Pages

25.4.12


Хаа нэгтээ минь тээглэж орхиод намайг зовоогоод байгаа бодол эргэцүүллийн зах зухаас...


Амьдрал бол хүлээлгийн өрөө гэж хэн хэлсэн билээ? Хоёр утгаар ойлгож болж байгаан. Амьдрал дууссаны дараа залгуулаад жинхэнэ ӨРНӨЛ нь эхэлдэг, одоогийн амьдрал бол зүгээр л ОРШИЛ нь юм...гэж нэг номон дээр гардаг гэсэн. Ммм...байж болох л юм, гэхдээ үхэж байж л үнэн худлыг нь мэднэ.

Хүлээлгийн өрөөнд сууж байгаа хүн яадаг билээ, удахгүй болох ямар нэгэн үйл явдлыг хүлээгээл, одооны цаг мөч бол зүгээр л түр зуурын, удахгүй дуусах зүйл гэж бодож суудаг... Яг энэ утгатай нь бүрэн санал нийлж байна, яагаад гэвэл миний өдөр хоногууд удахгүй өрнөх нэг л зүйлийг хүлээсэн, харуулдсан, ирээдүйд өрнөх чухал үйл явдлын төлөө бэлтгэл шат төдий л юм шиг сэтгэгдлээр дүүрэн өнгөрөх юм. Бий болгохыг хүссэн, өөрт байхгүй бүхнээ одоохондоо хэрэггүй, ДАРАА нь "..."-х үед л... гэж хойшлуулаад, өөрөө өөрийгөө хуураад сурчихжээ.

Сарьсан багваахай шиг. Энд болохоор би эндхийн хүн биш юм чинь гэж өөрийгөө цагаатгах, тэнд болохоор би тэнд амьдардгүйм чинь гэж булзааруулах... Эцсийн бүлэгт энд ч, тэнд ч, миний орших орон зай улам л багасаад байна. Уул нь зүрхний гүнд, "..." хүсэл, мөрөөдөл үргэлж оршсоор ирсэн атал, түүнийгээ хэрэгжүүлэхгүй өдийг хүрчихжээ...

Энэ бүхний шийдэл нь, болохыг нь хүлээгээд байгаа том үйл явдал нь, миний амьдрал жинхэнээсээ өрнөх газар нь, "..."-ын оронд бичигдэх үгс нь...юу болохыг тааж байна уу?

Зарим найз маань "тэнд бол хамгийн амархан" гэж зөвлөсөн ч, бөөн бөөн эргэлзээ, айдас намайг зовоогоод л байна. Гэхдээ бас өөр нэг найзын маань хэлснээр, эргэлзэж эргэлзэж анхны бодсоноо л хийх хүн байхаа даа. Тэрийгээ мэдсээр байж эргэлзэж тээнэгэлзэхэд ямар ч их энерги зарцуулдаг юм... Би ч угаасаа орос хүүхэлдэйн дээр гардаг, хаагуур нь цоолж гарвал зүгээр вэээ гэж бодсоор байгаад өндгөндөө хамгийн сүүлд үлддэг дэгдээхэй шиг амьтан шүү дээ ккк.

Дэндүү удаан тойрч давхилаа, одоо тулаад үзсэн нь дээр юм шиг байна... Буруу зөвийг нь цаг хугацаа харуулна байх...

13 comments:

  1. tulaad uzehees oor sain arga baihgui baihaa hend ch unah bosoh ue baij l baidag daa unah vii gej aij suuhaar erthen unaval unaad uzsen deeree

    ReplyDelete
  2. "
    ... Би ч угаасаа орос хүүхэлдэйн дээр гардаг, хаагуур нь цоолж гарвал зүгээр вэээ гэж бодсоор байгаад өндгөндөө хамгийн сүүлд үлддэг дэгдээхэй шиг амьтан шүү дээ ккк.

    Дэндүү удаан тойрч давхилаа, одоо тулаад үзсэн нь дээр юм шиг байна... Буруу зөвийг нь цаг хугацаа харуулна байх...

    "

    Ухрах газар үгүй
    Урагшаа надтай хамт :D

    ReplyDelete
  3. баярлалаа... машаанд бензин хэрэгтэй, надад урам хэрэгтэй байгаам шиг байна, тэрийг нь өгсөнд гялайлаа :р

    гэснээс чи бас урагшаа явжаагаамуу?

    ReplyDelete
    Replies
    1. баруун зүүн гээд хандах зүг олон байна гэсэн ухаантайн ккк

      Delete
    2. би ч тэрийгээ нэг юм мэдээд байгаамаа
      би урагшаа гэсэн бол урагшаа л явж байна гэсэн үг

      Delete
  4. хаа ч газардахгүй өдий болтол бүхнийг болгож давж гарсаар ирсийм чинь, одоо бас зориглосон юм чинь цаг нь иржээ гэсэн үг
    эхлэсэн дороо амжилт олдоггүй, шантрах ганцаардах үе зөндөө гарсан ч даваад гарна гэдэгт битгэлтэй байна
    яагаад гэвэл өндөгнөөсөө хамгийн сүүлд гарсан хэрсүү дэгдээхэй юм чинь кккк

    ReplyDelete
  5. Neg gazar unshij bsan, hun dotoroo bol ali hediin shiidchihsen bdag, gadnaa l bodoj bna geed yavaad bdag gesen. Tegeed suuld ni ergeed harahad yag l ter dotorh bodolooroo shiidelee songoson bdag gej. Oilgomjgui bichchih shig bolloo.

    ReplyDelete
    Replies
    1. зөнгөөрөө ч юмуу, сэтгэлээрээ аль хэдийн шийдсэн хэрнээ толгой нь тайлбар нэхээд, зөв гэсэн логик шалтгаанууд шаардаад байгаам байлгүй дээ гэж бодсон ккк

      Delete
  6. руби-гийн бичсэнийг уншаад энэ яг үнэн гэдгийг саналаа, манай найзууд ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ зөвлөөч гээл асуудын, тэгэнгүүт нь чухам хамаг юмаа дайчлаал тэг ингэ, тэр залуугаа хая энэнтэй нь яв гээл ккк, эцэст нь нөгөө хүний шийдвэрийг харахад өөрийнхөөрөө л шийдчихсэн байдаг, хараад байхад яахуу ийхүү гэж асуудаг нь өөрийнхөө бодолд дэмжлэг авч өөрийнх нь шийдвэртэй нийцэж байвал нь баярлана уу гэхээс хичнээн хүсээгүй зүйлээ хүний зөвлөснөөр шийддэггүй л юм билээ
    жич: би бүх зүйлийн гаргалгааг эрэгтэй хүн дээр хийдэг болно :P

    ReplyDelete
    Replies
    1. secretwish-ийн гаргалгаа ер нь л үнэн байдаг шүү... :D

      Delete
  7. Bi bol neeh udaan bodood l yabaad bdagguim shig bgaamaa... ashigtai sul taluudaa bodood aldsan bsan ch sul taluudaa bodsonii huchind gargasan shiidber tul ergej haramsah ni baga kkkkkk.... tegeed buur arga yadbal iim bh yostoi bsan zaya tuurgiin daldiin huchiig bodoh ch tal bii :))

    ReplyDelete
  8. haashaa yavah geel gegelzeed bna daa :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)