчүүдийн бие хаа их харж явнаа. Л овгийн чанар далд ухамсарт нуугдсан байдгиймуу хаашааен. Эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэйгээ цуг яваа бөгөөд, бас нэг маамуу байгаа нь өөрийх нь хүүхэд бололтой. Ой хүрээгүй шахам гэхэд их томоотой, тэсвэртэй юмаа зайлуул, тэр халуун бүгчим орчинд уйлагнаж, дургүйцэхгүй, хөөрхөн суугаал явах. Даруухан хувцасласан эмэгтэй дүү нь хүүхдийг тэврээд холхон суух бөгөөд үсээ шараар перксдсэн хүрэн бор царайтай эрэгтэй дүү нь шүдээ гялалзуулан инээх нь содон байлаа. Тэдний шүд үнэхээр биширмээр гоё, цав цагаан, инээхэд нь яралзаал. Хотын хүүхдүүдийн арчилгаа орж цайруулсан шүднээс тэс өөр мэт санагдах нь хөрслөг бор царайны эффект юм болуу даа.

Дараагийн анхаарал татагч этгээдүүд бол цонхны хажууд байрлах ээж охин хоёр. Ээж нь дуу муутай, даруухаан 40 гаран насны эмэгтэй. Охин нь 20 орчим насны, нүдээ тодоор контурдаж будсан, нилээд аальгүй байрын инээд, эрх танхил хоолойтой царайлаг охин. Ээж охин хоёр ийм өөр байх нь ховор байдаг. Бодвол аавыгаа дуурайж дээ гэж таамаглаж суулаа. Аймаар мэдээжийн юмыг таамаглаал ккк. Тэнэг байна уу. Цааш нь битгий унш гсн :р

Хажуутлын суудалд 2 охинтойгоо "ногоон" эмэгтэй явна. Ногоон гэсний учир нь, охидууд болон ээж бүгд тод, неон ногоон өнгөөр гангарчээ. Том охин нь 12,3тай, ээжийгээ, дүүгээ нааш нь цааш нь зохицуулдаг байрын хэрсүү сэргэлэн охин байна. Дүү нь нилээд нялхамсуу, хэдэн шүд нь унаад ургаж амжаагүйг бодоход 8 наснаас хэтрээгүй. Ээж нь том охиныхоо үгээр хөдлөх нь яг л нөхөртөө захирагдаж байгаам шиг. Гэнэн, бараг ухаан муутай ч гэмээр ээжид ухаалаг охин заяаж дээ гэсэн дүгнэлт урган гарчийлаа.

Удалгүй хэсэг эмэгтэйчүүд нэмэгдсний тал нь хажуугийн бүхээг рүү орж тал нь бидний дунд шингэв. 16,7той гэмээр сэргэлэн шар охин нүдэнд туслаа. Өндөр биш боловч зэгзгэр хөөрхөн биетэй, бас ч гэж царайлаг юм. Дээр дурдсан эгч дүү гурвын охинтой нь дорхноо найзууд болж, хүүтэй нь тоглоом тоглонгоо эвтэйхэн аальгүйтээд, төрөлхийн заяасан сээтэгнүүр зан байнаа байна. Нас биед хүрэхээрээ нилээд олон эрчүүдийг хөнгөхөөн хунируулчих авьяас чадвар бүрэлджээ гэж би түүний ирээдүйг зөгнөлөө.

Шар охины хамаатан бололтой, өмссөн зүүсэн нь цэвэрхэн цэмцгэр, царайлагдуу эмэгтэйг ажиглалаа. Нас дор хаяж 40 рүү хэвийсэн бололтой, охин нь дунд сургуулиа төгсөж байгаа гэж ярихыг бодоход, гэвч харахад 30 хүрээгүй гэмээр их аятайхан эмэгтэй байна. Японд амьдардаг болохоороо тэр бизээ. Дулаан уур амьсгал, хөнгөн шингэн хооллолт хүнийг оворгүй харагдуулдаг даа. Ээж нь гэх авгай бас хачин ганган юмаа. Сүүлийн үед моодонд ороод байгаа тод өнгө, хээтэй саравчтай малгайг бүдүүн гинж, гялгар чимэглэлтэй бэлтгэлийн хувцастай хослуулсан нь маниасаа хамаагүй чамин дэгжин аж.

ашгүй дээд давхрын ор суларч, охиноо хэвтүүлсэн нь. Утсаар тоглож уйдаад тэр дээр хэвтэнгээ дуу дуулж өөрийгөө зугаацуулж яваа миний зулзага

5 comments:

  1. Хааяа ингэж хүн ажиглаж таамаглаж явах ч зүгээр шүү.

    ReplyDelete
  2. сонирхолтой юм. хүн бүр нэг өөр өнгө юм даа.

    ReplyDelete
  3. chi neeree unen lag shuu
    yaj ingej ajiglaad dugneed
    bicheed l...

    mani met erguu garuud shulsee goojuulaad vagoond yavsan met sanagdtal bichihiimbee hehe

    Lolli

    ReplyDelete
    Replies
    1. you are my one and only admirer :D

      Delete
  4. би бол энэ эмэгтэйд ингэж инээж гялалзаж явсан үе байсан л байхдаа, хэн нэгэн асч явсан галыг унтрааждээ гэж бодноо, инкээл хүмүүсийн эргэцүүлэл өөр байхымдаа ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)