2.8.10

Соёлыг гайхсан нь

Үд өнгөртөл унтцан чинь нойр хүрдгүй ээ. Энд одоо шөнө 2:20. Блогоо сараачихаас...



Inception

Хүний тархин дах бодлыг зүүдээр нь дамжуулан хулгайлна гэсэн өвөрмөц сэдвээр бүтээгдсэн кино. Зүүдэн доторх зүүд, дахиад тэр зүүдэн доторх зүүд гэх мэтээр гүнзгий орох тусмаа хүний далд ухамсарт нэвтэрдэг. Шинэлэг санаа, зураглал, жүжиглэлт гэх мэт нь Матриксийг анх үзэж байхад төрсөнтэй төстэй шоок, яаж ингэж сэтгэж байнаа гэсэн гайхашрал төрүүлж байлаа. Ямар ч байсан үзэж байхдаа нэг секунд ч тайван суусангүй шувтан л яанаа хурдлаасай гэж адгасаар байгаад дууссан. ★★★★★ өгнөө...

Salt


Evelyn Salt. Оросын тагнуул уу эсвэл америкийн талд ажилладаг давхар тагнуул уу? Анжелина Жолигийн жүжиглэлт, action мундаг байлээ. Кино ерөнхийдөө жоохон паналтай, тэхдээ дажгүйэ нэг удаа үзэхэд боломжийн. Үргэлжлүүлээд James Bond шиг цуврал болгож ч магадгүй санагдсан. ★★★ хагас

Үзсэн кино гэвэл нэг иймэрхүү. Хуучны хүн орчин үеийн техник технологийг үзэж соёлыг гайхсанаа цухас дурдая.

КТХ
300км зайтай хотруу нагац ах эгчийндээ зочилж очсон юм. Уул нь 3 цаг гаруй явдаг газар, КТХ хэмээх хурдан галт тэргэнд сууж үзсэн чинь цаг хагас яваад л оччихно лээ. 300км/цаг хурдалдаг, үе үе чихний хэнгэрэг дүлийрч өвдөөд байсан. Богоонд суусан чинь оюутан нас санагдаад бөөн носталги. Заримдаа туулайчлаал, заримдаа зогсоогоороо, хаа нэг буланд сонин дэвсэж суугаал, унтаж буудлаасаа хэтрээл...гоё гоё юм болдог байжүлээ.

Wii
Энэ тоглоом гараад их удсан даа, би өчигдөр л анх удаа тоглож үзлээ. Гольф, бэйсбол нь хэцүү, теннис, боулинг нь тоглоод баймаар боломжийн юм билээ. Иогийн дасгал хийдэг нь бас их гоё санагдсаан. Цанаар гулгадаг нь бас лаг сонирхолтой. Гарын булчингаа хөндүүр оргитол тоглосон.

4D
Нүдний шил зүүж байгаад үздэг 3D дэлгэцний өмнө, суусан сандал нь бас хөдөлдөг тийм тоглоом байнаа. Жунглийн аялал гэдгээр нь тоглосон чинь нүдний өмнө могой, матар эднүүс амаа ангалзуулаад, суусан машаан сэгсчүүлжийснаа гэнэт доошоо унаж мунаал чухам сүртэйм билээ.

Манай нагац ах бид гуравтай (би болоод манай 2 дүү) их ойр өссөн, би багадаа янзүрийн хэргээ ахаараа аргалуулдаг байлаа. Юм л бол хэн ахаас авсан, хэн ах л тэгсэн гэчингүүтээ ахынд гүйж очоод Тунгалаг Тамир дээр гардаг шиг "ахаа намайг бодоорой" гэчнэ. Өчигдөр харжээ суухнаа багын төрх нь тодроод муу ахдаа хайр хүрч байлаа.

2:50 болжээ. Нойр хүрэхнүү яанаа. Өглөө босохгүйм боллоо доо.

