15.12.11

Завсарлага

Түр завсарлахаар шийдэв.


Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр сиймхий л гарвал гарчигаар хулхидах гээд байдаг болжээ энэ нөхөр ккк. Бөөн сүрийг бадруулж зарлан тунхаглаж тунхаглаж таг болчихоор хүмүүс яасан бол ийсэн бол гээд хүлээж байгаа, гэтэл урагшилсан ахиц дэвшилгүй болохоор бичих дуулгах сонин байдаггүй. Хэсэг гэрэвшиж суулаашд блогноосоо ккк.

Цагийн байдал ороо бусгаа хэвээрээ л байна. Цаашдаа яах нь тодорхойгүй. Яв тав шийдсэн үедээ л энд бичий. Тэр болтол ажил төрөл, амьдрал ахуйн ноцтой сэдвээ хөндөхгүйгээр завсарлах тухай л гарчиг байсийм шүү дээ гэж. Би угийн л юмыг болоогүй байхад нь ярьж хэлэх дургүй зантай байсийн, бүтэхгүй болчно гэж айгаад. Ойрдоо харин онгорхой ам сэтэрхий шүдэт гэдэг шиг л яагаачгүй байхад л 2,3 ажил энээ тэрээ гэж онгироод аль ч гүй хоцорсоон :р

Ойрд романтик киногоор дагнаад.

Before Sunrise (1995)


Үйл явдлыг нь ерөнхийдөө гадарлаж байгаа бизээ. Галт тэргэнд санаандгүй танилцсан америк залуу, франц бүсгүй. Ил гаргахгүй болохоос харваас хоорондоо таалагдсан нь илт. Залуугийн санал болгосноор Вена хотод нэг хоног өнжихөөр болно. Өгөгдсөн богинохоон хугацаанд хотоор зугаалж, хөгжилдөж, хоёр биендээ улам татагдаж, дурласан түүх...



Өөд өөдөөсөө харж суугаад найзтайгаа утсаар ярьж байгаам шиг тоглож байгаа нь. "Би энд нэг хүнтэй танилцсан, улам л таалагдаад байх юм, үнсэлцэхэд ямар гоё байсан бэ..." гэж ирээд л найздаа хэлж байгаам шиг тойруулаад хэлдгийн. Анх танилцаж байгаа хүмүүс ингэж үзвэл үнэн романтик гоё юмдаа гэж санагдсан.

Маргаашийн нар мандахад, салж ядан, баяртай гэж хэлцгээнэ. 6 сарын дараа яг энэ өдрөө яг энэ газраа дахин уулзахаар болзоод. Ингээд л кино дуусдаг.

Сонжоо: Тэр хоёр 6 сарын дараа эргэж уулзсан болуу? Тэдний дурлал цаашаа үргэлжилсэн болуу? Хариултаас нь өөрийгөө романтик, өөдрөг үзэлтэй эсэхээ мэдэж болно шүү :) Миний хувьд ҮГҮЙ гэж хариулсан, үүлэн дээрээс бууж газрын хүн болсныгоо мэдсэн.



Before Sunset (2004)



9 жилийн дараа, Парисын гудамжинд тэд дахин тааралдана. Залуу нь өөрийнхөө амьдралын тухай, тэр дундаа олон жилийн өмнө ганцхан өдөр цуг байсан франц бүсгүйн тухайн ном бичсэн нь бестселлэр болоод Европын хотуудаар уншигчидтайгаа уулзалт хийхээр ирдэг юм. Оройны онгоцоор нутаг буцах ёстой, ингээд нар жаргах хүртэл богинохон хугацаа л тэдэнд байгаа...

Энэ анги нь надад илүү таалагдаж, илүү ойр санагдсан. Тэр хоёрын нас одоо минийхтэй ойролцоо болоод тэгсэн бизээ. Амьдралын утга учир, мөрөөдөл болоод бодит нөхцөл байдал, хэн нэгэнтэй цуг байсан ч ганцаардах мэдрэмж, эргэж үл ирэх он жилүүдийн тухай харуусал, бүрхэг ирээдүйн талаарх айдас... гээд л яг миний бодож, шаналж, эргэцүүлж явдаг зүйлсийн тухай хүүрнэл... Кино гэдгийг нь мартаад тэр хоёрын нэг нь болчихсон юм шиг л...жинхэнэ амьдрал шиг...шимтэн байж үзлээ.

Гэрэвшингүй уулзаад, хөндийхөн, нэрэлхэнгүй байснаа аажимдаа бие биенээ санасан, үгүйлсэн сэтгэл нь илрээд л, догдлоод л байгаа нь нээх хөөрхөн. Ялангуяа Ethan Hawk дурласан, хайрласан эр хүний төрхийг ямар сайн илэрхийлээ вэ... Харц, биеийн хөдөлгөөн нтр нь, үнэхээр татагдаад, өөрийн мэдэлгүй бүсгүй рүүгээ ойртохыг хүсэж байгаа нь илт, гэхдээ түүнийгээ дарж нуух гэж оролдож байгаа нь гээд...унтраад удсан романтик булчирхайг сэрээгээд сүйд хийсэн шүү ккк.

