5.8.10

Woodstock 1969




Ганцаараа удах ч дэмий юмаа. Орой хийх юмгүй уйдаад байх юм. Ажлынхаа охинд нэг юм бодооч би уйтгар гунигийн хатан хаан болкээдайна гээд урваганасын. Тэгсэн өчигдөр өнөөх чинь кино үзэхүү гэнээ. Тэгий гээл явсан. Би түрүүчийн вийкэндээр 2ыг үзцэн болохоор сонголт олонгүй байлаа. Дээрээс нь ихэнх киноны цаг нь таардгүй. Тэгээд танилцуулга үзэж үзэж "Taking Woodstock" гэдэг кинон дээр тогтов. Тайваний найруулагч Ang Lee (мэдэхээс лав "Lust, Caution", "Brokeback Mountain"ыг найруулсан) гэдэг хүний бүтээл юм.

Киноноос өмнө хальт юм идкээд McDonald's орохдоо гартаа байсан баахан цааснуудыг хогийн саванд хийчээл. Тал hamburger төмстэй идчээл. За кинондоо оры хэддүгээр танхим билээ гээд харах гэсэн билетээ олдгүй? Яахын аргагүй түрүүхэн нь мөнгөө төлөөд авсан байхгүй юу. Хайгаад үзсэн байхгүй, тэгсэн яасан байхуу за намайг мэддэг хүмүүс бол аль хэдийн гадарласан даа, хогийн саванд аваачаад хийцэн байгаа байхгүй юу... Тэгээд очиж ухахуу яахуу гэжийснаа билет авсан охин дээр очоод байдал учраа хэлсэн чинь угийн худлаа хэлэхээргүй төлөв даруу царайтайн хүчинд надад итгээд дахиж билет хэвлэж өглөө шд. Ганц кино бүтэлтэйхэн үзчихгүймаа би нээрээ. Ноднин өдийд Starbucks-ын үүдэнд хүн хүлээж суужийгаад нөгөө хүнээ харангуутаа түрийвчээ суудал дээрээ хаячаад яваад өгсөн. Сүүлд санаад буцаад очсон ашгүй байжийсан. Салгалсан ч гэсэн нэг муу азтай юмаа чааваас.

Киноныхоо тухай бичий. 1969 оны 8 сард 3 өдөр үргэлжилж 500.000 хүн цугласан нүсэр рок фестивалийн тухай гарна. Би л мэддэггүй болохоос энэ явдал Рокын түүхэнд тохиосон 50 чухал үйл явдлын нэгэнд ордог гэнэ.

Баахан хиппи гарууд дэлхийн (америкийн ?) өнцөг булан бүрээс цуглараад жинкэнэ доргиж өгч байгаам даа. Дуулаад л, бүжиглээд л, майханд хонож, бороонд шалба нороод л, шавар дээр гулсаж тоглоод л, уугаад л, мансуурч манарцгаагаад л... галзуурч өгчийгаам.

Кино ерөнхийдөө фестивалд бэлдэх үйл явц, үзэхээр ирсэн залуучуудыг л харуулсан байлээ. Камер нь crazy hippy нарын дунд орцон хутгалдаад явчихаар үзэж байгаа би хүртэл тэдний нэг нь юм шиг сонин сэтгэгдэл төрж байв. Яах аргагүй залуу насанд зориулсан, галзуу, эрх чөлөөтэй фестиваль болж байсийм шиг. Би бол дэлгэцээр үзээд л бут авжийна даа эднүүс гэхээс биш өөрөө тэгж явах чадал болоод хүсэл үгүй болсноо мэдэрсэн. Хүн тэхээр нас насандаа тохирсон experience-ийг үзэж мэдэрч байх хэрэгтэйм шигээ. Үе нь өнгөрсөн хойно тэгж явж чадахгүй, зохих чгүй.

11 comments:

  1. оюуны, стилийн, нийгмийн идэвхийн, амьдрах хэв маягийн хувьд хамгийн гоё үе байсан шүү. Одоо ч шинэ хиппи нар байгаа. Тэр үеийн хиппи нар одоо профессор, судлаачид гэх мэт, Монголд хүртэл энэ фестивалд очиж байсан улсууд явж л байх. Ер нь доторх сэтгэлгээ тэр үеийн барууны хэвшмэл амьдралыг бут ниргэж гарч ирсэн цаг үе шүү. Өнгөрсэн үе рүү явах уу гэвэл энэ цагт очиж амьдрахыг хүснээ ;>

    ReplyDelete
  2. Энэ кануг олж үзнээ

    Хиппи нарын гол уриа

    «Make Love, Not War»
    «Give Peace A Chance»
    «All You Need Is Love!»

