Pages

17.12.10

Надад таалагдаж байна...

Ирония судьбы гэж ямар кино байдаг билээ? Юу гардаг билээ? Нэг олж үзий байз. Үйл явдал нь шинэ жилээр өрнөдөг юм шиг байна. Ер нь ёолк дөхөхлээр орос кино, орос дуу санагдаад байдаг нь юуных юм болоо...





Таалагдаж байна...

Цээжинд минь таныг тээсэн хөндүүр байхгүй нь
Цээжинд тань надаас үүдсэн эмзэглэл байхгүй нь
Хорвоогийн шар бор хоногуудыг цуг үдэхгүй нь
Хөрст дэлхий дээр хөл нийлүүлэн хамт алхахгүй нь

Хөөрхөн харагдах гэж хичээх хэрэггүй нь
Хөгийн царайлж зоргоороо аашилсан ч хамаагүй нь
Үг хаялцан, гомдол тээх хэрэггүй нь
Өчүүхэн шүргэлтэнд хацар улайлган ичих шаардлагагүй нь

Таалагдаж байна...

Урд минь зогсоод өөр бүсгүйг тэврэхэд
Тайван байгаа нь
Урууланд минь хүрэх өөр хүний үнсэлтээс болж
Тамын галд шатахгүй байгаа нь

Дуудахад дотно нэр чинь, хонгор минээ
Дурсагдахгүй байгаа нь...өдөр ч шөнө ч
Дув дуугүй, анир чимээгүйг эвдэн
Дурлалын аялгуу эгшиглэхгүй байгаа нь...


Талархаж байна...

Нойр бүтэн, амар амгалан шөнийн төлөө
Нар жаргах цагаар ховорхон уулзалтын төлөө
Тэргэл сарны доор зугаалаагүйн төлөө
Тантай цуг үдээгүй цаг мөчийн төлөө

Өөрөө ч мэдэлгүй бэлэглэсэн энэ бүхний тань төлөө
Өр зүрхний угаас талархаж байна
Өөрийг минь санаж шаналахгүй байгаад тань
Өөрөө би ч танаас болж өвдөхгүй байгаадаа...

Талархаж байна...
Марина Цветаева-гийн энэ шүлгийг орчуулах гэж оролдов. Орос хэлээ мартаад сайн ойлгохгүй болжээ. Буруу зөрүү юм байвал засаад хэлээд өгөөрэй хүмүүсээ.
Онлайн словарь, гүүгл орчуулагч хоёртой нийлж байгаал үзэж тарлаа даа ккк.

Өнгөрсөн хайрынхаа хойноос харамсаад ч байгаам шиг
Өвдөхгүй байна гэсэн мөртлөө дотроо хөндүүрлээд ч байгаам шиг... гоё шүлэг байна. Таалагдлаа...Ирония судьбы гэдэг кинон дээр дуулдаг юм байна.



Цветаева Марина
Мне нравится, что вы больны не мной


Мне нравится, что вы больны не мной,
Мне нравится, что я больна не вами,
Что никогда тяжелый шар земной
Не уплывет под нашими ногами.
Мне нравится, что можно быть смешной -
Распущенной - и не играть словами,
И не краснеть удушливой волной,
Слегка соприкоснувшись рукавами.

Мне нравится еще, что вы при мне
Спокойно обнимаете другую,
Не прочите мне в адовом огне
Гореть за то, что я не вас целую.
Что имя нежное мое, мой нежный, не
Упоминаете ни днем, ни ночью - всуе...
Что никогда в церковной тишине
Не пропоют над нами: аллилуйя!

Спасибо вам и сердцем и рукой
За то, что вы меня - не зная сами! -
Так любите: за мой ночной покой,
За редкость встреч закатными часами,
За наши не-гулянья под луной,
За солнце, не у нас над головами,-
За то, что вы больны - увы! - не мной,
За то, что я больна - увы! - не вами!

17 comments:

  1. Энэ дуу гоё дуу шүү. Дураараа зоргоороо байх хүслийг минь тодотгоод байгаа ч юм шиг. Чи минь ёстой мундаг шүү. Орос хэлээ мартаагүй л байнашдээ.

    ReplyDelete
  2. ленинградад билү өөриихөө хоттой яг адилхан байшингийн яг адилхан тоотод оччихдог санагджиин..эрэгтэй нь

    я спросил у ясеня..где моя любимая..ясень не ответил мне..качая головой...
    энэ дуу нь гоё

    ReplyDelete
  3. аан та нар яасан сайн санадгийн бэ би ерөөсөө санадгүйэ

    лона : харин тийн би тэр дуунд нь бас дуртай. Бадрууганы дуулснаар сонсож байсан гоё...

    ReplyDelete
  4. wow wow. mongold shine jil bolgonoor gardag yum. goyo kino. bayar hurgie.
    Z...

    ReplyDelete
  5. Сайхан ч кино нэгэнд лав аль нэг ТВ-гээр гарах байхаа UBS гаргадаг билүү дээ бас "Москва слезам не верит", "Служебны роман" гээд л ...

    ReplyDelete
  6. Энэ киноны 2 дугаар анги нь гарсан байсан. тэр нь таалагдаагүй.

    ReplyDelete
  7. аан
    сүүлд хийхээр өмнөхөө гүйцэхгүйм дөө тэ

    энэ жүжигчин их гоё хүүхэн байнаа. Тэр харц шидэж байгаа нтр нь. Ингэж хараад гитар дээр ингэж дардаг болчуул аяаяаяа :р

    ReplyDelete
  8. ogt meedehgui yum bna esvel taas martsan yum baih sanah geed yuch orj irsengui duu movie aliig nch kkk

    ReplyDelete
  9. Чи мундаг байна шүү, гоё орчуулж.
    Эрэгтэй нь найзуудтайгаа шинэ жилийн орой саундаж салба архидаад согтуугаар буруу онгоцонд суугаад буруу хотод оччихсон байдын. Ууг нь сүйт бүсгүй рүүгээ явсан ухаантай шд :) Тэгээд ижил тоот байшингийн ижил дугаартай айлд оччихоод наад хүүхэнтэй чинь танилцаад шинэ жилийг угтаж хайрын холбоо үүсмой хэ хэ.
    Хүүхэн нь орос биш байх шүү. Харин энэ эрэгтэй жүжигчин чинь нөгөө "Служебный роман"н даргыгаа эргүүлдэг Новоселцев шд :)

    ReplyDelete
  10. Хүүе ээ энэ киног үзэх дуртай мөртлөө. Нэрийг нь олж мэдэж чадахгүй байсышт. Баярлалаа.

    ReplyDelete
  11. ккк энэ Новоселцев шаал царай муутай мөртлөө лааг хүүхний тэнгэртэймаа :р

    за энэ киног олж үзнээ шинэ жилийг тохиолдуулж ккк

    ReplyDelete
  12. Эдгээр кинонуудын дууг караокед ч нэг дуулж өнгө дөө :P
    нээх хоолой шаардхааргүй дуулахад гое гэж :)

    Мундаг орчуулжээ

    ReplyDelete
  13. Энэ хүүхний тухай нэвтрүүлэг дээр орт дээр гарч байсан бараг хэвээрээ байлээ оросоор жаахан муу ярьж байлээ өөрөө польш юм байлээ.

    ReplyDelete
  14. Энэ их гоё кино гоё ч дуу шүү

    ReplyDelete
  15. тий. Шинэ жилээр гарч байхаар нь үзсэн.

    ReplyDelete
  16. goy uvliin ulger . . .

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)