Хувь тавилан, зурсан зураг гэх мэтэд итгэхээ болисон хүн билээ би. Зөвхөн бие биедээ зориулагдаж төрсөн хүмүүс байдаг тухай ч үлгэр л гэж боддог билээ. Гэтэл энэ киног үзсэний дараа үлгэр ч гэсэн итгэмээр, үнэхээр тийм хүн гэж байдаг бол...хэмээх дэврэнгүй бодол төрж байна лээ. Байгалиас шилдэг үр удам үлдээхийн тулд өгөгдсөн генийн татах хүчээс ангид, илүү дээгүүр төвшинд, сэтгэл хэмээх агуу ертөнцөөрөө холбогдох учиртай тийм л хүмүүс...

Хамгийн сүүлд ийм дуу дуулж өгдгийн. Дунд нь өөрийнх нь нэр явж байнгуут залуугийн баярлаж байгаагээ. "ОН"-ы сэтгэл номондоо шингэсэн, харин "ОНА"-гийн сэтгэлийг энэ дуу нь илэрхийлж байгаам даа. Тиймээс ч сонсож байгаа залуугийн царай тэр чигтээ гэрэлтээд бөөн баяр хөөр...

18 comments:

  1. zavsarlaga hurdan duusah boltugai. Udahgui saikhan medeetei usreed orood ireerei.gehdee zavsarlagaaraa uur yanz buriin umnii tuhai bichij boliinshd, hehe

    Za amjilt husiye

    ReplyDelete
  2. ахан. Блог бичихээ завсарлахгүйээ. Зүгээр л өөр юмны тухай бичжийе.

    ReplyDelete
  3. романтик кинонд би нээх сонирхолгүм шиг байнаа

    ReplyDelete
  4. yoo yamar goyo kino ve, eniig uzeh boltugai. uur yum bichee

    ReplyDelete
  5. ээ чи хүн арай хийж армаанчиглалаас салж бодит амьдралдаа эргэж иржаахад хүн уруу татаадаахын ккк
    энэ дууг сонссон чинь дотор сонин болоол, унтаршгүй гал юмаа :P

    би өндөр дээрээс гэнэт унаад сэтгэл санаа навс унаад, одоо л нэг санаа амарч байноо :)

    ReplyDelete
  6. энэ их гоё бичлэг юм, зүгээр мп3-ийг нь авах гэсэн нээх сонин дон дон гэсэн хөгжимтэйен ккк

    ReplyDelete
  7. ...
    It was for you just a one night thing
    But you were much more to me
    Just so you know
    ...
    One single night with you little Jesse
    Is worth a thousand with anybody
    ...

    ReplyDelete
  8. youtube-д үгтэйгээ гоё бичлэг олдохгүй болохоор нь би өөрөө upload хийсийшд ккк.

    юу болсноо жич бичээрэй секретвишэээ :)

    ReplyDelete
  9. Tnx Anonymous,

    One single night with you little Jesse!

    энэ хэсэг дээр залуугийн нүүрний хувирал үүнэн хөөрхөн. Тэгээд дуу дууссаны дараа залуу нь "чи яг тэр хэсэг дээр өөр өөр хүний нэр оруулаад дуулчдагиймуу?" гэсэн чинь хүүхэн нь "тийшд, мэдээжийн хэрэг. Чамд зориулж энэ дууг зохиосон гэж бодоогүй биздээ?" гээл. Бас 9 жилийн өмнө цуг хонохдоо сээгс хийгээгүй, санахгүй байна гэж мэдэн будилж нтр. Эмэгтэй хүний эгдүүтэй бардамнал ккк.

    ReplyDelete
  10. Чамайг романтикгүйгээр би лав төсөөлж чадахгүй. Тээр олон жилийн өмнө хаа нэгтээ өөрөө мэдэлгүй гээчихсэн тэр мэдрэмж чамайг харах, санах агшинд үргэлж эргэн ирдэг шүү дээ найз минь... газарт буугаад ирсэн гэж уншаад сэтгэлд нэг тийм царцанги мэдрэгдлээ :(

    ReplyDelete
  11. post a comment gedgiin door yun hoorhun yum bicheevdee, za za pizza zahiallaa :)

    ReplyDelete
  12. yg l haruki-n 100% busguitei taarsan tuhai shig ihenh n zorood l tun aztai tsoohon hed n taardag baihaa

    ReplyDelete
  13. Hilde найз нь романтик хэвээрээ шүү ккк. Тэхдээ бас хувирч өөрчлөгдөж байгаа л даа...Нисээл жингүйдээл явжийдгаа болиод хөлөөрөө газар бат тулаад, толгой нь үүлэн дунд шүргэсэн тийм гонжийсон урт хүүхэн болцон гэвэл яажийна :р

    ReplyDelete
  14. ккк bluefire... пизза захиалаад л. Монгол маань бас л гоё болчоод байгаан шүү.

    ReplyDelete
  15. байдаг л нэгэн: за яг л оноод хэлчих шиг боллоо доо.

    ReplyDelete
  16. Unshdag shuu, blogiig chini. Zav bagatai bolohoor comment uldeedeggui tal bii. Setgeld mini bdag gedegee medne bizee :).

    ReplyDelete
  17. Mednee Ruby... I can feel that :-)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...