Pages

8.12.10

Арван хоёрдугаар сар

Гашуун харыгаа оочлоод сууж байна.
Гадаа цас хаялаад л...
Одоо л жинхэнээсээ өвөл эхэлж байх шиг.



Г.А.-гийн энэ шүлэгнээс хамгийн дуртай хэсэг нь.

Арван хоёр...
Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил...
Амьдрал баяртай!
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.

Үгүй дээ, миний дургүй сар
Арван хоёр биш.
Арван хоёулаа биш...



Баяртай... олон олон зүйлст баяртай гэж хэлэх болно.
Баяртай... дараа баяртайгаар уулзая гэсэн утгатай үг байх даа. Тэхдээ л гунигтай юм. Эхэлсэн бүхэн дуусдаг, ирсэн зочин буцдаг...

12 comments:

  1. Хэлэхэд хүртэл гомдолтой байдагч хэлэхээс өөр аргагүй байх үгс...

    Тансаг цагаан хээгээр
    Дурлалын захиа илгээж
    Цонхон дээр минь өвөл зогсоно. /ЦХ/ ишлэв...

    жигүүр

    ReplyDelete
  2. Гашуун харыгаа оочлоод сууж байна.
    Гадаа цас хаялаад л...
    Одоо л жинхэнээсээ өвөл эхэлж байх шиг.
    энэ их гоё мөртүүд бна шүү, яг л цаг нь таарч

    бүх юм дуусчаам шиг яассс сонин шүлгэв
    энэ жилийн төгсгөлч ирэх жилийн эхэн
    энэ сарууд ер нь их сонин тээ, зүгээр л өдөр шиг л өдөр сар шиг л сар, өнгөрдөгөөрөө өнгөрөх ёстой байтал нь ингэж ялгаварлаад өөр өөр зүйл мэт болгочихдог нь эээхэхэхэ

    12 сарын 31, 1 сарын 1 хоёр гэхэд зүгээр л өдрүүд хэрнээ шаал өөр өөр мэдрэмж төрүүлдэг
    магад хүний сэтгэлийг сэргээж унтраах зорилго агуулсан юм шиг

    ReplyDelete
  3. хүн ер нь амьдралынхаа туршид орон зай, цаг хугацаа, уулзаж байгаа хүмүүс, учирч байгаа тохиол бүрдээ өөрийн гэсэн утга учрыг оноож байх юмаа.

    чиний хэлснээр адилхан л хоёр өдөр, гэтэл нэг нь хуучин оны төгсгөл, нөгөөх нь шинэ оны эхлэл... за тэгээд над шиг том шийдвэр гаргаад зориг муутайхан байгаа хүнд тэр цаг хугацааны зааг улам илүү тодоор мэдрэгдэж байх шигээ...

    ReplyDelete
  4. nom avsan uu

    ene jiliin namar duusch bna minii hamgiin durtai uliral daraa jil boltol bayartai ene namar neg l zuiliig medlee minii amidraliin hamgiin saihan namruud aavtai namruud baij dee

    shine on shine tsag hugtsaag huleeh gedeg nadad lav ymar neg ogt oor saihan zuiliin toloo amidarch ehleh yum shig sanagddag tiim bolohoor shine jil 12 sard bas l durtai kkk

    ReplyDelete
  5. Он цагуудын энэ хэлхээс хөврөөд л дахиад нэг он дуусч байна даа... Энэ жил онцгой жил байсанд би хувьдаа сэтгэл тэнэгэр байгаа :)

    ReplyDelete
  6. амьдрал бол зам.нэг замыг дуусгаад дахиад шинэ зам эхэлдэг.зоригтой.

    ReplyDelete
  7. байдаг л нэгэн : ном, мэндчилгээ авсан. Их гоё дармалдаж бичдэг юм билээ :р

    Hilde : тиймээ түүхэнд үлдэх жил шүү.

    blue : тиймөө? нээрээ шуудангийн хаяг байвал шидээрэй :р Би ил захидал шидий.

    Light : за. Зориг уул нь байгаамаа. Би хаана тависнаа мартчаал... Сая хайж байгаад гаргаад ирсэн. Одоо майр зоригтой, эрэлхэг!

    ReplyDelete
  8. Duuren jil bailaa. Bayar gunig amtagdsan. Amidralaa gej. Ene jil tolgoid olon yanziin asuultuud orj irjee. Uhaarahsan, oilgohson, medehsen.
    Shineer ehelj bgaa zamd chini amjilt husye!

    ReplyDelete
  9. Цаг хугацаа өөрийн гольдролоор эргэлдсээр 12 сар аль хэдийнэ дундаа орчихож...
    Гашуун харыгаа оочилж
    Гадаа будрах цас
    Гялтганаж хөлдсөн мөсийг ажигласаар амьдрал ч бас өрнөсөөр л...
    Ирсэн зочин буцах ч яахав жам...
    Гэхдээ эхэлсэн бүхэн дуусахгүй ч байж болох....
    Дуусгамааргүй юмыг бол өдөр бүр эхлүүлж баймаар....

    ReplyDelete
  10. asgaraad duuslaa gej yag saihan helj shu

    Lolli

    ReplyDelete
  11. харин тиймээ асгараад л дуусчихлаа яах ийхийн зуурдгүй

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)