Pages

8.11.11

Гоё юмны тухай бичлэг

Уйтгартай бичлэг оруулчаад хэд хонохлээр ирсэн зочиндоо амтгүй хоол өгсийм шиг санагдаад сэтгэл тавгүй гэж (аягүй сайхан зочломтгой эзэгтэй юм байхдаа) Орж гардаг айлчин гийчиндээ зориулаад амсуулчмаар амттан шимттэн юу байна гээд л муу бор авдраа баахан ухлаа. Арай дөнгүүр нь энэ үг л байна даа.



Бүгдээрээ цуг боды. Нээх гоё юм юу байж болох вэ? Хорвоогийн түмэн гоёийг бичиж барахгүй л дээ. Гоё хүүхэн харахаараа л яасс гоёийн гээд шүлс нь гоождог хүн байдгийн. Заримдаа би түүнтэй санал нийлдэг ч, заримдаа за аль гоёийг гүйцээж барах юм бэ гэж хэлдгийн ккк. Тэхдээ яахав санаанд бууж байгаа гоё юмаа бичье л дээ.

Гоё юмандаа идэхийм оруулахгүйэ, өдрийн цайнд идсэн салад дотор эвгүйцүүлээд байна. Бас миний идэмхий үе дууссан байгаа. Өмнө нь нэг бичиж байсан даа, биеийн юм ирэх дөхөхлээр мөнхийн өлсгөлөн болчдогоо. Уул нь долоо хоног л тийм байдаг сан, сүүлийн үед бараг сарын хагас нь идэмхий, үлдсэн хагас нь нормал иймэрхүү болчоод байх шигээ.

- Савлуур дээр суугаад тэнгэр ширтэх
- Зөөлхөн бамбалзсан хацар үнсэх
- Даарч байгаад халуун усанд орох
- Загатнасан газраа маажуулах
- Дансаа шалгатал цалин ирсэн байх
- Зөөлөн гартай эрэгтэй хүнээр үсээ угаалгах
- Дуу сонсоод алхах, энэ үед хүйтэн ч биш халуун ч биш байх бөгөөд салхи үл ялиг сэвэлзэн хүзүү рүү үлээж байх
- Магтуулах, гэхдээ тэр нь чин сэтгэлийнх гэдгийг мэдрэх...

Магтаал гэснээс хоёр юм санаанд орлоо.
(Би ингэж дугаарлаж ярих дуртайшд, энэ юуных вэ)

Дугаар нэг : Хүн их жоохон юманд баярладаг тэ. Тэр тусмаа над шиг хүн бол бүр амархан. Манай нэг босс байсын, хааяа нэг л ирдэг. Миний ярихыг анхааралтай сонсоно, дээрээс буусан илүү дутуу шахалт дарамтыг хөнгөлж өгнө, их дажгүй. Тэгээд хамгийн их баярлуулдаг нь, ажлаа ярьж байгаад намайг юм асуухаар, "Өө! Маш чухал асуулт байна!" гэж хэлдэг нь. Ажиглаад байхнээ, хүмүүс ингэж их хэлдэг, хэрэглэдэг юм байна лээ. Маш оновчтой асуулт байлаа, за тэхээр энэ бол... гээд л үргэлжлүүлнэ. Асуусан хүн нь хариултаа авахаасаа өмнө аль хэдийн сэтгэл хангалуун ккк.

Гэхдээ магтаал илт худлаа бол бүр дургүй хүрдэг. Би их сонин, ер нь итгэмхий талдаа. Хүний хэлснийг барагтай бол тэр чигт нь итгэчдэг. Намайг хуурах, цаанаа далд санаа агуулах шалтгаан байгаа гэж бодсон үедээ бол өөр л дөө. Нэгэнт тэгээд зууцан бол аймааршд, санаа гэж сабаакийн квадрат, дотуур тамиртай дээрээ тавьчна. Миний энэ гэнэн тэнэг байдал нүүрэн дээрээ илэрч гардаг бололтой, со-д гудамжинд явж байхад элдэв шалдав ухуулга сурталчилгаа, юмаа шахах гэсэн гарууд намайг их оролддог байлаа. Тэд нараас бол болгоомжлоод сурчихсан тул ер нь гайгүй өнгөрнөө.

