Байдаг л нэгэн андад төрсөн өдрийн мэнд хүргэеэээ!!!
Жил бүр миний төрсөн өдрийг марталгүй мэнд хүргэдэг цөөхөн хүний нэг. Залуу байхад олон хүн мэнд хүргэхэд онгирч хөөрцөглөмөөр санагддаг байж, тэгээд яваандаа үнэхээр санаад мэнд хүргэсэн хүн биш бол худлаа санагдаад төрсөн өдрөө ил тавихаа больсон. Зарим хүн хэлээд, сануулаад, битүүхэн харуулдаад байхад огт санадаггүй. Тэгэхэд байдаг л нэгэн жил алгасалгүй, бараг өөрөө мартсан байхад мэнд хүргэдийн. Тэгсэн мөртлөө би өөрийнх нь төрсөн өдрийг бас дандаа мартаж байсөөн. Энэ жил ямар овоо сэргэг дээрээ тавиад санаснаа мэдэхгүй. Санасан дээрээ бүр пост оруулж ёслол төгөлдөр баяр хүргэеэээ :)
Өнөөдөржин энэ дууг сонсож байна. Эхний ноотыг нь сонсоод л дурласан. Заза худлаа онгирсын, ноот моотоор нь ялгаж сонсож мэдэхгүй, гэхдээ үнэхээр ая нь шууд таалагдсан. Тэгээд үгийг нь барьж авах гсн ерөөсөө ойлгодоггүй. Уур амьсгал, vibe нь мэдрэгдээд байгаа хэрнээ. Нилээд ухаж төнхөж байж, ХОУ-наас асууж байж ойлголоо. ХОУ-ны орчуулга сэтгэлд арай л хүрсэнгүй, өөрөө хам хум буулгав. Хоёр хүн бие биедээ татагдсан хэвээр боловч хүсэл, айдас, эргэлзээ нь нэгэн зэрэг оршиж буй харилцааны тухай дуу юм гэнэ шүү. Оркестра хөгжим бас гайхалтай.
Tell me your fears
I've turned back the clocks, it's that time of year
If we stay the course, we could get it right
But I'm not devoid of an appetite
And everything seems to be coming up roses
But I'm scared if we're both right
Does that mean we're not aligned?
Айдсаа надтай хуваалцаач,
Цагийн зүүг ухрааж,жихүүн улирал иржээ
Аясаар цуг үлдвэл, бид бүхнийг давна, гэвч
Амтлах сэрэл мэдрэмжээсээ ангижирч чадаагүй л явна.
Үлгэрийн мэт төгс харагдах амьдрал
Үзэсгэлэнт сарнайн өргөснөөс өөрцгүй
Чи бидэн хоёулаа буруугүй бол
Чиглэх гарц нь биднийг салгахын биш байгаа?
[Chorus]
Just for tonight, let's go hangover chasing
And I'll talk your ear off about why it's safe
As I fumble my words and fall flat on my face through the truth
Just say the word and we'll take up the test
Where we flirt with the bad ones and skip all the rest
But we see out the night with your head on my chest, me and you
Ядаж энэ үдэш, зөрүү бүхнээ мартая л даа
Янаг минь бүх юм зүгээрээ гэж би шивнэе
Чин үнэний өмнө хэл минь ээдэрч, үг минь бүдрээд байна.
Чи минь зөвшөөрвөл хоёул сорилыг туулъя
Хориотой галаар наадаж, хорвоогийн жамыг алгасъя
Харин хамгийн сүүлд хоёулхнаа л үлдэнэ шүү
Хонгор минь чи цээжийг минь дэрлээд...
Хоёулаа л үлдэе, зөвхөн чи бид хоёр...
Now I see your tears on account of my wants, and now it appears
That I'm feeling guilty and worried, dear
That you think that I might not want you here
Does all of this seem to be bringing us closer
Or am I back-seating your life
Judging while you drive?
Гэмт бодлоос минь болж чиний нүд нулимсаар дүүрчээ
Гэмшил, зовинол, харуусал надаар дүүрэн, хонгор минь
Өөрт чинь хайргүй болсон гэж бодох вий гэхээс айна
Үнэндээ энэ бүхэн биднийг ойртуулах уу эсвэл холдуулах уу?
Шийдэмгий байж, жолоог авахгүй мөртлөө
Ширүүлэн шүүж, сонголт өгөхгүй байна уу гэж эмээнэ...
Ядаж энэ үдэш, зөрүү бүхнээ мартая л даа
Янаг минь бүх юм зүгээрээ гэж би шивнэе
Чин үнэний өмнө хэл минь ээдэрч, үг минь бүдрээд байна.
Чи минь зөвшөөрвөл хоёул сорилыг туулъя
Хориотой галаар наадаж, хорвоогийн жамыг алгасъя
Харин хамгийн сүүлд хоёулхнаа л үлдэнэ шүү
Хонгор минь чи цээжийг минь дэрлээд...
Хоёулаа л үлдэе, зөвхөн чи бид хоёр...
баяраллаа найзаасаа олон сайхан дуу мэдэж авсандаа листэндээ дахиад нэг гоё дуу нэмлээ
ReplyDelete