24.12.14
Feel So Good
Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сайхан ааштай дээрээ тавимаар, "баяр төрөөд" байх юм. Угаасаа өнөөдөр баясах шалтгаан олон бгаа лдөө. Ажил 3-аас тарна, орой "Цөмөөхэй" үзнэ, маргаашнаас эхлээд 15 хоног амарна, гоё шавайгаа ханатал унтана, иднэ ууна, дэлгүүр хэснэ :р
Охин Санта өвөөд захиа бичсэн байлээ. "Та надад зургаа үлдээгээрэй. Бас мэссэж бичиж үлдээгээрэй. Намайг том хүн болсон ч алга болж болохгүй шүү. Манай ээжийн хүсэл нь Be happy гэсэн. Тэрийг бас биелүүлээрэй. "
Сая Сантагаас ирсэн хариуг нь бичиж хэвлэв. Одоо миний гарын үсгийг таних тул гараар бичиж болохгүй болсоон.
Зөндөө их уйлж, шантарч, ядарч туйлддаг ч гэсэн, зөндөө их баярлаж догдолж, инээд хөөр цалгидаг болохоор нь амьдрал чамд хайртай шүү :)
17.12.14
2014 оноо дүгнэхүй...
Он дуусах дөхлөө дөө.
Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил…
Амьдрал баяртай!
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.
Жил бүрийн өдийд ахин дахин уншсан ч уйдахааргүй гоё мөртүүд шүү.
Subscribe to:
Posts (Atom)
Хүчирхэг, дайчин...
Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...
-
3 сарыг алгасчихжээ. Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлэ...
-
Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов. Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис...
-
Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэт...