Pages

22.3.13

Өвөл хаврын заагаар...

Гундахыг минь
Гунихыг минь
Чи vзэхгvй хэзээч
Гандахыг минь
Хагдархыг минь
Чи vзэхгvй хэзээч
Яг л энэ цэцэгс шиг…
Сарнайн шинэхэн дэлбээ шиг…
Яргуйн гэгээн eнгe шиг…
Яг л энэ хавар шиг…
Зvрхэнд чинь
Зvvдэнд чинь
Сэтгэлд чинь
Энэ л хэвээрээ….
Ц.Энхмаа





Хааяа ийм өдөр байдаг... Гоц гойд тэмдэглэлтэй зүйл болоогүй хэрнээ сэтгэл цаанаа л өег сайхан... Юунд ч юм баярлаастай. Яг л нөгөө шүлгэнд билүү дуунд гардаг шиг, "хаврын урин дулаан хаалга тогшиход учир үл мэдэгдэх хөөр баяр цээжний угаас түрнэ" гэдэг байх гэмээр... Миний байж чадах олон хувилбар дундаас хамгийн сайн нь баймаар, эргэн тойрны бүх л хүмүүст гэрэл гэгээ түгээмээр...

Ийм өдөр бас байдаг...Урвагар, унжгар, хавийн хүмүүст уцаарлаастай. Бүх юм төвөгтэй, үл гүйцэлдэх төмөр тороор ороогдсон мэт, намайг л ганцхан хамгийн буруу сүүдэр мөшгөөд байх шиг шалтгаан үл мэдэгдэх гуниг гутрал цээжинд суугаад зүрх базлах...

Иймэрхүү өдрүүд, бас тэн голоор нь, ямар ч өнгөгүй саарал өдрүүд... холилдон, сүлрэн, хорвоогийн амьдрал зогсолтгүй урагшлаад л... Гэтэл заримдаа явсан зам урт, хороосон хоног олон атал, ганцхан үгэнд өнөөх л эхэлсэн байрандаа эргээд очих мэт сэтгэгдэл төрөх үе ч байх. Эдгэрсэн гэж бодсон шарх хормын дотор шив шинэхнээрээ мэт дотор лугшихад өө цаг хугацаа чи ийм муу эмч байсиймуу гэж гоморхмоор...

Ажлын цагаар гадуур тэнэхийн амтыг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Ажлынхаа хүүхдүүдтэй Зайсан гарлаа. 10 жилийн хонхны баяраар очиж байсан үе гэнэт санагдсан. Тэхэд ирээдүй ямар ч хол байсийм дээ. Одоо харахад өчигдөрхөн мэт л... Гадаадын жуулчинтай 3 үг солиход Монгол руу цутгаж буй мөнгөний урсгалыг гайхаад л байна лээ. Тэр өндөр тансаг байшинд Монгол хүн амьдардгиймуу гэж дахин давтан асуугаал. Өөрөө амьдардаггүйм байж л тийшдээ манай Монголчууд ийм баян болсоон гээл онгирч ч байх шиг.

Буцаад бууж явтал цас орсон. Будран орно гэдэг л тэр байсан бизээ. Орой нь хариж яваад хальтирч унасан. Алдыг аваад дэлэм дээр гэдэг шиг өвлийг нь гайгүй давчаад хаврын бараанаар хачин чанга уналаа даа... Ичсэндээ босдог хүн чинь юун босохтой мантай, өвчингөө намдтал хэсэг суулаа шд. Сэтгэлд хөндүүр үүсэхэд бие бас дагаад нэг сайн унаж цуг өвддөг юм болуу :) Хэдэн жилийн өмнө яг тэгж байсан санагдчлаа.

Сониноос манай хажуу өрөөнд нэг "онцгүй" суудал байна. Намайг ажилд ороод удаагүй байхад тэнд сууж байсан менежерийг 3 хоног чөлөө авсан хойгуур өөр менежер ирж суугаад ширээг нь, компьютертэй нь эзэгнэсэн байсан. Хөөрхий өмнөх менежер хэсэг гайхашраад юмаа аваад өөр тийшээ явжийж билээ. Өнөөдөр тэр гашуун түүх яг давтагддийм даа. Өөр алба хэлтсийн өөр менежер сууж байсан юм. Огт тийм сураг сонсогдоогүй, тэр залуу зүгээр л томилолтоор хэд хоног явсын. Гэтэл эзгүйд нь өөр хүн ирж суугаад орон тоог нь эзэмшчих юм. Яваад ирэхдээ тэр өмнөх менежер юу гэх бол... иймэрхүү сэлгээ их л эвгүй санагдахым даа...

7 comments:

  1. Хааяа ийм өдөр байдаг... Гоц гойд тэмдэглэлтэй зүйл болоогүй хэрнээ сэтгэл цаанаа л өег сайхан...

    ReplyDelete
  2. цаг хугацаа үнэндээ тийм сайн эмч бишийм билээ...

    ямар аймаар сэлгээ хийдэг газар вэ, тээд тэр хүмүүс нь яасан хүмүүжилтэйен, сүр дуулиан болохгүй зүгээр гайхжаагаал яваад өгчаахымуу

    энэ их гоё дуу шүү, надаачас таалагддын :)

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн
      энэ дуунд бүр дурлачаад, дуучинд нь ч дуртай болчоод байнаа

      Delete
  3. тэр хүн нь ирээчгүй байгаа, хөдөө л явжаагаа хөөрхий.

    ReplyDelete
  4. томилолтоор явсан хүнийг байхгүй хойгуур нь халж байна гэсэн үг үү ? эсвэл хүрч ирээд зүгээр өөр ширээ олоод ажлаа үргэлжлүүлж байгаамуу...

    ReplyDelete
    Replies
    1. томилолтоор явсан хойгуур нь орон тоон дээр нь өөр хүн суусаан. Буцаж ирээд яахыгаа тэр хүн өөрөө шийдэх байх.
      Намайг байхгүй хооронд бас юу болохыг хэн мэдэх вэ золиг

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)