Ойрд шүлэг яруу найраг нүдэнд өртдөг болоод байна. Өмнө нь огт анзаарч байгаагүй газраас нуугдсан эрдэнэ мэт үгс гэнэт харагдаад. "In her shoes" гээд 2005 оны киног Cameron Diaz-ын гоё хөлнөөс болж үзээд, Toni Collette-д дуртай гэдгээ илрүүлээд, намайг төрж байхад нас барсан америкийн яруу найрагч Elizabeth Bishop-ын One Art гэдэг шүлэгтэй танилцав. Villanelle буюу хатуу дэг жаяг, хэмнэл бүхий 6 бадаг, 19 мөрөөс бүрддэг яруу найргийн онцгой хэлбэрээр бичигдсэн. Энэ төрөл нь XVI зууны үед Францад анх үүссэн бөгөөд дахилт мөрүүдийн давтамжаараа уншигчид гүн сэтгэгдэл төрүүлдэг онцлогтой гэнэ.
The art of losing isn’t hard to master;
so many things seem filled with the intent
to be lost that their loss is no disaster.
Lose something every day. Accept the fluster
of lost door keys, the hour badly spent.
The art of losing isn’t hard to master.
Then practice losing farther, losing faster:
places, and names, and where it was you meant
to travel. None of these will bring disaster.
I lost my mother’s watch. And look! my last, or
next-to-last, of three loved houses went.
The art of losing isn’t hard to master.
I lost two cities, lovely ones. And, vaster,
some realms I owned, two rivers, a continent.
I miss them, but it wasn’t a disaster.
—Even losing you (the joking voice, a gesture
I love) I shan’t have lied. It’s evident
the art of losing’s not too hard to master
though it may look like (Write it!) like disaster.
Сүүл холболт, давталтыг нь анзаарвал их сонирхолтой. Утга агуулга нь маш энгийн юм шиг. Тэгсэн хэрнээ өнөө л хүлцэх, тэвчих, тавьж явуулах гүн ухааныг өгүүлээд байх шиг. Пирамид шиг байгаа, эхэндээ жижиг сажиг зүйлсийг алдах тухай, тэгээд томроод илүү үнэ цэнтэй, өргөн уудам зүйлс. Хамгийн сүүлд хайртай хүнээ алдахад мэдрэх өвдөлт, хэцүү бишээ гэж байгаа нь маш хэцүү байгааг илтгэх шиг. Уншаад, ойлгоод, орчуулах гэж оролдохдоо би өөрөө цуг өвдөөд, бас тайвшраад. Үнэхээр гайхалтай шүлэг.
상실의 기술을 익히기는 어렵지 않다
많은 것들이 언젠가는 상실될 의도로 채워진 듯하니
그것들을 잃는다고 재앙은 아니다
날마다 무엇인가를 잃어버릴 것, 문 열쇠를 잃은
당혹감, 무의미하게 허비한 시간들을 받아들일 것
상실의 기술을 익히기는 어렵지 않다
그리고 더 많이 잃고, 더 빨리 잃는 연습을 할 것
장소들, 이름들, 여행하려고 했던 곳들
그것들을 잃는다고 큰 불행이 오지는 않는다
나는 어머니의 시계를 잃어버렸고, 보라, 내가 사랑했던
세 집 중 마지막 집, 아니 마지막에서 두 번째 집도 사라졌다
상실의 기술을 익히기는 어렵지 않다
두 도시도 잃었다, 멋진 도시들과 내가 소유했던
더 넓은 영토들을, 두 개의 강과 하나의 대륙을
그것들이 그립긴 하지만, 그렇다고 재앙은 아니었다
설령 당신을 잃는다 해도(농담하던 목소리와
내가 사랑하는 몸짓을) 나는 거짓말을 해서는 안 되리라
상실의 기술은 분명 그다지 어렵지 않다
그것이 당장은 불행이라고(그렇게 쓰라!) 여겨질지라도
- 엘리자베스 비숍 <한 가지 기술> (류시화 옮김)
Солонгос орчуулга нь хэд хэдэн янз байна. Давталт болон утгыг нь буулгаад, толгой сүүл холбосон юм бол алга. Угаасаа солонгос шүлгэнд тийм ойлголт огт байдаггүй бололтой. Рю Шихуа гэдэг яруу найрагчийн орчуулгыг сонгож оруулав, нэр нь танил санагдаад ккк.
Орхих чадварыг эзэмшихэд хэцүү биш юм.
Олон зүйлс хэзээ нэгэн цагт хаягдах зориулалтаар дүүрсэн мэт
Орхиж явлаа гээд гай зовлон ирэхгүй.
Өдөр бүр ямар нэг юмыг орхих, хаалганы түлхүүр гээлээ,
гэж бачимдалгүй, цагийг дэмий гарзадлаа гэж сандралгүй
Өнгөрөөх чадварыг эзэмшихэд ярвигтай биш юм.
Улам ихийг алдаж, бүр хурдан орхиж сурах
Орон зай, нэрс, аялахаар бодсон газрууд
Үлдээж орхилоо гээд үлэмж зовлон учрахгүй.
Ээжийнхээ цагийг үгүй хийсэн. Хар даа, хамгийн ээнэгшсэн
гурван орон гэрийн сүүлч, бишээ түүний удаах нь алга болсон.
Үрэх чадварыг эзэмшихэд төвөгтэй биш юм.
Хоёр ч хотыг алдсан, ганган хотууд. Цаашлаад,
өргөн уудам нутаг, хос гол мөрөн, нэг тив.
Үгүйлдэг л юм, гэхдээ гамшиг зовлон байгаагүй.
Тэр байтугай чамайг алдахад (хошигнонгуй хоолой
хайр хүрэм хөдөлгөөнийг чинь) худлаа хэлж болохгүй байх.
Хагацах чадвар үнэндээ тийм ч хэцүү биш юм.
Хэдий гашуун зовлон шиг (Бичээрэй!) санагдаж байлаа ч гэсэн.
Хатуу дэг жаяг, толгой сүүл холболтыг дагаж чадсангүй, гэхдээ мөр бадгийн тоо, давталтыг ёсоор, бас утгыг аль болох хэвээр буулгах гэж оролдов. Ажлын цагаар өөрийгөө зугаацуулж байгаадаа гэмшивч, услах, цэнэгдэх зүйл хааяа хийхэд яадын гэж гэмээ цагаатгав.
Дээхнэ ФБ дээрээ оруулж байсан ExhaustionTunnel буюу туйлдлын юүлүүрийн тухай copy paste. Нямсамбуу багшийн хичээл дээрээс сурч авсан онол.