    Рокын түүхэнд гэснээс хувцасны түүхэнд хүртэл эргэлт хийж чадсан улс байгаамдаа энэ хиппичүүд
    залуучуудын стилийн эх үүсвэрийг тавьсан

    Нью-Йоркын нэгэн ТВ сувгаар уранхай жинс, майк өмссөн, урт үстэй “хиппи” нэртэй хамтлагийн залуус вьетнамын дайнг эсэргүүцэн бослого гаргасныг сурвалжлахдаа сэтгүүлч нар нь замбараагүй хувцасласан, бослого гаргадаг залуусыг хиппи гэдэг энэ үгээр нэрлэснээр анх ашиглагдсан юм гэнэ лээ.

    Би нээрээ нойр хүркү орой бүр нэг кино үзчихээд унтдаг болсон хэхэ, гэхдээ хуучны кинонуудоо хэхэ
    сүүлд үзсэн кинонууд "Then in rome", "Agora", "A good year"

    ReplyDelete
  3. Тийм шүү цаг үедээ таарсан боломжуудыг үзэж мэдэрч байх хэрэгтэй гэж үнэхээр үнэн. Сүүлд хичнээн хүсэл сонирхол байгаад "үе" чинь өнгөрчихсөн бол нөгөө хүүхэд нохойн доог болно гэдэг шиг л харагдах байх даа... гээд л бодохын, харамсалтай нь заримдаа бодохоос хэтрэхгүйм дооо :)

    ReplyDelete
  4. blue-гээ дагаад тийшээ явнаа би бас :р

    Саншайн: аахан яг чиний хэлсэн урианууд киноны турш олон удаа давтагдсан. 3 days of PEACE and MUSIC. гэх мэт...

    Нээрээ энэ стиль нь одооны нэг загварын урсгал байх шүү тээ. Чиний үзсэн кинонуудыг би бас үздийн билүү? Оройдоо хийх юм олдохгүймаа...


    Hilde: хүүхэд гаргаж өсгөж үзэх ч гэсэн бидний насанд хийж үзэхэд хэрэгтэй л experience юм шигээ. Тэр жижигхэн зүрхнээс гардаг агуу их хайрыг мэдэрч үзнэ гэдэг...Өөр тэгээд жижиг сажиг гэлтгүй амьдралын элдэв боломжоос бултахгүйг бодноо :)

    ReplyDelete
  5. Тэгж байгаад өөрийн биеээр үзээрэй!

    ReplyDelete
  6. Woodstock Korea 2010 гэж болох гэж байгаад цуцлагдсан байлээ. Зөнөчөөл үзнэ гээд зүтгэжийж магадгүй л байлаа. Орон нутгийн рок фестивалиуд ч зөндөө л болж байна. Ханилах хүн олдохгүйм дөө

    ReplyDelete
  7. Ханиснаа хэхэ

    ReplyDelete
  8. Tanidag humuus maani tend bsan gesen.
    Bi neg udaa hippy concert uzeed, tegsen duusgalgui garaad irsen. Ergen toirond bsan humuus bugd pot tataad, bi dund ni utaand ni muujirch unah duhuud, tegeed orhiod garsan. Yer ni bol adilhan baijiij hugjim ed nariig ni medreh yum shig sanagdsan. Tegehgui bol nad shig yum boloj magad.

    ReplyDelete
  9. uragtsiin bayraar hanisaaad neg tiishee yvah ch yumaa ymar neg yum uzehuu tanai 2 hediigeer irehiin

    ReplyDelete
  10. rubiks: тийм байх. энд тэхдээ тйимэрхүү юм зөвшөөрөх бишдээ намбалаг наддаа таарсан концерт л болох байх ккк

    байдаг л нэгэн : сарын сүүлээр ирнэ дээ

    ReplyDelete
  11. uzmeer kino baina. bid sayhan hippi motto-toi party zohioson. hippi huwtsas hogjim uneheer taalagddag yum. :-)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...