Pages

9.2.12

1Q84


Арай гэж нэгийм ард нь гарлаа шүү. Нэрийг нь энд тэнд нилээдгүй харсан болохоос ийм айхтар зузаан гэж үнэхээр зүүдлээгүй гэдгээ андгайлая. Оочиртой зээлдэг, арын хүмүүс авах ээлж тулах гээд сандаргаад, цөөн хоногийн дотор чухам унтах идэхийг умартан байж дуусгалаа.



3 боть гэхүү хэсгээс бүтсэн юм байна. Эхний боть дээр нилээд гүнзгий автсан, үйл явдал дотор нь орчихоо шахаад л ухаан мэдрэлээ тавиад туучих дөхсөн. Шинэлэг, нууцлаг, тэгсэн мөртлөө бас их нарийн мэдрэмж хөндсөн бичлэгтэй болохоор гол дүрүүдийг нь дагаж намираад тархи толгой манараад сүйд болсон. Яг ямар гэж үгээр оноож хэлж мэдэхгүйм, "иймэрхүү" ном уншихаар нэг л эмзэгхэн, мэдрэмтгий болчоод байдгийн. Хэсэг зуур тэгсэн.

2р ботиос эхлээд эрчилсэн олс шиг чивчрээд байсан түгшүүртэй мэдрэмж сулраад, сонирхолтой л юм гэхдээ юусан билээ гэсэн эргэлзээ давхар төрсөн шиг... Япон маягийн өвөрмөц сэтгэхүй, ялангуяа сээгсийг уг утгаас нь их хөндийрүүлж шал өөр зориулалтаар бодож, тусгаж, үйлддэг нь... нэг бодлын ОК болох л юм, гэсэн хэрнээ бас арай ч бишээ гэх мэт...наанатай цаанатай юм бодохтой болж ирлээ.

3р боть хүрээд илт нуршуу санагдаж эхлэв. Давтагдсан санаа, ганцаараа ярих хэсгүүдийг алгасаад алгасаад. Гэхдээ бас чухал түлхүүр хэсгийг нь алдчих вий гэж нэгжсэн шиг. Бүх юмны зангилаа их амархан тайлагдаад, эхний боть дээрээ тэгтлээ их нууцалсан зүйлээ арай л дэндүү амархан тайлбарлачих шиг санагдаад байсан ч нөгөө талаар бүх юм сайхнаар төгссөнд нь (миний хувьд лавдаг) сэтгэл хангалуун үлдлээ...

Буруу бүхэн бусдын буруу, хоёр юмлуу бурууг чихмээр байна. 1т нь мэдээж төрөлх хэл дээрээ биш болохоор сүүлдээ англиар унших лимит хэтрээд үг өгүүлбэрүүд нүдэнд торохоо байсан. 2т нь энэ нас явах гэдэг лүд юм, тэвчээр багасаад уртхан юм уншиж чадахаа байчиж. Монгол хэл дээр орчуулагдвал, кино болж гарвал дахин нэг нягталж үзнээ.

Кино гэснээс уншиж байхдаа энэ дүрд ямар жүжигчин тохирох бол гээд л байнга бодсон. Уул нь би барагтай бол тэгж бодит хүнээр орлуулж төсөөлдөггүйн, энэ номон дох хүмүүсийн дүрслэл нь сэтгэлд их ойр туссан юм болуу даа. Товчхондоо дүгнэвэл, адал явдал, нууцлаг thriller-ийг өвөрмөц хийсвэр сэтгэхүй, уран гоё дүрслэлээр чадварлаг шигтгэж чимэглэсэн, бестселлэр болох нь аргагүйм гэж бодмоор ном байлаа.



