2.4.13

Чамайг ямар их хүлээвээ...

Хонгорхон 4 сар минээ. Миний сар. Хорон санаат 3 сар намайг ямар их шийтгэсэн гээч. Барцадтай балай сар арай гэж дууслаа. Одоо миний April ирсийм чинь би алзахгүйэ :р



Хөл өвчтэй гэртээ хэвтэж байснаа хахсайн бүтсайнд гараад шидцөөн :р Баахан зулзаганууд цуглуулж аваад цирк үзсийн. Дэлхийн цирк, 30 жилийн дараа Монголд! гэх мэт сүржин реклам нь үнэндээ томдсон цаасан малгай байна лээ. Циркийн шилдгийн шилдэг үзүүлбэр гэж хэлж чадахгүй, зарим нэг үзүүлбэр арай л хулхидсан байлээ. Илбийн гайхамшиг гэхэд л эрүү мултрам сонин хачин байсангүй, гоолиг биетэй бүсгүй олон давхар хувцастай гарч ирээл байцаа шиг нэг нэгээр нь солиж харуулаал дуусцан. Би байтугай сургуульд ороогүй охин маань хүртэл энэ чинь илбэ биш байна гээд уурлаж байхав дээ. Амьтны үзүүлбэр нохой муурханаар дууссаныг эс тооцвол, бусад нь гоё байсаан, хятадын цагираган дундуур үсэрдэг хөвгүүд, вьетнамын агаарын акробат зэрэг үзүүлбэр бол бас л гайхмаар байсан. Ялангуяа бяцхан хүүхдүүдэд их таалагджийлээ, энд тэндгүй тэдний ход ход хийн инээх чимээ дуулдаж, баясан дэвхцэх, хөөрцөглөн алгаа таших нь үзэгдээд... би ч бас хүүхэд нас минь санагдаад сайхан байлөө.

Бүтэнсайнд нь "Үтрээний хүүрнэл" гэдэг жүжиг үзлээ. Нэрнээс нь болоод жийрхэх, сонирхох аль аль нь зэрэгцэж байгаа биз дээ. Би ч мэдээж хэрэгт дуртай хүний хувьд яг юун тухай ярих бол гэж сониучирхаад үзэхийн хүслэн болсон юм. Америкийн феминист зохиолч эмэгтэй Eve Ensler-ийн олон зуун эмэгтэйтэй ярилцсаны үндсэн дээр бичсэн олон богино монологоос бүтсэн жүжиг юм байна. Үтрээ гэдэг бол эмэгтэй хүн. Үтрээ эмэгтэй хүний хамгийн эмзэг, нандин, нууц, даруухан бөгөөд бүрэг эрхтэн нь. Үтрээ бол жаргалын эх булаг, үндэс суурь, тэгсэн атлаа хамгийн харанхуй, хэн ч түүний тухай ярьдаггүй, нэрийг нь хүртэл дурдахаас ичдэг, тийм эрхтэн юм. Эмэгтэй хүний өөрийгөө хайрлах, хүндлэх, мөн эрчүүдээр ч хайрлуулах хүндлүүлэх эхлэл нь үтрээгээ хайрлах, түүнийг танин мэдэхээс эхлэх учиртай гэдэг санааг л хэлэх гэсийм болуу гэж би бодсон.

Бас нэг гол зорилго буюу утга санаа нь, дэлхийн өнцөг бүрт хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүмүүсийн анхаарлыг тэр зүгт хандуулах, тэр зовсон эмэгтэйчүүдийг зоригжуулах гэх мэт зүйлс байна. Desert Rose гээд кинон дээр гардаг, эмэгтэй хүний хэлүүг огтлох, бэлэг эрхтнийг оёх балиар бурангуй уламжлал одоо хүртэл байсаар байгаа тухай, үүнээс болж сая сая охид бүсгүйчүүд тарчилж байгаа тухай өгүүлсэн нь хамгийн зүрх өвдөм хэсэг байлаа.

"Үтрээний хүүрнэл" хэдийгээр эротик жүжиг биш ч гэлээ, үтрээний тухай ярихад сээгсийг яаж орхих билээ. Гүн гүнзгий мэдрэмж, энхрийлэл, таашаалыг хүсэгч үтрээ, түүнээс үүдсэн дуу алдалт хоёрын холбоог, яаж дуу алдаж байгаагаар нь хэр их таашаал авч байгааг нь, хэн бэ гэдгийг нь тодорхойлж болох тухай бяцхан хошигнолоор танхим нилдээ нирхийтэл инээсэн. Жүжгийн туршид үтрээгээ хорвоогийн гайхамшигтай юмс үзэгдэлтэй зүйрлэн нэрлэж, дүрслэн ярьж буйг сонсоод эмэгтэй хүний уран төсөөлөл хязгааргүй юмдаа гэж мэдэрсэн.

Жүжгэнд дандаа сайн дурынхан тоглосон, ямар ажил мэргэжилтэйг нь мэдэхгүй ч, тайзан дээрх ганган, гоёмсог, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийг хараад бахдаж байлаа, үзэгчид нь бас нилээд "хүмүүжилтэй", боловсон үзэж байсан.

