2.7.24

May or may not...

 Бас л бөөн завгүй сар өнгөрөв.

2024 оны тал нь дууссан гэдэгтэй би тууштай заргалдмаар байна. Аймаар их зүйл өрнөөд, амьдрал буцлаад, амс хийх чөлөө авч амжилгүй алган завсраар урсах элс шиг цаг хугацаа алга болоод дууслаа, арай юмаа. 

10 зүүдний өр гэдэг шиг, сар бүр нэг бичвэр оруулах өртэй хүн шүү дээ. 5 сарынхаа өрийг төлчих санаатай ийм юм бичиж эхлээд хаясан байна. 

Их завгүй, байнга буцлахаар заримдаа амьдралын эрч хүч ууршаад ширгээд, зүгээр л паг суучих юм. Биеийн ядаргаа, мэдрэлийн цуцаа, сэтгэлийн гутрал, оюуны гуниг… чухам аль нь болохыг бүүмэд, аль нь вэ гэдгийг мэдэх гэж хичээх ч хүсэл тэнхэл үгүй болоод, зүгээр л амьдрахаас залхах мэдрэмж төрөх юм. Танил болсон ийм мэдрэмжийг үгүйсгэх ч юмуу сөрөн тэмцэлгүй, урсаад өнгөртөл нь тэсч үлдэх, өөртөө багахан чөлөө олгох тактик хэрэглэж байна.


Уг нь миний амьдралд тэгтлээ болж бүтэхээ байсан юм алга л даа. Харах өнцгийн л асуудал гэдгээ мэдээд байна. Заримдаа гүйж, дасгал хийн хөлсөө гаргах, заримдаа уйлж сэтгэлээ онгойлгох, бусад үед нь өмөг түшиг болсон найздаа хэлж тайтгарах, тэгээд ч болохгүй үед ууж идэж мартагнах...


 

Өнөөдөр гүйж байгаад энэ дуу гэнэт гарч ирэхэд орчуулах онгод хөдлөв. Үг нь арай л дэндүү энгийн юм. Гэхдээ өмнө нь анзаарч байгаагүй мэдрэмж. 

사랑이 지나가면

Хайр дуусчихсан


그 사람 나를 보아도

Тэр хүн, намайг хараад танилаа ч

나는 그 사람을 몰라요

Би түүнийг танихгүй ээ

두근거리는 마음은 아파도

Сэтгэл минь догдолж, хөндүүрлэж байвч

이제 그대를 몰라요

Одоо чамайг би мэдэхгүй ээ


그대 나를 알아도

Чи намайг санаж байлаа ч

나는 기억을 못 합니다

Би чамайг мартсан

목이 메어와 눈물이 흘러도

Хоолой зангиран, нулимс урсавч

사랑이 지나가면

Хайр хэдий нь дуусчихсан


그렇게 보고 싶던 그 얼굴을

Тэгтлээ үгүйлсэн тэр л царай

그저 스쳐 지나면

Дэргэдүүр зөрөн өнгөрөхөд

그대의 허탈한 모습 속에

Гайхаж гомдсон чиний төрх

나 이젠 후회 없으니

Гагцхүү надад харамсал үгүй


그대 나를 알아도

Чи намайг санаж байгаа ч

나는 기억을 못 합니다

Би чамайг мартчихсаан

목이 메어와 눈물이 흘러도

Хоолой зангиран нулимс урсавч

사랑이 지나가면

Хайр хэдий нь дуусчихсан


그렇게 보고 싶던 그 얼굴을

Тэгтлээ үгүйлсэн тэр л царай

그저 스쳐 지나면

Дэргэдүүр зөрөн өнгөрөхөд

그대의 허탈한 모습 속에

Гайхаж гомдсон чиний төрх

나 이젠 후회 없으니

Гагцхүү надад харамсал үгүй


그대 나를 알아도

Чи намайг санаж байгаа ч

나는 기억을 못 합니다

Би чамайг мартчихсаан

목이 메어와 눈물이 흘러도

Хоолой зангиран нулимс урсавч

사랑이 지나가면

Хайр хэдий нь дуусчихсан


사랑이 지나가면

Хайр хэдий нь дуусчихсан...


Хайр дууссан, мартсан гэсэн мөртлөө бодохын төдийд сэтгэл нь урагдан хөндүүрлэж, хоолой нь зангиран уйлдаг гэхээр... албаар, аргагүйн эрхэнд тийм царай гаргаж байвч, яг үнэндээ бол үгүйлээд, санан дурсаад байгаа нь мэдрэгдэх дуу.  Ямар нэгэн шалтгаанаар, хайр дуусчихсан гэж өөртөө итгүүлэхээр оролдох. Үнэндээ бол хайрласаар, дурссаар л... сэтгэлдээ нандигнасаар л байгаа... Амьдрал санаснаар болох биш дээ. Сэтгэлд байгаа бүхнийг ойлгох хэн нэгэн тэр бүр тааралдах ч биш дээ. Азаар, тэр мэдрэмжийг урлаг, яруу найраг л шингээсэн байх юм...


6, 7 сарын өрөө төлнөө... :)

2 comments:

  1. 6 сарын өрөө авъя аа :D

    ReplyDelete
  2. Эморуулмаар гоё дуу вэ :)

    Асар их хайртай хэвээрээ тэвэрч үнсээд салсан 2 хүн дахиж уулзвал яадаг бол :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Зун дуусахаас өмнө

  Зун дуусахаас өмнө амжуулах 5 зүйл гээд пост уншсан юм.  Ямар хүйтэн, хахир, харанхуй урт өвлийг даван туулж энэ богинохоон зуныг хүлээдэ...