Уг номын гол зангилаа болж гардаг хөгжим. Janacek - Sinfonietta

29 comments:

  1. энэ хэсэг хамгийн сонирхолтой санагдав, дэлгэрүүлж өгөөч ккккк

    ReplyDelete
    Replies
    1. "Япон маягийн өвөрмөц сэтгэхүй, ялангуяа сээгсийг уг утгаас нь их хөндийрүүлж шал өөр зориулалтаар бодож, тусгаж, үйлддэг нь... нэг бодлын ОК болох л юм" энэ хэсэг шүү, гол юмаа мартаад постлочиж :P

      Delete
    2. ккк. харин би гайхаад.

      нэг их гоё санагдахгүй байхаа. ингэдгийн, нэг нууц шашны бүлгэмийн тэргүүлэгч бага насны охидтой унтаад, өнөө охин нь аймаар хүнд дотуур гэмтэлтэй олдсон гээд л гардаг байхгүй юу. Тэгээл тэр тэргүүлэгчийг гаж донтой нтр гээд устгах гээл. Тэгсэн чинь тэргүүлэгч хэлэхдээ би гаж донтон биш, түүний тэр охидтой хийсэн нь сээгс биш тодорхой нэг дохиог дамжуулах гэж, далдын үл үзэгдэх хүчний заавраар үйлдсэн зан үйлийн чанартай юм байсан гээд тайлбарладгийн. Тэр охин бол жинхэнэ бие нь биш, зүгээр нэг сүүдэр нь, тийм болохоор тэр охин гэмтээгүй гэх мэтээр ярьдгийн. Эхэндээ тэр гэмтэлтэй байсан гэж гардаг охины бие нь ч юу гэсэн үгийн. Энийг тайлбарласан хэсгийг нь би алгасаад уншаагүй байж магадгүй, гэхдээ л гаж донтонгуудыг зөвтгөсөн ч юм шиг сонин санагдсан.

      Бас нэг хэсэг дээр гол дүрийн залуутай нэг жоохон охин сээгсдээд, гэхдээ аль аль нь дур хүслээс ангид, бас л далдын хүчинд автаад. Тэгснээ энэ сээгсээс үүссэн үрийн шингэний хүчинд хаа хол байсан гол дүрийн эмэгтэй жирэмсэн болсон ч байх шиг. Энэ яахав байж болох л доо, угаасаа номны санаа иймэрхүү юмыг илэрхийлсэн болохоор. Гэхдээ л жоохон сонион ккк

      Delete
    3. хөөөх ийм айтар утга агуулгатай номыг өөр хэл дээр унших ч яаая биширчлээ
      сонин л өгүүлэмжтэй юм байна, би өчдөр "Танихгүй эмэгтэйн захидал" гээд номыг авч уншлаа. тэрэн дээр гарч байгаа хүний сэтгэл хөдлөлийг ер нь өөр хэлнээс яаж хөрвүүлдгийг гайхаж л байлаа, яг л дурласан хүний үхтлээ дурласан эмэгтэйн гаргаж чадах сэтгэлийн хамгийн дээд нь юм шиг, дээрийн Аноны линкийг нь тавьсан байсан Иринэ гээд бүсгүй шиг, хамгийн гоё нь ядаж тэгж дурлаж байсым шүү гэдгээ үхэхдээ хэлээд үхэж байгаа нь л гоё
      жоохон сонин шийдэлтэй ч бас бодоод үзэхэд байж болох ч юм шиг, хэрэв амьдрал дээр ингэдэг бол би жирэмсэлчүүл энэ би сээгэсдээгүйээ, энэ хэн нэгэн өөр хүүхэнтэй сээгэсдсэн нь миний гэдсэнд хүүхэд бий болгочлоо гэж гүрийж бас болох л санагдав хахахах

      Delete
    4. ккк. тооноор гэрэл орж ирээл жирэмсэлцэн түүх байхад чинь тээ.

      Танихгүй эмэгтэйн захидал гэдэг нэрийг нь харж байсийн байна. Irine шиг сэтгэл өвдөм түүх бол би нэг хэсэгтээ уншкүйэ ккк. Өмнөөс нь цээж бачуураад хэцүүтэй байхым.