Жүжгийн туршид феминизм ханхалж байсныг хэлэх хэрэгтэй байх. Феминизм гэхээрээ яг юуг хэлээд байна гэдгээ цаадах чинь сайн мэдэхгүйэ. Ерөнхийдээ эмэгтэй хүн гэдэг маш хүчгүй, сул дорой өрөвдөлтэй амьтан тул түүнийг хамгаалах хэрэгтэй, эрчүүд эмэгтэй хүнийг хайрлахгүй байна, зовоогоод байна гэсэн үзэл санаа байдгийм шиг байлээ. Миний бодлоор эмэгтэй хүн хэдий эмзэг энхрий ч гэлээ, тийм их ядруу, бас зовсон хүмүүс бишээ. Бас хэт туйлширсан "барууны" гэмээр сэтгэлгээ арай л хүлээж авмааргүй санагдсан тал ч байгаа.

Ажилдаа орсон, доголоод л явж байна. Ойрын хэсэг хугацаанд сэтгэл рүү хөө цацсан хэсэг бүлэг хүмүүсээс болоод хүнд итгэх итгэл маань хугараад, хагараад тиймхэн байгаан. Тэглээ гээд тэд намайг өөрчилж чадахгүй, би өөрөөрөө л үлдэнэ. "Хүнд итгэ, гэхдээ ХЭЗЭЭ, ХЭР ЗЭРЭГ гэдгээ л сайн зохицуул" гэж хэлсэн анддаа маш их баярласан шүү.

9 comments:

  1. Амралтын өдрүүдийг ёстой л соёл амралтын байдлаар сайхан өнгөрүүлж дээ. Манайхан зар сурталчилгааг бодит байдлаас арай л ташаа хийж хэрэглэгчид болоод үзэгчдийг цэвэрхэн хуурчихаж чаддаг л улсууд шүү дээ. Тийм болохоор сүржин рекламтай үзвэр, үйлчилгээнд очих доо сэтгэлдээ асар өндөр хүлээлт, хүсэлттэй очих хэрэггүй л гэж боддог юм.ккк

    " Үтрээний хүүрнэл " гэдэг жүжигийн талаар өнгөрсөн жил анх сонсох доо эвгүйцэж бас сониучирхаж байлаа харин чиний бичлэгээс ямархуу утга агуулсан болохыг нь бага ч болсон мэдээд гарч байгаа даа баяртай байна :)

    За тэгээд бүсгүй минь хөлөө хурдан эдгээхийн тулд биеийн эсэргүүцэл болоод сэтгэлийг өндөрт, эрч хүчтэй байлгана шүү!!!

    ReplyDelete
  2. Хүүхэд үзье гээд шалаад байсан юм. Гэхдээ нэг л завдахгүй байж байтал, энийг олж уншив.
    Баярлалаа.

    ReplyDelete
  3. Үтрээний хүүрнэл-г хамгийн анх удаа тоглоход нь үзэж билээ. Сэтгэгдэл төрүүлж чадсан жүжгүүдийн нэг. Харин энэ жил сүүлийн удаа тоглож байгаа гэж сонсоод харамссан..

    ReplyDelete
    Replies
    1. эрэгтэй хүний нүдээр ямар санагдсан бол сонирхолтойн.
      чиний блог дээр бичлэг байсан тэ, уншина гэж бодож байгаад мартсан байна.
      энэ жил сүүлийн удаа биш байлгүй дээ, V-DAY болгоноор тоглогдож байх юм байна гэж би ойлгосон шдээ...

      Delete
    2. Франк эмэгтэй биздээ, би тэгж боддог, кинонуудын тухай сэтгэгдлүүд чинь мэдрэмж төрүүлдэг шүү :)

      зөөлөн эд их удаан эдгэдэг юм билээ, шохойг нь авахуулах гэж яарсны хэрэггүй л болвуу, хөл бол бүрч асуудалтай, эргээд амархан гэмтээд байдаг юм билээ

      үзвэр үйлчилгээнд явахгүй болохоор та хэдийн бичлэгийг л уншчих юм, үзсэнээс ялгалгүй л болохым ккк

      Delete
    3. Франкыг би нэрээс нь эрэгтэй гэж бодоод байдгийн. мэдэхгүйм байна шүү нээрээ.

      зөөлөн эд харин тэгэхиймаа, би ч шохойгоо аваад хаяцан, шагай хамгаалдаг юм зүүчээл яваад байгаа. зунаас наана сайн эдгэж авахгүй бол өндөр өсгийт өмсөж чадахгүй гэж бодоод :р

      Delete
    4. Хэхэ, Нэрнээс минь эхлээд л буруу бичээд, яриад эхэллээ. Намайг Фрэнк гэдэг (англиас галиглахаар Фрэнк, францаас галиглавал бүр хөгийн юм болно :P)

      Би эрэгтэй, яс үндэс халх, яг одоо монголд байхгүй байгаа гээд ярьвал их юм байна.

      Жиргээ болон Нүүрний ном дээр бичсэн мэдээллээс би энэ жил сүүлийн удаа тоглогдож байгаа гэж ойлгосон. Ирэх жил лав тоглохгүй гэж Зола бичсэн байсан. Магадгүй түүний дараа жил тоглож болох л...

      Delete
  4. ydaj zohioliig n olood unshval gehdee huleej avahad huisiin ylgaa ilt garah baihdaa

    ReplyDelete
  5. Хөлний зөөлөн эд бол шохой хэрэггүй гэсэн шүү.
    Би шагайныхаа тэнд гэмтээгээд шохойдуулсан, ядаргаатай холхигноод, тэгээд зүсээд аваад хаячихсан ш дээ. Тэгээд таяг тулаад явж байгаад л зүгээр болчихсон. Одоо гэмтсэн хөлний шагай нөгөө шагайнаасаа үл ялиг том, тэгээд заримдаа өвдөөд байх шиг санагддаг.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...