Хөлөө ийм болгочоод ном уншаал хэвтэж байна даа. Өнөөдрөөс гэрээсээ ажлаа хийх санаатай.
Би олон зүйлийг хүлээн зөвшөөрдөг, ижил хүйстнээ сонирхох, гэр бүлийн гадуурх романс, элдвийн гаж хүсэл сонирхол... Тухайн хүний онцлог байж болно, тийм учраас ОК гэнэ. Гэхдээ ганцхан, бусдад гай учруулахгүй л байх хэмжээнд энэ нь хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж боддийн. Тийм ч болохоороо бага насны хүүхдэд донтдог хүмүүсийг үзэн ядна. Яагаад гэвэл тэд нарын хүслийн бай болсон бяцхан хүүхдийг өмөөрч тэр.
Ийм бодолтой хүн чинь Лолитаг унших бодол төрсөн гэдэг гайхалтай. Ер нь бол Аюурзанаас л болсын. Түүний номон дээр гардаг Набоков, ямар зохиолч юм болдоо гэж боддог байлаа. Тэгтэл Набоковын Лолитаг Англи гэх мэт орнууд хориглож байсан гэхээр нь бүр уншмаар санагдсан.
Зэвүү хүрмээр, сэжиг гоожмоор юм гарвал яанаа гэж айж байсан, тэр санаа зоволтгүйн байлээ. Уншиж байхдаа бараг л гол дүрийг нь ойлгоод байгаан бишүү. Яг хүнийг дотор нь орцон юм шиг санагдтал дотоод мэдрэмж, мэдэрхүй, сэтгэл санааны нарийн дүрслэлүүдийг илэрхийлсэн нь гайхалтай.
Гол дүр Гумберт бол яахын аргагүй гаж донтон, сэтгэл санааны хувьд тогтворгүй, зарим талаараа ухаан санааны өсөлт нь зогссон мэт. Нөгөө талаар төлөв төвшин дүр төрхний цаана нуугдсан овжин бохир заль, муу юмандаа хурц мэргэн ажилладаг тархи гээд олиггүй эр. Гэхдээ л ном уншиж байхдаа түүнийг жигшин зэвүүцэхээс илүү түүний нүдээр хорвоог, хонгор охин Лолитаг харж, түүний ертөнцөөр амьсгалж байсан нь хачин. Магадгүй үүнд л зохиогчийн ур чадварын агуу нь оршиж, хүмүүс энэ зохиолыг шагшин магтдаг бизээ.
Орчуулга 100% сайн байсан гэж хэлэхгүй, гэхдээ ерөнхийдөө боломжийн. Зарим нэг өгүүлбэр нь бүр гайхалтай оновчтой болжээ гэж санагдмаар. Бөөн бөөн ишлэл, асар их мэдээлэл нэг дор асгарсан зохиол байсан. Тэр бүхнийг миний тархи шингээж авна гэдэг бол худлаа. Тохироо нь бүрдээд, сонирхол төрвөл, зарим нэгийг нь олж уншиж, сонирхноо...
Lolita unshih ymsan gej bodood bsn, orchuulagdchihaj uu? zahij avhuulnaa,
ReplyDeletehuluu yaaj bgd gemteechihee we??? turgen edgeerei, :) yas bertehed altan gagnuur ih sain shdee, ih l gashuun em bdiin, gehdee uneheer sain shuu :)
ReplyDeleteяс нь гайгүйэ, зөөлөн эдийн гэмтэл гэсэн
Deleteудахгүй зүгээр болно байхаа баярлалаа.
Надад байгаа, нэг танил маань бэлэглэсэн юм. Тэгээд яг чам шиг бодол төрөөд нээж ч хараагүй яваад байсан. Уншихаар шийдлээ бичлэгийг чинь уншаад.
ReplyDeleteгэхдээ хүн бүрт төрөх бодол өөр шдээ. Ер нь бол зохиолчид нь итгээд нэг удаадаа уншаад үзэхэд илүүдэхгүй байхаа. Хорвоогоор дүүрэн 9 шидийн хүмүүс байдаг болохоор, охин хүүхэдтэй хүмүүс уншаад ядахдаа болгоомжлох үүднээс...
DeleteХөлөө гэмтээсэн нь тоогүй хэрэг, хурдан эдгээрэй!
ReplyDeletehurdan edgeerei, blogoo haachihsan bna geed sandarsan shuu uchigdur. urilga murilga neheed yu olood baivaa
ReplyDeletehednii udur heden tsagt gemtsen be
ReplyDeletekkk yasan?
ReplyDelete25nd oroi 7.20~7.30 havitsaa bhaa...
bi bas jaahan gemteltei
ReplyDelete26 nd ugluu 11.30
ReplyDeleteneg hesegtee l dugui unaj chadahgui bolsoon
ReplyDeletegam hiigeed hurdan edgeerei
ee tegeed baritsaad gemteed bhiimdaa :)
Deletechi bas gamaa sain bariad hurdan edgeerei.
hesegtee l undur usgiit umsuj chadahgui bolsoon bi :p
Uuu hurdan edgeerei, balain yajiigaad gemtchib dee....
ReplyDeletehugshruud hevreg boljee :D
Deleteхөлөө гэмтээсэн ньт тоогүй
ReplyDeleteхурдан эдгэрээрэй
хөл гэмтэх чинь балай юм билээшд хөдөлж ч болохгүй. лолитаг нээрээ унших юмсан. уншнаа
ReplyDelete