Pages

15.3.11

Сайн сууж байна уу

эндээ л бичиж байя дөө.



Өнөөдрөөс ажил хайх сургалтанд сууж эхлэв. Ажлын зах зээл дээр "бараа" болон гараад хүссэн газраа хурдан хугацаанд "борлогдох"-ын тулд суралцах, бэлдэх зүйл нилээдгүй бололтой. Тэр тусмаа эндхийн ажил хайх стратеги нь Солонгосынхоос тэс ондоо тул тэр бүхэнд дасаж зохицох хэрэгтэй болжийна. Солонгост олон газар дамжсан хүнд дургүй, нэг мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан байвал дуртай байдаг тул хүмүүс барагтай бол ажлаа солихоос цааргалдаг. Харин энд хүмүүс дунджаар 2-6 жил тутамд ажлаа сольдог, нэг салбараас нөгөө рүү шилжих нь жирийн үзэгдэл гэнэ. Со-д ямар ч ажилд ороход аль болох өндөр боловсрол эзэмшсэн байх тусмаа сайн, аль болох нэр хүндтэй сургуулийг төгссөн байх тусмаа ажилд орох шаанс өндөртэй байдаг. Энд бол яг ажилдаа тохирсон боловсрол, мэдлэгтэй (тийм болж харагдах хэрэгтэй) биш бол over-educated, over-qualified гээд авдаггүй гэнэ. Мөн гадаадын сургуулиудын дипломыг хүлээн зөвшөөрдөггүй, дотоодынхоо хэдэн сарын курсыг илүүд үздэг гэх мэт ялгаа их байдгийм шиг байна.

Өнөөдрийн хичээл дээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлох тест хийж үзэв. Хүмүүсийн зан төрхийн онцлогийг цэнхэр, ногоон, шар, улбар шар гээд 4 өөр өнгөөр илэрхийлсэн True Colors гээд тест байна. Угийн иймэрхүү сонжоонд нугасгүйг хэлэх үү. Надад маш сонирхолтой санагдсан.
http://www.truecolorscareer.com/quiz.asp
Эндээс өөрийгөө үзэж болно. Минийх үндсэн өнгө нь ногоон гэж гарсан. Ногоон хүмүүс бодож эргэцүүлэх дуртай, юмны учир начрыг олох гэж ухаж төнхдөг, сониуч, ямар нэг асуудлын ул үндсийг олж, шийдвэрлэхдээ сайн, ирээдүйгээ төсөөлөн зураглах, алсыг харахдаа гайгүй, биеэ даасан, тэвчээр муутай, ялангуяа бага насны хүүхдэд юм заагаад ойлгохгүй бол дороо уурладаг гэх мэт шинжүүд нь надтай яг таарч байсан. Эмч, инженер, судлаач шинжээч гэх мэт мэргэжлийхэн ихэвчлэн ногоон байдаг гэнэ. Уул шугамандаа өөртөө таарсан мэргэжлээ сонгосон юм билээ би чинь.

Энд ирснийгээ зөв шийдвэр байжээ гэдгээ анх удаа мэдрэв. Хуучин байрнаасаа салж чадахгүй бол шинийг эрэлхийлэх, өөр сонголт хийх боломжийг гаргаж авч чадахгүй байсан. Starcraft тоглоход тас харанхуй дунд эхлээд аажмаар эргэн тойрноо мэдэж, бас эд хөрөнгө зэр зэвсэгтэй болж эхэлдэг шиг л одоохондоо бүүдгэр байгаа ч ойрын ирээдүйд орчноо тод харж явах замаа тодорхойлох байхаа гэж найджийна. Тэрний дараа мэдээж гоё гоё юмнууд эхэлнэ биз :)

11 comments:

  1. Сайн уу найз минь, хичнээн ч удаан уулзсангүйв. Бүх зүйлээ шинэчлэх гээд л асар удаанаар энд хүлээлгэсэн юм биздээ. Хэхэ.

    ReplyDelete
  2. sain havar bolon geed l havariin salhiig huleegeed l .............

    ReplyDelete
  3. niiluulsen ni deer dee. humuusees bi dandaa turuulchih yumaa. Canadaas ali uje irchihsen ch... bas mergejleeree duhuu yum shig bgaan..
    Nuguu test chini Nov Nogoon garsan shuu nad deer ;>

    ReplyDelete
  4. Сайн уу ямар удаан уулзсангүй вэ
    Их санасан байна шүү :)
    Шинэ эхлэлд нь амжилт!
    Энэ тестийг бөглөж үзлээ, минийх бас үндсэн өнгө нь ногоон байна
    Тэр номыг нь татаж нэг уншчихмаар л санагдсан

    Шинэ блог дээр нь сэтгэгдэл үлдээж болохгүй байна лээ

    ReplyDelete
  5. хөөх шинэ пост хийчихэж , хэдэн сараар алга болчино гэж арай ч бодсонгүй шд . Ёстой завгүй л байсан юм байна даа ! би ч мэргэжлээ буруу сонгосон бололтой , одоо өнгөрсөөн :p

    ReplyDelete
  6. Seenoo
    bivol shuud nogoon yum shig sanagdchihlaa
    Yerunhiiduu ih l taarchiin
    ter huuhded yum zaagaad oilgohgui bol uurladag gedeg ni bur minii zagatnasan gazriig maajiv kkk bi booj uhehee shahaad tiim zan gargasandaa daraa ni shanaldiishd kkk

    secretwish

    ReplyDelete
  7. sainuu her dasaj bnadaa. endees l haraad yaj yavaag chin medej baiya daa. (kirilleer bichdeggui hun)

    ReplyDelete
  8. za hoo hongor naiz mini onoodor bi bayar hooroor bagtaj ydaj bna daa ohin maani olon hotiin olimpiadaas matematikaar hurel medal avsan genee tegeed oir dotno humuusteigee bayraa huvaaltsaj bna

    za hoo ingeed oorooroo bish huuhduudeeree baharhaj amidrah tsag tulaad irleedeee kkk

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. Ihenh ni nogoon baihiimaa bi nogoon bna.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)