2.11.11

Halloween

Сонирхолгүй санагдах байх л даа.



Би өөрөө ч энд ирэхээсээ өмнө ойшоож үздэггүй л баяр байлаа. Бидний багад ч мэддэг байсан бишдээ. Ямар ч учиртай тэмдэглэдгийн гэсэн чинь. 10 сарын сүүлчийн шөнө, үхэгсэд, чөтгөр шуламс нөгөө ертөнцөөс эргэн ирээд, айл айлын хаалга тогшиж, аргалахгүй бол юу яачна шүү гэж айлгадаг тухай домгоос үүдэлтэйм гэнээ. Аль 9 сараас эхлээд л уур амьсгал ороод янз бүрийн юмаа зараад эхэлчдийн байна.

Охиноо баясгах гэж хулуу аваад Жэк-о-Лантерн гэдэг хүний толгойг урлаж үзлээ.




Зураг болоод сийлбэрийн салбарт туурвисан анхны уран бүтээл гэхэд овоо байгааз ккк. Өөртөө их урам өгөөд байгаа. Лаа асаачихаар хөөрхөн харагддийн байлээ.


Хаузтай айлууд гэрээ их гоё чимэглэсэн байсан. Үхдэл, шарил, сүнс, чөтгөр гээд байхгүй юм алга. Очихоор янз бүрийн чимээ гараад л. Бас мэдээж хулуунууд. Оройн хоолоо идчээд охиноо дагуулаад чихэр цуглуулсан. Манай хүн энэ жил жоохон болохоороо нэг ийм эрвээхэйн далавч, гүнжийн титэм, шидэт саваа гуравт хууртаад бөөн баяр. Би ямар хөөрхөн болоо вэ гээд л баярлаад сүйд. Өөр хүүхдүүд бол лаг лаг хувцас өмсдгийн байлээ. Бүх дэлгүүрүүд нь төрөл бүрийн өмсгөлөөр хахаастай даа. Нэг өмсгөөд хэрэггүй болох юм чинь гээд би бас жоохон татганаад ккк.



Том хүүхдүүд нь бүлэг бүлгээрээ нийлж аваад шуудай шиг уутнууд үүрцэн айл айл хэсдэг юм байна. Манайх шиг жижгүүд нь аав ээжийгээ ардаа уут бариулаад дагуулцан, айлын хонх дараад л гүйлдээд байна. Бөөн хөөрцөг, ямар гоё баяр вэ гээд байсан. Надад ч бас их таалагдсаан.


Гартаа барьсан саваа дүүртэл чихэр жигнэмэг цуглуулсан даа манай хүн.

13 comments:

  1. хөөрхөн юи бэ, охин чинь

    ReplyDelete
  2. юун хөөрхөнен

    миний үнхэлцэг хагарчихмаар л юмнууд харагдаадаахын :P

    ReplyDelete
  3. yag utga uchiraar ni jinhener ni temdegledeg gazar ih goy boldiin bn shde tegevel, uuriin bier uzeh yumsan.

    ReplyDelete
  4. Hehe sonirxoltoin bna. Ailuud chixer beleg belddeg bx tee. Bi ch xoyor xuuxedteigee bulaatsaldaad taarax yum bn.

    ReplyDelete
  5. сайхан хулууны шөл хийж уухынсаан кк

    ReplyDelete
  6. харин тиймээ зарим нь ч үнэхээр дотор загзаймаар. Хүүхэд айгаад очиж чадахгүй болохоор гэрийн эзэд нь инээгээл өөрсдөө чихрээ авчирж өгөөд байсан.

    Ер нь нилээд их чихэр бэлддэг байхаа. Орой тийшээгээ хулууныхаа лааг унтраачдын байлээ, тэр нь чихэр дуусаа одоо байхгүй гэсэн дохио ккк. Жамбаа танай хоёр нийлээд жилдээ хүрэлцэхүйц чихэр цуглуулна шүү.

    Bluefire, хулууны шөл гэж бас байнаа? ккк. Pumpkin pie л нилээд амсаж үзлээ. Миний дурлах амт биш байлээ :р

    ReplyDelete
  7. Хайн тэр их чихрийг тэгээд жижгээнээ иднээ... Хамаг шүдийг нь муутгах нь дээ, үтэр түргэн нүднээс нь далд нуу:)
    Хулууны шөл амттай шүү,хийхэд уг нь амархан юм байгаан шд....

    ReplyDelete
  8. Би л хамгийн их идэж байна :р Өөрөө бол ганц хоёрыг идээд л хаячдгийн. Чихэр үргэлж нүдэн дээр нь байгаад байхаар тоохоо больчдгийм шиг байнашд ккк.

    ReplyDelete
  9. oroin mend, Umi ruu dongoj saya mail bichchihlee. boloh bhaa sain guisan shuu hehe

    ReplyDelete
  10. гялайлаа Гуталчин охин минь :)

    ReplyDelete
  11. ene bayariig yag juramaar ni hiivel saihan l ed bnashte
    Ened chini bid chotgoriin ever zuugeel ulaan sexy dress omsool shownashtee hehehe
    Huuhduud hicheel deeree zurag zurdag baij magad

    Lolli

    ReplyDelete
  12. pee manai ohin bol chiher bwal tesgeedegguishd
    ingej ih chiher tsugluulbal nehej bgaadl ideed bh bhdaa

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...