19.10.16

ИТХ-н сонгууль

Улс төр нээрээ шог байнаа тэ нтр...
Өнөөдөр сонгууль болжаагаа нь гоё. Хүмүүс бүгд амраад, хүүхдүүд гэртээ, би хүргэж өгөх гэж яарахгүй, гэхдээ манайх ажиллаад, сонгуулиа өгөөрэй гэж 2 цагийн чөлөө өгөөд, тэрийг нь ашиглаад кофе уунгаа ном уншиж налайгаад, гараад алхах зуур блогоо бичих онгод ундраад, алдчихгүйн тулд гялс гүйж ирээд, компьютерээ асаангуут блог руугаа шагайгаад, намайг үгүйлсэн комментуудад сэтгэл уяраад... ингээд энэ бичлэг төрвөө гэж :р Тэхээр гарчигаа сонгуульд зориулсан нь зөв биз дээ.

Ном унших завгүй ч харагдахаар нь аваал тавиад байдаг нь хэвээрээ. Өглөө гарахдаа "Мастер Маргарита 2"-г сугалаад цүнхэлцийн. "Мэлхийн зам" гээд өөр нэг ном нь уншихын аргагүй солиотойн байлээ. Мастер нь хэн Маргарита нь хэзээ гарч эхлэхийн бүүмэд, ямар ч байсан их сонирхолтой дээрээ явж байгаа.

20-н хэдтэйдээ охиноо гаргаад, жилийн дотор эргээд формондоо орсон сон. Зөвхөн биеийн галбир төдийгүй сэтгэл санаа, амьдралын хэмнэл, бодол санаа гэх мэт. 30-н хэдтэйдээ хүүгээ гаргаад 2 жил болох гэж байхад тархай бутархай хэвээрээ л байна. Задгай мөнгө шиг талаар нэг тарчихсан бие сэтгэлээ буцааж бүхэлдэх гээд амжидгүйэ. Насандаа байна уу, эсвэл монголын амьдрал аахар шаахар ахуйн асуудал ихтэй болоод өөртөө илүүчлэх цаг гарахгүй байна уу. Уг нь зун Сөүлд 7 хоног, Франкфуртэд 22 хоног ганцаараа сайхан амарсышд. Тэхдээ залхуураал орондоо пийв эсвэл вино ууж, драма үзэж хэвтсээр дэмий өнгөрөөчихсөн л дөө. Дасгал хийж турна, ном уншина, блог бичнэ гэсэн бүх зорилго талаар болсон.

Юутай ч одоо дахиад л замбараагүй хөглөрсөн puzzle шиг бодол санаагаа эвлүүлэх гэж оролдоно. Замын дунд зарим нэг хэлтэрхий нь хаягдаж гээгдсэн тул урьдынх шиг зураг гарч ирэхгүй нь, шинэ эмэгтэйг бүтээн босгохнээ тэр нь улирал солигдох, бороо цас орохын төдийд догдолж гүйгээд байдгаа лав болисон байх шинжтэй...

Энэ их гоё дуу




Дахиал шинэ жил хаяанд ирчихжээ. Олон хүнтэй уулзалтанд очиход бэлэн биш санагдсан хэвээрээ л... Дараа жил гээд хойшлуулж байсан нь өчигдөр юм шиг...

11 comments:

  1. сонгуульд зориулах нь зөв зөв кккк

    ReplyDelete
  2. Насанд учир огт байхгүй юм байна лээ. Орчин, хоол унд, дэглэм хамгийн их нөлөөтэй. Би чиний эсрэг, 20 гараад том охиноо Монголд ажиллаж амьдарч байхдаа гаргасан. Хагас жил болж байж тарж бутарсан биеэ дөнгөж нэг хэвд нь оруулж байж билээ. 30 гараад бага охиноо энд гаргалаа. Төрөөгүй юм шиг л байсан.
    Сонгуулийн өдрийг сайхан ашиглаж байгаа юм байна. Блогоо бич л дээ ингээд.

    ReplyDelete
  3. Дөч гарсан намайг яаж аргацааж байна гэж бодно? Нээрээ бодол анхаарал төвлөрч өгөхгүй тархай бутархай юм шиг санагддаг яг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. блог руу нь ороод нүүсэн тухай уншлаа. Манайх нилээд нүүдэг айл, энэ удаа 2 жил шахаж байж арай гэж байрандаа орлоо, хувцас хунар эдэлж хэрэглэдэг зүйлс нь нүүдэл суудлаар ийш тийш болчихоор бүр нэрмээс болдгийн байнаа.

      Delete
  4. hongor naiziig sanadag shuu master margi 2-n huvid chamd talarhaj sanaj yvdag bas neg shaltgaan
    tarj butarhiin tuhaid bi bur delbertsen baigaa bodol sanaa ene ter geed
    gehdee 40 nasnaas amidral eheldeg gesen unen bolovuu
    tiim baigaasai l gej bodoh yum
    haaya bas ingeed amitanii ur angiriin zulzaga shig uzegdej haragdaj baildaa

    ReplyDelete
    Replies
    1. Мастер и Маргарита-гаа уншаад дуусгасан шүү. Гайхамшигтай санагдсан дөнгөж одоо л уншиж байгаадаа харамсмаар. Яагаад энэ номноос болж намайг санаж талархдаг юм бол би мартсан байнөө сүүлийн үед нэг иймэрхүү уймраа болоод бн ккк

      Delete
    2. chamaas avch unshsan

      Delete
    3. тэглүү? Тэгвэл энэ номыг би их олон жил хадгалжээ уншилгүй. Бас чиний уншиж байсан номыг бариад уншсан байх нь, нэг тийм үл үзэгдэх холбоосоор дамжуулаад уулзсан юм шиг болчлоо шүү

      Delete
  5. Neeree l bas 2 dahi huuhdee turuuleed jil garan bolchihson baigaa ch gesen setgel sanaa neg l bolj uguhgui yumda. uurtai, buhimduu, huuhduude zagnasan, er n l iim hun bolohgui dee gesen hun l bolood baihin. iim ued l setgel zuich gej hun heregtei bololtoi yumaa.

    ReplyDelete
    Replies
    1. яг тийм. Сэтгэлзүйчээр туслуулдаг бол сайхнаа гэвч тийм амар олдох биш дээ. Өөрөө өөрийгөө эмчлэх гээл үзэж тарж л байна.

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...