3.5.17

May... Май...

Өглөө алхдаг болсноос хойш өөрөө өөртэйгээ ярилцаад их дажгүй юм. "Ухаантай хүний үг ч цаанаа өөр байдгийн байна" гэдэг шиг л мэр сэр аятайхан бодол төрж нтр :р

Бодлын үзүүр нэг дэрвэчихээрээ хаашаа ч хамаагүй хийсдэг хойно. Хааяа бага залуу насны гэнэхэн тэнэг үйлдлээ бодохоор шоолж инээмээр болдгийн. Одоо бол тэгж хөл алдахгүй, бүхнийг зөв хийчмээр санагдана. Гэвч амьдралд ав адилхан бодлого дахин ирдэггүйм шиг байна, өмнөхөөсөө илүү хүнд, ярвигтай асуудлууд л босож ирээд хуримтлуулсан туршлага, мэргэн цэцэн ухаанаа туршиж үзэх боломж өгөхгүйн.

Ойрдоо сэтгэл гэдэг байрандаа тогтож суухаа болилоо. Ажлаа ч солимоор, охиныхоо сургуулийг ч шилжүүлмээр, эсвэл бүр аль алиныг нь хуугаар нь солиод гадаад руу явчмаар санагдахын. Нэгэнт хоёрдсон сэтгэл гэдэг дандаа болохгүй бүтэхгүй талыг нь хараад эхэлчихийн. Тэглээ гээд дараагийн ажил, сургуулиа олоогүй хүн хий дэмий бухимдахаас цаашгүй.

Эртээрийн ярилцлагаас хойш сураг байдаггүй шүү. Яг л дурласан охин хайртай залуугаа ярьж, бичихийг хүлээдэг шиг өдөржин шөнөжин тэр тухай бодоостой. Өнөөх нь тоодоггүй байхад учиргүй саймширч сэтгэл алдруулчихаад яг дурлачихаар хүлээлгээд байдаг хэнэггүй залуу шиг л таг болчихым. Эхэндээ нээх орох сон гэж хүсэхгүй, хүлээлтгүй байсан юмаа. Буцаад тэр үе шигээ үл тоомсорлох юмсаан...

Урин цаг ирээд сайхан байгаа ч гэсэн... удахгүй, 3-4хөөн сарын дараа дахиал хүйтэн, харанхуй, утаатай улирал эхэлнэ гэж бодогдоод гуниглаад байхымаа. Өнгөрсөн өвөл халширмаар хахир байсан шүү...Хавар болж байхад өвлийг бодож сууна гэдэг хэтэрхий мэргэн жараахай болсны шинж үү дээ?

P.S. Саяхан нэг өдөр өнөө л өнгөрсөн баларснаа бодоод алхаж явтал өнгөрсөн үеийн нэг дүр гэнэт урдаас гараад ирдийм даа. Гаргасан алдаа тэнэглэлээ бодохоор, будаж янзлаагүй нүүр ам, самнаагүй сэгсгэр үс зүсээ санахаар, тэр бол огт тааралдаж болохгүй хүмүүсийн нэг байлаа лд. Агшин зуур хаашаа харж нуугдахаа мэдэхгүй сандрангуутаа замын хажууталд зогсжийсон машины ёроолд толгойгоо нугдайлгаад явган сууцан. Харчаад араас дуудах вий, юу гэж хэлж хуйхаа маажнаа гэхээс зүрх түг түг. Ашгүй хараагүй юу, харсан ч намайг шоолоод цаашаа явсан уу бүүмэд. Хэдэн хором тэгж суучаад босоод харсан алга л байлээ. 

7 comments:

  1. uhaantai hunii ugee gej kkk

    ReplyDelete
  2. Zun neeree arai l bogino urgeljleh yma. Ydahdaa ovol n huiten utatai. Bodku bhin argaguidee.

    ReplyDelete
  3. Монголын зун нүд анивчих шиг хоромхон зуур, тэгээд бас чүдэнзээр түлэх шиг халууныг нь яана... халширмаар.

    Тийм л халуун тамд 70 жил амьдарч байна даа.

    ReplyDelete
    Replies
    1. 70 жил ээ???
      хүйтэн там нь бүр хэцүү шүү тээ

      Delete
  4. Тааралдмааргүй хүнтэйгээ гэнэт таарангуут газар ухаад орчихмоор санагдах үе бишгүй их тохиолдох юм даа хэхэ. Суугаад гутлаа үднэ, утсаа гаргаж ирж оролдоно гэх мэт арга бий бий хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. ккк ижилхэн сэтгэдэг хүн бас байдаг л юм байна

      Delete
  5. Аан бичлэг байсан юм бий вий. Би ч мартамхай болохоор хүн танихын зовлонгүй сайхан байдгиймоо. Чамд миний хэнэггүй, мартамхай зангаас жаахныг өгчих юм сан. Харин оронд нь ухаалаг занг чинь авмаар байна.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...