Дугаар хоёр : Өчигдөр дэлгүүрт явжийтал нэг хүн цочтол барьж авснаа хүүеээ наад хуруу хумсаа хараачээ яанам бэ болоод явчлаа. Тэгснээ нэг дөрвөлжин юмаар хумсыг маань зүлгүүрдэж зүлгүүрдэж за одоо чи гайхамшгийг харна гэнэ. Нээрээ л хумс маань лак түрхсэн юм шиг гялалзаж байна гээч. Шохоорхоод, яасан гоё эд вэ, авчдын билүү гэж бодлоо. 79$ гэнэ, өөр бас бус юмтайгаа. Бүтэн хоёр жил хэрэглийшдээ, хөл гарын хумс чинь мэргэжлийн салонд оролтгүй ингээл гялтганаад явнашдээ дүдадүда гээд л худалдагч залуу мунхруулж өгчийнө. За авы авы гээд картаа гаргаад ирцэн. Тэгсэн чинь мань эрийн нүдэнд оч гялсхийснээ, чамд би гоё бүрррр юм үзүүлий гэнгүүтээ нэмээд бие үрэгч давс, тос хоёр бас аваач эд нар майр тасархай шдээ болоод явчлаа. Хэдийн гэсэн чинь нэг нь 79$. Өө яахын бэ, гоё л юм тэхдээ үнэтэйн гэсэн чинь. Тэгвэл ингий, чи нэгийг нь л авчих, нөгөөдхийг нь чамайг ийм үзэсгэлэнтэй болохоор чинь үнэгүй өгч байгаан, харин чи хэнд ч битгий хэлээрэй, гэснээ ирмэж мирмээд ч байх шиг. Нөгөө онигоон дээр гардаг шиг муухайгаа мэджийнэ гэмээр л боллоо. (муухай ч биш, хөөрхөн ч биш, нүдэнд дулаахан гэдэг чинь л би.)Өө яахын бэ нөгөө хумсны юмаа л авчаад явлаа гэсэн. Дахиал хоёр өөр юм гаргаж ирснээ, за тэгвэл чи энийг авчуул би энийг нь өгөөд бас тэр хоёрыг нэмээд өглөө гээд унахын. Миний сэтгэл дэх шохоорхлын гал хэдий нь унтраад эхэлцэн, за яахав нэгэнт авна гэцийм чинь гээд нэрэлхсэндээ 79$ийнхээ хайрцагтайг л төлөх гээд зогсоод байлаа. Худалдагч залуу мангайсан амьтанд баахан юм шахчих алтан төлөвлөгөө нь нурсанд урамгүй янзтай, за тэгвэл 90$оо төл дөө гэж байна. Юу билээ гэсэн, нөгөө л таксыг нь мартчиж. (юм авахад 13% такс нэмж төлдөг) Арай ч дээ бараг 100н цаас гэж бодонгуут ухаарал сэхээрэл!!! Нэрэлхээд нэрээ идэх биш, хуруу хумсны рекламанд тоглох ч биш, би ер нь юу ч авахаа болилоо гээд яваад өгсөн. Гэртээ ирээд нетээр харсан чинь тал үнээрээ байж байлээ. 5$ гээл адилхан зүлгүүр ч зөндөө. Том шатах дөхсөн байлээ. Тэр худалдагч давралгүй ганцыгаа зарцан бол тэ. Тэхдээ надад бол сайн хэрэг болсон. Дүгнэлт нь, магтаалыг хэтрүүлж, худлаа хэлж болдгүй байх нь. Над шиг мангуу хүн хүртэл тэрийг мэдэрдэг байх нь.

Гоё юмнуудаа үргэлжлүүлий :р

- Онгод ундраад л блог бичих, надаас ийм уран цэцэн үг гардгиймаа гэж биеэ бишрэх
- Олон коммент авсан байх, тэрийг нь унших (коммент үлдээгээчээ гэж өдөөн хатгаж байгаа хэрэг ооооооогтхон ч биш шүү :р )
- Санаандгүй аятайхан зураг дарцан байх (санаатайгаар гоё зураг дардаг болтлоо азанд л найдах юм даа)
- Англиар торолгүй ярих (энэ бас азны асуудал, хааяа нэг овоо түгдрэлгүй яриад байдгийн, ямар тохироо нь бүрдсэн үедээ тэгдгийн бөөмэд)
- Сүүлийн үед энэ дууг таалан соёрхсон, бодвол нөгөө дотор суудаг 16тын л явуулга байх :р



16тай хүмүүс хаа сайгүй байнаа :р

25 comments:

  1. haha suuliin zurag deer uuriinhuu ireeduig harchlaa ch geh shig

    ReplyDelete
  2. hiih umgui geyureed tamhi tatangaa gartaa shingen um baritsan alsiig esvel goliin ursgal shirteh goyo

    ene odoo zavgui hunii goyo um bhdaa bodvol

    ReplyDelete
  3. Xexe, yasan xuurxun beegii ve. Seegii yldeedeggyi ch bainga unshdag shyy. Ter xumsnii xuurai arai dendene ee. xexexe, tsagaa olj uxaarsan ni boljee.

    ReplyDelete
  4. Aimaar ix ajliin ard garchaad, ajil, xot, utaa, duu chimeenees xol oid zugaalax saixan.

