10.9.12

Тааварлашгүй таамаглашгүй төсөөлөмгүй


Цочир хүйтэрнэ гээд, бас бүрхэг байхаар нь хамгийн хав хар хувцаснуудаа өмсөөд гартал юувээ. Нүд гялбам нарлаг өдөр. Энхтайвны гүүр засвартай гээд тэр хавийн зам машингүй шахуу сэлүүхэн. Хоцроогүй ч гэсэн угийн сурсан зангаараа хурдан хурдан алхаад орж явтал гүйцэтгэх захирал агаа ажилчидтайгаа мэндлээд зогсжийхтой халз тулсан. Өнөөдрөөс эхлээд 1мин хоцроход цалингаас 1000төг хасдаг болж байгаан гэсэн.


Эхний долоо хоног өглөө болонгуут сэвэлзтэл 6цагт босоод байсан чинь энэ долоо хоногоос орондоо хоргодох аястай, сормууснууд хоорондоо тэврэлдчээд салахгүй янзтай. Аймаар урт, өтгөн, дэрвийсэн сормууснууд чинь нэг тэврэлдэхээрээ салдгүүшд аягүй хэцүү (гэж мөрөөддийн)

Танихгүй айлд дөнгөж орж ирсний дараах ичингүйрэл балмагдалт дуусаагүй л байна. Гэсэн хэрнээ аль хэдийн тухлаад блогоо бичээд эхэлцээн. Ажлын тухай одоогоор хэлэх зүйл бага байна, их ажлын зах зухаас шүүрч аваад хийж эхэлж л байна, мөрөн дээр өндөр хүлээлт дарсан хэвээрээ л. Имэйлээ "Dear ..." гэж эхэлдэг нь сонирхолтой, тэгээд цаашаа монголоороо. "Эрхэм ...", эсвэл "Хүндэт ..." гэхээр арай л биш байдгийн болуу. Дарга захирлууд нь асар завгүй аж, хурал хурал хурал гээд. Энгийн ажилчид нь асар царайлаг аж, үйлчилгээний албаны охид бүсгүйчүүд нь гуалиг, инженер залуучууд нь нуруулаг. Сайхан монгол залуусынхаа дунд ороод нүд баясаж сэтгэл тэнийжийнөө.

Гадуур явахаар эртний танил, этгээд хүн, эстрадын од, эрхэм даргаа гээд зүсэн бүрийн хүнтэй тааралдахын. Сонирхолтой. Өглөө ажилдаа яаран гүйж, орой бас гэрлүүгээ яаран буцах хэмнэл (заримдаа үл яаран энд тэнд сууж пийв халбагадах) таалагджийна. Маргааш болоод холын ирээдүйг төлөвлөх, төсөөлөх боломжгүй нь нэг бодлын сонирхолтой, нөгөө талаар хэцүү байна. Ямар ч байсан буцаж ирсэндээ баяртай байна :)

Царай муутайчуудын партид очиж,

эрхэм дүү нартаа бичгийн хэрэгсэл бэлэглэсэн

Алкогол зардгүй өдөр байсан тул пийв шиг амттай ундаа уусаар гэдэс цүрдийсэн. Тэндээс гараад аргат найзын ачаар кофены аяганд хийсэн нэг ийм өнгөтэй "умдаа" уусан :р Юу гэдгийг нь шууд хэлчүүл хууль зөрчсөн гээд хүн амьтан хэрэгт хийчих байх гэж айв :р

Манай сургууль өнгөлөг гоё харагджийлээ

Баянзүрх дүүргийн барилга. Засаж янзлаад гоё болгожээ.

Тэр хавьд байдаг энэтхэг хоолны газар. Эзэн нь ч юмуу менежер нь ч юмуу, энэтхэг хүн байдгийн байлээ монголоор сайн ярьдаг. Хоол нь дажгүй л юм шиг байлээ, бин нь лав гоё байсан.

Хүнсний 20оос шуудан руу алхах замд таарсан кафетериа? Япон хоол, пизза, кофетой. Сандал нь тухлаг, тэхдээ энэ зурган дээр гараагүй байна. Гадаад хүмүүс л их орж ирээд байсан.

Моодны улаан үстэй эмэгтэйг папараццидав.

23-р сургуулийн урд талд хөөрхөн талбай тохижуулжээ.

Нэгэн сайн өдөр нь, хуримын лимо жип. Энэ өдөр кран унаж хүүхдийн амь нас эндсэн гэсэн :(

Дуртай кофены аяган дээрх бичгийг даанч гаргадгүйэ.

Бат-Үүл даргаа. Явган алхах захирамжаа өөрөөсөө эхэлж хэрэгжүүлж байгаа нь энэ байсын болов уу?

Цагдаагийн газрын тодорхойлолт авдаг газар. КТМС-ын хажуугаар өнгөрөөд 2дох нэмэлт замаар өгсвөл байдааг.

