Pages

9.4.13

Барцад

Ойрдоо охин бид хоёрыг барцад дайраад байнаа. Нэг бодлын чухал шаардлагатай эмнэлэгүүдээр "тойрон аялал" хийлгэх гэсиймүү яасын.



Чих нь өвдөөд ЭМЖЖ орсон. Нэг үзлэгийн үнэ 15-30 мянга, нэг сарын дотор дахин үзүүлэхэд үнэгүй юм билээ. УБ-таа л гайгүйд орох чих хамар хоолойн эмнэлэг гэсэн. 5 хоног цагийн тарианд орсон. Өөрөө тарьж сурлаа. Уг нь зүү тарианаас айдаг хүн, аргагүй амьдралын шаардлагаар сурдаг л юм байна.

Дараа нь би хөлөө гэмтээгээд гэмтлийн эмнэлэг орсон. Бүх үйлчилгээ, эмчилгээ үнэгүй, 24 цагаар ажилладаг. Бүгд биш ч байж магадгүйэ, ямар ч байсан би хөлөө үзүүлээд гипсдүүлэхэд мөнгө төлөөгүй. Сувилагч, эмч нарын харьцаа дажгүйэ, эмнэлэг нь харин барьж байгаад дутуу орхисон юм шиг, ханын шохой нураад доторх нь цухуйцан ч байх шиг...

Охины ханиад хүндрээд Ионсей эмнэлэг орсон. Үзлэгийн үнэ 7600₮, цээжний зураг авахуулахад 7000₮. Зураг авдаг эмч залуу хөөрхөн ааштай, хүүхэдтэй ёстой хөөрхөн харьцдгийн байлээ. Дахиад л антибиотик тариулахаар болсон. Сувилагчаар тариулахад 1500₮. Эмийн сан нь солонгос стандартаар ажилладгийм шиг байлээ, уух эмнүүдээ жижигхэн уутанд савлаад, нэр, уух зааврыг нь бичээд өгдөг.

Бөөлжиж, гүйлгээд байсан охин маань гэнэт гэдэс нь цүндийгээд, өвдөөд байна гэж орилоод сандаргацан. Эх нялхас руу аваад очлоо, олгой байж магадгүй, шинжилгээ авы, юу ч гэсэн хэвт гэлээ. Уйлчих гээд л байсан, гэвч тэгж гэрийнхнээ зовоогоод яахав гээд тэсэж байв. Уг нь аймаар аймаар өвчин зовлонгийн дэргэд гайгүй л дээ, гэхдээ л бодоход аймаар санагдаад. Оронд нь би өөрөө өвдөөсэй гэж үнэн голоосоо хүсдгийг ээж нар мэднэ дээ. Тийм л байсан. Азаар олгой биш байсан, олон хоног хоол унд идэж чадахгүй туйлдсан болохоор нь дусал залгуулсын, судас нь олдохгүй зүүгээр арьсан доогуур нь сийчихэд өмнөөс нь яс хавталзаад л.

Өрөөн дотор 4 ортой, нэг ч разетка байхгүй, зөвхөн төлбөртэй өрөөнд л байдаг гэсэн. Жорлон нь нийтийн, бохир, ер нь удаан хэвтвэл нилээд зутрах шинжтэй байсан. Зарим сувилагч нь аятайхан ааштай, зарим нь ч загнах орон тооны ажилтан мэт. Ионсейгээс бичүүлж авсан тариагаа хийх гэсэн чинь толгойгоо эргэтэл загнуулсан. Миний хувьд эмнэлэг л бол эмнэлэг, эмч л бол эмч, бичиж өгсөн оношийх нь дагуу хий гэснийг нь хийх гэсэн, гэтэл яасан дураараа юм, гаднаас ирсэн тариаг тариулахгүй, тэгэх байсын бол яах гэж хэвтсийн гээл. Уг нь тарихаасаа өмнө асуусан ухаантай, тэхэд тэгтлээ загнах хэрэг байсан ч юмуу. Ерөнхийдөө өвчтэй хүүхдээ аваад хэвтэхэд эмч сувилагчийг нь царайчлах л хэрэгтэй болдгийн байлээ. Бүх эмчилгээ үнэгүй байсан.