그리고, 다시 만나서 반가웠어~

8 comments:

  1. Уншаад соёлыг гайхаад гарлаа :)

    Энэ сүүлд 그리고, 다시 만나서 반가웠어~ юу гээд биччихсэн байгаан болаа ;)

    ReplyDelete
  2. кануу мануу гэдэг зүйлээс тас хол сууж байна даа ...

    ReplyDelete
  3. хэхэ Саншайн, ромбо гаригийхантай харьцаж байгаа байдал :р


    Hilde хонгороо харин тэгжийгаа...Найз нь тийм байдаг болохоор одоо амжуулаад баруун солгойгүй үзээл явжийна ккк хамт үзэх хүн олдкуу бол ганцаараа үзээл ккк

    ReplyDelete
  4. Гарын булчин өвдөх юу ч биш, хурууны өндөгнүүд цэврүүтэж, тоглоомын товчлуур эвдэрчээд бхад л орлуулаад өөр юмаар тоглодог байждээ хүүхэд нас минь...
    Торрэнт дээр орж ирдэггүйээ наад 2 кино чинь. Заавал үзнээ. Охин харах хүн бвал эхнэртэйгээ үзмээр бдаг. Сөүл ирчээд түр харад өхгүй биз.
    Би 30мин-д блог дээр ийм их юм бичиж ёстой чадкүй. Зураг хөрөг ухнатаж оруулах гэсээр 2 цаг болдог хүн дээ.

    ReplyDelete
  5. өчигдөр inception гээчийг үзсэн эхэн хагасд унтаад хурхирч байгаад хажууд хүнээрээ попркорндуулж байж сэрсэн чинь зүүдэн дотроо сэрсэн тэгсэн монголд давхиж явжээнээ яах аргагүй тэгээд нэг том дэлбэрэлтээр бодит амьдрал дээрээ сэрсэн утга утгачиргүй кино үзсээн суужээсэн киноны хоёр дахь хагас буюу төлөвлөгөөний дагуу зүүдэлж эхлэх тэр хэсгээс кино сонирхолтой болдын байлээ тэрнээс өмнөхөд нь унтцан байлээ аймар уйтгартай кануу шүү үзэх гэжаагаа хүн байвуул битий үзээрээ.

    ReplyDelete
  6. Чи яг өглөө нь босоогүйэ :P

    ReplyDelete
  7. Жамбүүк: наадах чинь тэхдээ бүүр гоёо. Motion Senser-тэй, удирдлагыг нь барьжаагаал бөмбөг цохижаагаам шиг хөдөлгөхөөр яг жинхэнээсээ теннисдэж байгаам шиг санагддын байлээ. Хүмүүс нээрээ мундаг юм бүтээхиймаа.

    Барааво: аа тэгсэн үү? Би бол ёстой нэг секунд ч тайван сууж чадаагүй шд. Өндөлзөөл яанаа хүүшээ ийнээ гээл тэнд үхгэжийсэншд ккк

    Франк: сайн мэджийшүү ккк. Нам унтаад нүүрээ ч угаалгүй гараад гүйсэн. Гүйгээл гүйгээл ажил дээрээ ирсэн 2 мин хоцорцон байсан. Өдөр нь бас шүдний эмнэлэг явах ёстой байснаа мартаад гэнэт санаад бас л гүйсэн. Тэр өдөр ер нь гүйдэг өдөр байсийшүү.

    Аа нээрэ ажил дээрээ ирээд нүүр амаа угаасан шүү ккк

    ReplyDelete
  8. Inception шиг зүүд зүүдлэв
    зүүдэн доторх зүүд ккк

    нэг залуутай лаг үнсэлцээл байжийсан чинь гэнэт сэрээд...тэгсэн өөр хүнтэй үнсэлцжийнэ. Өө балай чинь зүүдэлсэн байна гээд тэгжийснаа дахиад жинхэнээсээ сэрсэн... юун залуу малуу байхав шатаж үхкээд унтжийсэн байлээ :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...