      Delete
    5. монгол кино гарцан байхаа, аймаар мартамхай болчоо юу :P, зүүдлэсэн ч билүү ккк
      киног нь үзэж чадахгүй болохоор номыг нь тааралдангуут авчихсан, надаа харин ер гунигтай санагдаагүйшд, харин ч сонирхолтой санагдсаан, уул нь өр өвдөм л дөө, тэхдээ л хамаг бүхнээ хэлж чадсан нь л гоё, юу ч хэлэлгүй өнгөрөх чинь л ямар ч үнэ цэнэгүй мэт...

      Delete
  2. "Бас нэг хэсэг дээр гол дүрийн залуутай нэг жоохон охин сээгсдээд, гэхдээ аль аль нь дур хүслээс ангид, бас л далдын хүчинд автаад. Тэгснээ энэ сээгсээс үүссэн үрийн шингэний хүчинд хаа хол байсан гол дүрийн эмэгтэй жирэмсэн болсон ч байх шиг. Энэ яахав байж болох л доо, угаасаа номны санаа иймэрхүү юмыг илэрхийлсэн болохоор. Гэхдээ л жоохон сонион ккк"

    Пээ базардарь хум пад суухай юу ч уншцын хахахха ийм тэнэг юм уншаад байхдаа ядгийн :P яджийхад ямар ч зузаанын кккккк

    ReplyDelete
    Replies
    1. харин жоохон сонин. Тэхдээ номны ерөнхий утга агуулга нь үүнээс гадна зөндөө юм бий л дээ. 10хан настайдаа бие биендээ дурлаад 30 хүрсэн хойноо хайсаар байгаад олдог тухай бичсэнийг нь бодохоор аймаар романтист ч юм шиг, тэгснээ ер бусын үзэгдлийн хэрэгслээр заавал сээгсийг сонгосоныг нь бодохоор гажиг ч юм шиг ккк. Нэр нь энд тэнд яваад яадаг учиртай номын бол гээд хорхой хүрээд байсийм чинь яахын бэ :р

      Delete
  3. Ene nomiig unshihuu baihuu geel gaihaad bsiin, bolii gej bodloo :).
    Ene nom uneheer sain nom bolood best seller bolson bolovuu? esvel zohiolch ni ih aldartai boloohoor best seller bolson yum bolovuu? gej bodood baih yum.

    ReplyDelete
    Replies
    1. зохиолчийн нэр нөлөөлсөн байх, бас дотроо бестселлэр болохоос аргагүй шинжүүдийг агуулсан байлээ, олон ангит сериалууд байдаг даа, цаашаа яах бол гээд хорхой гозогнуулаад больж болдоггүй, нэг тиймэрхүү. Тэхдээ бичлэг, дотроо агуулсан өвөрмөц санаа нтр нь бас сонирхоод шимтээд уншвал дажгүй л байх, ялангуяа өрнийнхөнд. Арга билэг гэх мэт дорнын санаа тэдэнд сонин байдаг биз. Надад бол бүүр их гүнзгий сэтгэлд хүрч чадсангүй, гэхдээ quite entertaining and mindblowing гэдгийг үгүйсгэхгүй :)

      Delete
  4. хөөх нээрээ зузаан юм байна шүү, 925 хуудас гэж байна шд, Kafka on the Shore гээд номыг нь бас хүмүүс яриад л байдгийн. Зарим нь зөндөө таалагдсан гээд л , зарим нь ёстой хачин ерөөсөө таалагдаагүй гээд. магадгүй зохиолч өөрөө тийм өвөрмөц сэтгэлгээтэй эмэгтэй юм бол хүн болгонд зориулж бичдэггүй байх л даа. ойрын хэдэн жилдээ уншихгүй байхаар шийдлээ .

    ReplyDelete
    Replies
    1. үгүй бас нээг их өвөрмөц гэхээргүйээ. Эсвэл нилээд хялбаршуулж, энгийн хэлбэрт оруулсан өвөрмөц сэтгэлгээ гэхиймүү ккк. Ямар ч байсан high expectation хэрэггүй.