18 comments:

  1. taavarlashgui, taamaglashgui gedeg l unen bna shuu ene haviar.

    ReplyDelete
  2. ter tusmaa l goe ersdel bainga derged ymagt zurh savlaastai kkkk

    ReplyDelete
  3. tuluvluguugui amidraad bj dee tegeed...goyo ch umuu gej bodogdood baigaa, aidsaa nuusan heveer chig

    ReplyDelete
  4. Ямар гоё аяга вэ. Sagafredo Zaneti-Жинхэнэ Итали амт гэж байна.

    ReplyDelete
  5. SHn nutagtaa ochood ingd amidarhiimsan. ternees umnu amjuulah ym ih baina daa, tegtel bi end heden unshdag bloguudaa erguuldeed tsag nuhtsuugd l... nomoo shagaiya duu

    ReplyDelete
  6. царайлаг охидууд ажилладаг газар ажилд орсон гэвэл soul их л царайлаг юм байна

    тэр аяганд байгаа юм нь пиав гэхээр хөөсгүй юм, жоронд нь виски орсон кофе байдаг, кофег нь хийхээ мартсан виски юм шиг санагдаад байхын, би нэг удаа ингэж уужээсэн ккк

    Тэмээчин бүсгүй яасссан мундагийн, ийм хэл хугарчмаар юм уншчихдаг ккк

    ReplyDelete
  7. ккк Секретвиш манийгаа хөнгөхөөн, үл анзаарагдам өөд нь татсанд баярлалаа :р

    виски нтр гэсэн хатуу юм бишээ, зөөлөн, жимс жимсгэний амттай :)

    ReplyDelete
  8. Мөрөөдөлдөө үнэнч байнаа
    Царай муутай дүүгээс нь ❤

    ReplyDelete
  9. Тэр кафетериа гэсэн чинь хүнсний хориос төв шуудан дагууд гэвэл Цэцэг төвийн замын хажуугийн Эрэл банктай 40К гээд хөөрхөн газар байдын. Тэр л байх шиг байна. кк

    ReplyDelete
    Replies
    1. тийм байлээ өчигдөр хажуугаар нь өнгөрөхдөө харсан 40К гэжийлээ

      Delete
  10. Yaasan saihan yum be!!
    Chi setgel hangaluun bgaad, bi bas ih bayarlaj bnaa.
    Tegj bgaad neg udur ochood buh cafe, bar, restaurantuudaar ni ornoo. Idej uuh gesendee bish, gol ni harmaar, medermeer bna. Bi chini guanznaas 60-n mungunii pecheni, suutei tsaitai avch idej ussun huuhed kkk.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээрэй ирэхэд чинь найз нь хамгийн дуртай руугаа дагуулж орноо

      Delete
  11. manai geriin enuugeerl guigeed bgaam bndaa
    ter enhtaiwnii zaswartai guurnii hajuugaar udur bur ungurch bgaa
    ter gadnaa sandaltai kafe ni naran ih delguuriin hajuudah monuu

    ReplyDelete
    Replies
    1. Нарангийн хажуутлын кафе руу бас хааяа очдынмоо, миний хайртай хүн тэнд ажилладаг болохоор :р

      Delete
  12. Udahgui dasaad shinekoboos hasagdah boltugai :)
    Bayanzurh neeree goyo barilgatai bolson baigaaz. Namaig baihad neg udaa 2 zaluu tend yosolj baisan shd gerleed, aygui huurhun. Ter India restaurant chini bas ih goyoo. Hool ni yag India-d shig hiigddeg gej tend baisan duu huuhen aildsan. Yamar ch baisan amttaim bailee. Aan ter 20iin tendeh gazriin hool ni neeh ch ih taalagdaagui. Gehdee dajgui tseberhen gazar sanagdsan. Surguuli maani buun buun dursamjtai holbootoi bolohoor yamar ch tsag ued urgelj nudend dulaahan haragdah yum daa....
    Ooooooooh God .... toostoi agaartai, tahir gudamjtai, shambaaraldsan barilguudtai, utsaartai humuustei, stresstei amidraltai tursun hotoo asar iheer sanachihlaa ba :)

    ReplyDelete
    Replies
    1. Тэнд байхад? Тэнд ажилжийсиймуу?
      Сонирхолтой нь би ерөөсөө хотыг тийм гэж бододгүйшд. Чиний хэлсэн тодорхойлолт бүгд үнэн хэрнээ ккк. Хотоороо алхаал, шинэ шинэ дурсамж өвөртлөөл яваад байна :)

      Delete
  13. hoorhonshtee
    iishee orolgui nayan jil boljee
    Lolli

    ReplyDelete
  14. тэр аяга их хөөрхөн юм байнадаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...