11.7.12

Маргааш наадам...


Эртээр ноороглоод орхисон бичлэг алга болцон байхымаа. За яахав шинээр эхлэхээс...



Ирэнгүүтээ хэсэг зуур эвгүй байсан. Хүмүүсээс зугтаамаар, дотогшоо хумигдмаар...Зуслан дээр л бүгэх шив дээ. Өглөөний цэнгэг агаар, шөнийн тэнгэрт түгсэн од мичид...зуслан дээр үнэхээр сайхан. Аав ээж дүү нартайгаа, өөрийн болон дүү нарынхаа жижигхэн зулзагануудтай өдөржин бужигналдаал...ясли цэцэрлэг болж шаагилдахад гоё л байна.

Гэхдээ Монголд маань ч гэсэн түрийвчний "мангас" амьдардаг болчиж, харсаар байтал хэтэвчин дэх мөнгө урсаад алга болчих юм. Ингээд ажил төрлөө хайж эхэлсэн. Одоогоор ярилцлага хийгээд л, байдал нөхцөлийг тандасхийгээл явж байна.

Бас гадагшаа нээгдэж, дэлгэрч эхэлсэн :р Цэцэг юмуу хаашаан ккк. Энэ хугацаанд үзсэн сонирхсоноо тоймловол...

Цонжин Болдог үзэв...
 

гоё зураг!

Таалагдсан, төлөвлөсөн байгууламжуудаа гүйцээвэл бүр л гоё болох байх...

Өргөө-2 кино театрт (хуучнаар Шинжлэх Ухаан Технологийн Төв??? ТИС-ын урдаас харсан барилга) Men in Black 3 үзсэн. Танхим нь арай жижигхэн талдаа болохоос сайхан тохижуулсан гоё чаатр байна лээ. Кино ч таалагдсан, "Хариултыг нь мэдмээргүй байгаа зүйлээ бүү асуу", "Let's agree to disagree" гэх мэт үгс цээжилж аваад хэрэглэж баймаар санагдсан :р

200 төгрөгийн City Toilet-оос авахуулаад газар газрын 0-уудтай биечлэн танилцаж байгаа. 200 төгрөгөндөө алга дарам ариун цэврийн цаас багтсаныг дурдахад тааламжтай :р

Такси улам бүр ховорджээ, нийслэлээр зорчих машин тэрэгний тоо хэд дахин нэмэгдсэн байтал... Энэ бодлогын хариуг олох гэж тэрүүхэндээ гайхсан, ерөнхийдөө л хотын хүн ам хэт олширсных бизээ... Өндөр өсгийт дээрх уртын харайлт, бартаат замын уралдаан гэх мэт авхаалж самбаа сорих тэмцээнүүд үргэлж бэлэн байдаг нь сонирхолтой...

Драмын театрт "Тэнгэрийн хүү" жүжиг үзэв, танидгаас "Мандухай цэцэн хатан", "Би чамд хайртай2"-ын хартай найз залуу, Цэрэндагва, Уранчимэг гэх мэт алдартай мундаг жүжигчид тоглосон, нилээд их хичээл зүтгэл оруулж хийсэн сайхан бүтээл байна лээ. "Чинийхээ хоолойг сонсохоор чихний бурхан өндөлзөөд байна", "Энгэрийн чинь мөнгөн товчийг үдшийн цагаар жингэнүүлж явахсан" гэх мэтээр их уран чамин хэлц үгтэй, толгой мөр холбосон нь мундаг санагдсан. Нэг гэм нь 3 цаг үргэлжлээд арай л уртдаа юу даа гэсэн бодол... Жүжгэндээ багтаах гэсэн санаа дэндүү их байснаас болсон байх...

Цирк үзсэн, ойрын хэдэн жил дотор нь ороогүй болохоор гоё байлаа, дээвэр нь улбар шараар будагдсан болохоос дотроо бараг л тэр чигтээ, бага дунд сургуулийн сурагч байхдаа ангиараа ирж үздэг байсан дурсамжууд ханхлаад бөөн ностальги... Акробатын залуусын сайхан бие хаатайг гайхаж шагшрав, агаарт эргэлдээд л нисээд л... чилийсэн гоолиг биеийн үзэсгэлэн гоог биширч ханасангүй :р

Босоо пуарри (party) гэдгийг өнөөдөр үзлээ, кинон дээр гардаг шиг л уух идэх юмаа барьчаал хүн хүнтэй очиж танилцаал гоё л байдгийн байна. Эхэндээ жоохон ичиж байснаа уусан дарсны халуунд сэтгэл хөдлөлийн байдал дээд цэгрүүгээ ойртоод ганц хоёр хүнтэй танилцаж хууч хөөрөв... Ойрд согтууруулах ундаа уугаагүйг хэлэхүү...манаралт тун таатай санагдаж байв :р

Энэхүү бичлэгээ дуусгахын алдад үр нөлөө нь арилаад дууслаа дөө ккк. Бүгдээрээ сайхан наадаарай... Би маргааш стадион орно :)

Бичихгүй удсан ч гэсэн марталгүй орж гарч байдаг найзууддаа баярладаг шүү, эгзэгтэй үеэ давцым шиг байна одоо идэвхтэй бичжийнаа:р бичжийна байхаа :р хичээнээ :р

18 comments:

  1. Saikhan naadaarai. Bi ch bas udahgui Mongoldoo ochood ingej shn amarch zugaalnaa, uuruu yawj amarsan ym shig l bolchloo.