Хагассайнд нь эмнэлэгээс гараад охиндоо хуушуур хийж өгөх гэж мах татаж байгаад зуны зүссэн хуруугаа дахиал зүсээд хаяссс. Тэрнийг бодвол арай гайгүй л дээ. Үүгээр энэ цуврал бүтэлгүйтэл дуусах болтугай.

Эдгээр барцад, "зохицуулагч хороо" ямар нэгэн зорилготой л өрнүүлсэн үйл явдал байх даа. Сургамж өгөх, ямар нэг юм ухааруулах, илүү том гайг зайлуулах гээл... Ул үндэсгүй мухар сүсэгтэй хүн шдээ би. Давилуун, омголон зан ямар ч байсан дарагддаг юм байна, бүгд эрүүл саруул, ажил албандаа явцгааж, гэртээ тайван хонохын жаргалыг мэдэрсэн.

8 comments:

  1. Өвчин хэцүү шүү нээрээ. Ямар ч байсан охинтойгоо 2-лаа эдгэрээд авсан бол болох нь тэр. Манай эмнэлгүүдээ гэж хэзээний л байдгаараа л байх юм. Жоохон ч гэсэн сайжирч байгаа болов уу гэхээр л.
    Бүх барцад чинь үүгээр дуусах болтугай! Охиныгоо болоод өөрийгөө бүрэн гүйцэд эдгэртэл нь сайн тордоорой. Охин бид 2 бас он гарсаар элдэв асуудалтай байлаа. Одоо л нэг цэгцэрч, эдгэрч, хэвэндээ орж байгаа болохоор хамгийн сайн ойлгож байнаа.

    ReplyDelete
  2. huuhed uvduh hetsuu hetsuu bulchin tariag bol hiichdegiin odoo ochij baigaad sudas taria hiij surnaa nadad bol achtan l gaigui uilchilgee saitai sanagddagiin ulsiinh bolhoor l neg tiim ezengui hariutslaggui baigaad baidag sonin shuu

    za tegeed biee sain tordood hurdan edgertsgeegeerei

    ReplyDelete
  3. хүүхэд өвдөх үнэхээр хэцүү, эх нялхас ёстой аймаар газар байналээ, тэдний ажил их ихэсчихсэн улсдаа ганцхан эмнэлэг болохоор тэр юм болвуу гэж бодсон, би яалтчгүй тэнд л очдог гэхээр нь тийшээ очоод нээх хөгийн инээдтэй жоохон юм асуусныхаа төлөө бүртгэлийнх нь сувилагчид толгойгоо эргэтэл загнуулсышд ккк

    зохицуулагч эрхэм нээрээ л ямар нэг юм хийгээд сануулах гээд байгаа мэт байдаг үе хааяа тохиодог шүү, одоо гайгүй болж байгаа нь яамайдаа, яаж энэ бүхний ард гарнаа гээд шантрах үе байхад энэ бүхнийг би даван туулаад бүгдийг засчихсан шүүдээ гээд бахархах санаа амрах өдөр ирдэг нь сайхан :)

    ReplyDelete
  4. Manaihan ym l bol antibiotik hiigeed huuhed zovoochih yum. Haniad hureheer l taria hiilgedeg humuus zuvhun mongolchuud l bh. Emchilgeenii argaa uurchluh tsag bolson baimar yum. Ulaanbaatariin muu agaar huuhded ih muu, bolomjtoi bol uvul Canaddaa uvuljuud, zun n Mongol harij baimaar yumuu.

    ReplyDelete
  5. Eeee, gehdee odoo gaigui bolson ni boljdee. Neg tiim hetsuu "udruud" bdag yumaa, nadaa lav tohiolddogiin, yu ch hiisen bolj ugduggui. Od garig ni taarahgui bna gej heldeg biluudee?
    Wish you good health.

    ReplyDelete
  6. Азгүйтэл, бүтэлгүйтэл араасаа олон сайхан зүйлсийг дагуулдаг гэдэгт би эргэлздэггүй.

    ReplyDelete
  7. Барьцад арилсан бол араас нь амжилт айсуй биз ээ

    ReplyDelete
  8. chamaig yum bcihihgui bolohoor ene tenuugeer teneed hun amitand iluu ugleed ad bolood yvahiin bichleg hiigeecheeeeeeeee

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)