Баярлалаа.
Өөрт минь байгаа энэ бүхний төлөө
Өнгөрсөн үед гээгдсэн тэр бүх дурсамжийн төлөө
Өнөөдөр надад байхгүй бүх зүйлийн төлөө
Баярлалаа.
Боломжгүй зүйл хүсээл, 18т шиг дэгдэгнээл гэж байгаал коммент үлдээсэн бүгдээрэнд нь баярлалаа. ҮМ-р ганц ч хүн бичээгүй, ер нь би тэнд хөшөө дурсгал бололтой ккк. ФБ-р цөөхөн хүн бичсэн, ихэнх нь блог уншигч нараас авсан ҮГс байлаа. Хэзээ ч мартахгүй, дахин дахин гаргаж ирж нандигнах ховор дурсгал маань боллоо.
ЧИНИЙ НҮДЭН ДОТОРХ ГЭРЭЛТСЭН ЦЭНХЭР ТЭНГЭРТ....
Тэгэхэд чиний нүдэнд тэнгэр цэлийж байсан
Тэр тэнгэрт :
Үүл, шувууд, саяхан ниссэн онгоцны утаат зам харагдаагүй ч
Тэдгээрийг олж үзэхийг би тэсгэлгүй хүссэн
Тийм ээ чи миний нүдрүү хараад зогсож байсан
Нүдэн доторх тэнгэрээс чинь гэнэт бороо хаялж
Нүүрээр чинь дүүрэн хавар тодрох шиг болсон
Даанч тэгэхэд намар болж байсан
Дагаад шивэрмээр тэр бороо чиний нулимс байсан
Чиний тунгалаг харцан дахь гэрэлтсэн цэнхэр тэнгэрт
Хийсч яваа нэг навч цухасхан тодроод бүдгэрсэн
Тэр л агшинд ямархан нэгэн цуурай
Тэнгэрээс /бишээ биш нүднээс чинь/ цацрах шиг л болсон
Явахдаа чи надад МАРТААРАЙ гэж хэлсэн
Яг л тэгмэгц нүднээс чинь өнөөх тэнгэр арилчихсааан
Л.Өлзийтөгс
Мартах ёстой хүнийг бол харин мартанаа...
martaj chaddaggui l yum daa martsandaa gej bodoh ch bas sanahiin neg l uzuur
ReplyDeleteмартах гэдэг нь бүр огт юу ч санахгүй болтолоо, огт танихгүй болтолоо мартахыг хэлдэггүй гэж боддог юм...
ReplyDeleteмартагдсан зүйл эргээд санагдах нэг өдөр ирдэг... гэхдээ түүнд үзүүлэх хариу үйлдэл, мэдрэмж, үелзэл, хэмнэл хэрхэн өөр байх бол...
"мартагдсан зүйл эргээд санагдах нэг өдөр ирдэг... гэхдээ түүнд үзүүлэх хариу үйлдэл, мэдрэмж, үелзэл, хэмнэл хэрхэн өөр байх бол..." энэ л үнэн
Deleteсанаж санаж уулзахын цагт санаа амрах л...
гэвч алдаж өнгөрүүлсэн он цаг эргэж ирэхгүй, бүх зүйлийг минь аваад одчихсон байдым байна
нээрээ тийншүү, тэр үед одоогийх шиг ач холбогдол өгөхөө байцан байна, тэхээр хүнийг мартнаа гэдэг тухайн хүнд ач холбогдол өгөхөө болихыг хэлдгийн байна.
Deleteэнэ доор нь бичсэн байгаа шүлэг дууны үгийг орчуулаад тавьчиж байгаа нь энэ үү?
ReplyDeleteөө үгүй үгүй, Л.Ө гэж бичих гээд мартчиж, Өлзийтөгс аниагийн шүлэг, эртээр санаандгүй нэг номыг нь авсын.
DeleteЁстой гоё word cloud болсон байна, бас гоё typography. Ийм зурагтай ил захидал байвал гэж бодлоо :)
ReplyDeleteбаярлалаа, харин тиймээ над бас таалагдаал байгаан :) Хэвлэж аваад хадгалчмаар ккк
DeleteСэтгэлд аялгуу эгшиглээд
ReplyDeleteСэмхэн, багахан ус нүднээ
дурсахуйд...
..... тэр үед бороо ордог байсан
..... тэр үед цас ч ордог
..... тэр үед ногоо ургаж намайг нялхаруулдаг байсан
..... тэр үе.... гунигийн хөндийгөөр алхахад ээдэг нар шиг...
сэтгэл бүлээцдэг.....тийм л нэг улирал шиг бүсгүй дээ...
би ингэж л тодорхойлно
...АМНОН...
анхны комментонд баярлалаа.
Deleteулирал шиг гэж гоё санагдлаа