      Гэснээс энэ зохиолч нь эрэгтэй... зураг дээрх эмэгтэй бодвол гол дүрийн зураг байхаа

      Delete
  5. angliar nom unshina gedeg ulger yum shig bna lee. Kinog ni uzchixsen ulgeriin nom boljiilee, iim nom ch ee dee medkui. Mundag baishuu.

    ReplyDelete
    Replies
    1. таамаглах, алгасах, дэрлэж унтах гэх мэт төрөл бүрийн арга техник байхад уншчиноо юухан байхав ккк

      Delete
  6. Би бас Муракамид дуртай.Одоо яг энийг япон дээр нь уншиж бгаа, 3дахь дээр нь гацчихаад л бна.Нөгөө Оум шинрикёо гээд Японд метронд баахан хүн угаартуулсан шашны толгойлогчоос санаагаа авсан гэсэн. Тэр нөхөр бас баахан хүүхний толгойг эргүүлж бсан гэнэлээ. Эртүүд УБ нэг номын дэлгүүрт орос орчуулгыг нь харсан. 40 мян гээд жоохон үнэтэй бхаар нь Норвежский лес-г л авсан. BTW блог чинь маш таалагдлаа. Харилцаа төгссөн, хумхын орд, Мураками гээд нийтлэг юм их бнаа.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ сорри, хариуг нь удаачлаа. Эргэж орж ирж унших болуу. Эртээдийн коментонд чинь бас хариу үлдээсэн шүү :р Юу гэж үлдээлээ мартсан тэхдээ ккк

      Японоор нь уншвал бас шал өөр мэдрэмж байхаа. Бичигдсэн эх хэл юм чинь мэдээж тээ.

      Орж ирж байгаарай:) Жоохон оройтсон ТӨМ! Манай ордын төрсөн өдрүүд өдийд болоод өнгөрсөн байх :р

      Delete
  7. bi hicheeliin nomoo ch unshij bardaggui, uur sonin saikhan nom unshih umsaan gej boddiin. Esvel bi tsagiin mgt muu baina uu? Chamd ataarhav, durtai nomoo barij avaad unshdagt chin, hehe.

    ReplyDelete
    Replies
    1. өө харин чи мундагшд. Энэ номыг ажилгүй ангайж суухдаа л уншкуу юу. Одоо ажилд орцон чинь нэтэд орж блогоо бичих ч сөхөө гарахгүйм. Яаж тийм олон бичлэг ундруулаад угсруулаад байдгийн гээд чамайг харин биширдгийшд...:)

      Delete
  8. Пээ ямар ч зузаан юм бэ дээ ... унших хүсэл унтрав ккккк

    ReplyDelete
    Replies
    1. ккк харин тийн. Би уншиж байхдаа энэ яг 3 тусдаа гарсныг нь нэгтгээд хэвлэсэн байж таараа гээл үглээд байсан :р

      Delete
  9. Hey saikhan bituuleed saikhan shineleerei.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ баярлалаа наагуур чинь баяр сайхан болвуу

      Delete
  10. Replies
    1. Баярлалаа Жамба. ТӨ болон ЦС ямаршуу болж өнгөрөв дөө?

      Delete
  11. Удкуу бичлэг хийнээ. Удаан таг болсонд уучлаарай хүмүүсээ :р

    ReplyDelete
  12. ТӨ, ЦС - аль аль нь он жилийн уртад үтэр түргэн мартагдахаар болж өнгөрсөн.

    ReplyDelete
  13. Сар шинэдээ сайхан шинэлэвүү

    хүлээгээлаагаа шүү

    ReplyDelete
  14. Xahha, bid ch nileed xuleex shinjteideg. Xuleenee

    ReplyDelete
  15. irehere yarij ogoorei
    ter urt yumiig unshih gej tovog
    tegeed ch nadaa asian style, setgehui laitai sanagddagiin


    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)