    ReplyDelete
  2. ooo yamar goe yum be :) Mongoliin tuhai bodohoor, yarihaar, sonsohoor ingeed dogdlood bdiishd hehe. bi dongoj sayhan yavchaad irsen chin setgel dogdlood end bgaa buh yumaa hayaad buur butsahar shiidseen hehe. Hunee gantsaarang ni hayad 10 honogiin daraa yavlaa. Nuguu serchmaagiin duuldag shig bi yavlaa bayartai l boloh geed bna daa :P

    ReplyDelete
  3. өчигдөр уулзсан хүмүүс Монголд ид сонирхолтой үе нь болж байна, буцаж ирээд сайхан байна гэцгээгээд гоё санагдсаан... Ажилд ороод ирэхээр амарч зугаалж байснаас илүүгээр жинхэнэ сонирхолтой амьдрал эхэлнэ байхаа :)

    ReplyDelete
  4. Saikhan yumaa.Bi ch bas yu baixav udaxgui butslaa daa.2 weeks notice, daraagiin 7 xonog, achaa baglalt,bilet yaay goe bainaa.

    ReplyDelete
  5. Хүүеээ бүгдээрээ явлаа юу. Намайг жаахан хүлээхгүй юм уу хэ хэ хэ.

    ReplyDelete
  6. xariultiig ni medmeergui bgaa zuilee bitgii asuu gej MIB3-t taarsan ug bsan. jooxon boginoxon sanagdsnaas goyo kino bna lee. Odoo xurtel Agent J-n aaw yu xarsaniig medmeer sanagdaad boldoggui...

    ix yum bicheerei

    ReplyDelete
    Replies
    1. зөндөө юм бичсэн шүү дараагийн бичлэгт :р

      Delete
  7. chi ih idevhitei mundag amidrah yumaa, minii heden jild hiideg zuilsiig hedhen honogt l amjuulaad baihiin
    odoo neg tengeriin door amidarch bgaa bolohoor ih l taaraldah bhdaa, 12-nii ugluu huushuur erguuleel stadionii gadaa yavjeelaashd kkk

    ReplyDelete
    Replies
    1. шинэков юм чинь тэгж байхгүй юу даа Хүслэн минь
      нээрээ хоёулаа хаа нэгтээ таарч л байгаа байхдаа :)

      Delete
    2. тийм гэм яаж ийм мундаг байж чаддаг байнаа чи жаахан зүйл заалгаач чи нь заагаач

      гоё юмаа ингэж явж үзэх хэрэгтэй хэрэгтэй
      гэснээс энэ газар эх тэнгэр эцгийн зураг их гоё юм байрлал нь тэнгэр эцэг газар эхийн дуртай байрлал уу :P
      аан тийн хаана байдаг юу гэдэг зураг вэ? хариулсанд тайнкс

      Delete
  8. Alivaa yumiig ajiglah tuuniigee ilerhiileh chadvar uneheer mundag yumaa chi mini :-)

    Bi ingej tohioldson yumaa ilerhiildeg bol goyoo

    Lolli

    ReplyDelete
    Replies
    1. чи ярихдаа мундаг шдээ :р

      Delete
  9. Энэ хамгийн сүүлийнх нь ямар аймаар зураг вэ? Саранцацралтын "Шувуу" гээд зургийг 1-р ангийн билүү 2-р ангийн дүрслэх урлагийн сурах бичиг дээр тавьцан байсныг хараад нүд хальтираад охиноосоо санаа зовоод байсы шд. Би эсвэл дэмий балай юм олж харахдаа сайн юм болов уу?

    ReplyDelete
    Replies
    1. Саранцацралтын "Шувуу" гээд зураг нь байнуу харуулаач чамайг ямар гэдгийг чинь тодорхойлж өгье лд :P

      Delete
    2. энэ зурагны нэрийг мэдэхгүймаа Цонжин Болдог дотор орохлээр хананд нь өлгөөтэй байсан нь миний хурц хараанд өртсөн бүлгээ :р Хэн ч харсан "дэмий балай" нь харагдахаар байгаа биздээ ккк тэрийг олж харахгүй бол харин сониншд :р

      Саранцацралтын "Шувуу" гэдэг зургийг нээрээ олж үзэхиймсан, гүүглэдээд лав олсонгүй :)

      Delete
  10. Бөөн бөөн сонинг, сонирхол татахуйцаар сайхан бичиж :)

    ReplyDelete
  11. Tengeriin xuug D namaig duudaj chirch baij uzuulsen shd. Nadad bas ih taalagdsan. Maniahan mundag blee...Turuubchnii mangas gej neeree yag unen....

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...