Pages

23.3.11

Relax

Түр амсхийгээд дуу сонсоод гарнаа.








Энэ дуучныг ойрдоо их сонсоод байгаа. Үргэлж усан бороо уйлагнадаг энэ хотын цаг агаартай зохицоод байх шиг санагддийн. Бороо хараад романтик сэдэл төрдөг байсан этр бүүр үгүй болсон шдээ. Харин өнөөдөр хальт цэлмэсэн чинь ямар сайхан байваа. Тэнгэрийн өнгө, үүл нүүхийг ажиглаж дэмий баахан суусан. Бие сэтгэл амраад хачин гоё байлаа. Тэнгэрийн хаяанд сүндэрлэх үзүүртээ цастай уулсыг бас харах дуртай. Гайгүй төвхнөөд ирэхлээрээ тэр уулсын оргил руу мацна даа гэж боддогийн...

Тэр шовх уулын орой тэнгэрт яг тулчихаж
Тийшээ гаръя, үүлэнд гар хүрье
Үүлэнд хүрчихээд дараа нь хөнгөхөөн үсэрье
Үүрд тэгээд ахин хэн ч намайг харахгүй

Борооны дараа цас орж миний дүр бүдгэрнэ
Бодоод бодоод миний нэрийг хэн ч санахгүй болно
Үгүй болсонд тооцон модод хүртэл намайг мартсан ч
Үүлний хэсэгхэнээс атгасан би ниссээр л байх болно
Ертөнцөөс юу ч алга болдоггүйг огт мэддэггүй хүмүүст
Ер бусын хөнгөхөөн салхины дүрээр л үзэгдэнэ

2007.11.5
Л.Ө.

7 comments:

  1. Chi zurgiig ni uuruu avsan uu? Neeree tsastai uul haragdah shig.
    Boroo, tsas ali ni ch bsan zugeeree. Tsunami l bish bol.
    Ideeshij bna uu naiz mini? Dornodiig urnuduur solino gedeg tom uurchlult. Odoogoor shiljiltiin uye yumdaa. Ter uyed hun bur l neg tiimerhuu tender, raw bdagdaa.

    ReplyDelete
  2. удахгүй идээшин дасчихна даа... эхний жил юм болгон л харийн санагддаг юм :-)
    харин энэ дууг сонсож барсангүй гарав...

    ReplyDelete
  3. үгүйэ би аваагүй. Тэхдээ иймэрхүү харагддийн. Яг үнэн шүү өрнөдөд дасан зохицох гэдэг санасныг бодоход амаргүй л юм шиг байна. Нэг бодлын овоо дасаад байгаам шиг нэг болохоор хаа ч байсийм дээ гэж бодогдоол байна

    ReplyDelete
  4. Hilde : аахан. Би тэнд байснаараа юм болгоныг дэндүү хурдан бүтээх гээд яардаг муу зантай болчиж. Аажуухан хүлээх, яарахгүй байх хэрэгтэйм шиг байна.

    энэ дуу сонсогдохгүй? эсвэл нойрны санагдаад уу ккк

    ReplyDelete
  5. Бүрхэг, бороотой өдрөөс нь уйдаж байнаа гэдэг чинь бас л дасан, зохицож, дунд нь уусч байгаагийн л эхлэл гэж бодлоо.
    Ямар нэг зүйлтэй урт удаан хугацаанд хамт байгаад ирэхийн цагт аливаа гэнэтийн шинэ зүйл бидний сэрэл мэдрэмжийг сэргээдэг юм шиг байна... Түүнээсээ бид сэтгэлийн таашаалыг амсдаг ч байж болох... Урьд бороо байсан бол одоо цэлмэг тэнгэр, нарнаас...

    ReplyDelete
  6. yasan goyo tsenxer tenger ve. udaxgui daschad yavaxguiee geed suujiivdaa.

    ReplyDelete
  7. My angel made my difference
    Like no one really can
    She left me here to love you
    Please love me if you can

    I can't change
    I can't change
    I can't change

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)