    ReplyDelete
  5. Ажлаа тараад гэртээ очихоор охин маань баярлаж гүйж ирээд жижкэн гараараа тэврэхэд би чинь нисэх нь холгүй юм болдын ккк :p гоё бичлэг байнаааааа иймэрхүү юм уншихаар сэтгэл санаа гоё болчдын :)

    ReplyDelete
  6. За тэр WRITE гэцэн байгаа чавганц нь би байна даа

    ReplyDelete
  7. манай нэг захирал байсын, намайг дуудаал юм ярих айрр дуртай, тээд би өөртэй нь ажлын талаар маргалдана л даа, тэгээд эхлээд намайг эсэргүүцэж байснаа удалгүй л минийхээр болоод, тэгэнгүүтээ чи нээрээ гадуур дотуур хөөцөлддөг ажил хийвэл таарна, хүмүүсийг умруулаа хаянадаа гэдэгсэн, тэр л хамгийн гоё магтаал санагддаг байсан, кк

    худлаа магтаал ч хэлээгүй нь дээр шүү тээ

    гоё юм гэснээс хүүгээ цэцэрлэгээс нь авах л хамгийн гоё нь байх шиг, намайг хараад тэгтлээ баярлаж байгааг нь мэдрэх үнэхээр сайххххан

    ReplyDelete
  8. Soul oo naad No2 chine Mall dotor uhsen tengisiin davs mavs gej baina u? Tiim bol ted Bugd jew nar baidgiin. Golduu oyutnuud bhaa. 79$ geheer ni bi togloom hiij buulgasaar baigaad komplex savtaigaar ni 20$ oor avsan haha, teged bodson chini Isreal aasaa buur l hyamdhan avdag bj taaraa gesen shu yum tolgoid buusan... :)

    ReplyDelete
  9. car bariad hol zamd yvah goe gantsaaraa bol bur goe aih yumgui gishgej ogno bas hed dahin unshsan durtai nomoo unshaad hatangiin helsneer tamhi tataal unsiig n segsreel suuh goe

    bas ter sevelzsen salhi goe jaahaan guniglaad bagtraad baidag ch gesen tiim salhi amid yvaag mini iluu medruuleed baih shig baidagiin

    bas huuhduudiinhee tuhai bodoh goe neg medehed gantsaaraa ineegeel ajilaa hiij baidagiin humuust teneg haragddag baihaa gehdee nadad bol goe

    ReplyDelete
  10. нээх гоё хөөрхөн киног
    нээх гоё хөөрхөн болжийгаад сэтгэлээсээ үзэх :D

    ReplyDelete
  11. When people walk away ... gedeg yostoi unen ug. Amen amen amen.
    Ter zurgan deer "I am 16" gedeg ni bi bna, nad shig gualig haragdaj bna.

    ReplyDelete
  12. Шөнийн нам гүнд ...

    их янз янзын олон гоё юм хийж болнолд :P

    ReplyDelete
  13. shuniin nam gumd...


    aimshgiin kino uzeh goeld :p
    eniig heleh gesen bhaa kk

    ReplyDelete
  14. индүүдлэгтэй цагаан даавуунд орж хэвтэх гоё. Нэг тийм гоё үнэртэй байдаг даа.

    шөнө гэвээс...од ширтэх гоё л байдаг... өөр бас гоё юмнуудыг нь бол өдөр шөнө харгалзахгүй хийчиж болдог :р

    ReplyDelete
  15. нэг тийм нээх гоё сахлын ус үнэртсэн хэт их чалчаа биш хэт марзан биш тийм нэг аятайхан залуутай ажил яриад зогсох гоё ккк

    ReplyDelete
  16. Уйтгартай бичлэг оруулчаад хэд хонохлээр ирсэн зочиндоо амтгүй хоол өгсийм шиг санагдаад сэтгэл тавгүй гэж ... ккк үнэн шүү6 тгд би хэт уйтгарын бичлэгээ хэд хоноод шууд драфт рүү зөөгөөд харагдахгүй болгочихдогийн

    ReplyDelete
  17. xaxa, xudaldagchiin shunal ixedsen bna.

    ReplyDelete
  18. blue : яг тэр чинь дүрээрээ шүү. Хэлсэн үнэнд нь авы гэцэн болохоор илүү ихийг зарах гээд дайрах нь аргагүй ч юм болжээ ккк.

    Rebel : санадаг санаа байна.

    ReplyDelete
  19. bi daavuugaa induudeed untaj uzegui hunii huvid helehed induudleggui ch shinehen ugaasan daavuund iluu dutuu unergui huntei hamt hevteh goyo shu

    Lolli

    ReplyDelete
  20. Shartsan zovjiihon kimchitei shol ideh goyo

    Ogloo chuu chamai bosood usand orj sergeed garch ireh goyo

    Keks hiij ooroo tsadchaad nogoo hun yasan esehiig ul toon tyulhen hayah bas goyo kkk


    Lolli

    ReplyDelete
  21. хахаха Лолли.
    санал нийлэв

    ReplyDelete
  22. haalgaa togshihod ohin maani hen be? gej asuuhad eej ni bnaa geh bas goe

    ReplyDelete
  23. huuhedtei boloh goy, huuhdiin maani buh yum goy..

    huuhdee haraad gertee suuj baihad yamar ch hamaagui shaltgaanaar gadagshaa garah bas goy :P

    ReplyDelete
  24. Rokit bay-d bi bas durtai bolson
    duuchin n nadad neg huniig sanagduulaad baidgiin

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)