Showing posts with label гоё гоё гоё. Show all posts
Showing posts with label гоё гоё гоё. Show all posts

25.5.22

Relapse & recovery or "renaissance"

 Мундаг бгаа гээл гайхуулаад бсн чинь буцаад унааск. Донтолтонд автсан хүмүүсийг эргээд нөгөө юмаа хэрэглэж эхлэх үед relapse гээд бдг. Сэтгэл гутралыг бас ингэж хэлж болох бх. Хамгийн гол нь нойр, бас хүүхдүүдийн эрүүл мэнд юм бнлээ. Хоёр бага ханиад хүрээд халуураад, олон шөнө нойр дутуу явангуут шууд уналт... Түгшүүр, санаа зовнилт, өөрийгөө буруутгах, голох, цөхрөх гм хамаг сөрөг мэдрэмжүүд дээр дээрээс дарж унаал. Өмнө нь бол тэр мэдрэмжүүддээ дарлагдаад учраа олдоггүй бсн, одоо харин яг яагаад бгааг мэджийсэн болохоор аль болох автахгүй, дийлдэхгүй, өөрт таарах арга хэмжээнүүдээ аваад тэгсгээд гайгүй сэргэсэн. 

Сая анзаарлаа, "сэтгэл гутрал" гэсэн гарчигтай бичвэрийг crush, sex гэх мэт гарчигтай бичвэрээс хэд дахин олон хүн уншсан байв. Хайлтын системээр дамжиж орж ирсэн бх гэж бодлоо, тэр чинээгээр энэ асуудал олон хүний зовлон болж бгаа бололтой. 

"Зовлон яг вирус шиг. Хаа ч отож байж мэднэ. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Их уншдаг хүн бол вакцин хийлгэж байгаатай яг адилхан, амьдралын бүх асуудлыг "амьд мэнд" шиг даваад гарчих сэтгэлийн тэнхээг зүрхэндээ, тархиндаа суулгаж, өөрийгөө дасгалжуулж байдаг"

Сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн дархлаагаа л сайжруулахаас өөр гарцгүйм. Сэтгэл гутралын эсрэг вакцин бол унших гэж миний хайрт Л.Ө. маань ярилцлагадаа хэлсэн бнлээ. Номын баяр дээр үнэгүй тараагдаж байсан сэтгүүл дээр ийм эрдэнэ шиг ярилцлага байна гэж хэн санах билээ. Би анзаараагүй өнгөрсөн бсн, манай найз надруу зургийг нь дарж явуулсын. Sharing is caring, уншаагүй хүн байвал уншаасай гээд, бас хадгалах гээд эндээ тавив.

Олон краштай байх ч бас нэг вакцин юм шиг. Миний крашууд бүр тоогоо алдсан. Өчигдөр л гэхэд нэг крашаа араас нь баахан харлаа. Морин хуурч байсан чинь удирдаач болжээ тэр минь. Краш гээд зарлаж байх бас зүгээр юм, сошиал медиа дээр пост оруулсан чинь нэг дүү харчаад гарын үсэгтэй CD-г нь олж өгнө гэсэн, бас нэг хүн крашыг өөрийг нь tag хийгээд, түүнээс өөрөөс нь хариу коммент нтр авч үзлээ шд. Сэтгэл гэдэг оронзайг жижиг сажиг боловч happy feeling, happy memories дүүргэж байвал аштай юу даа тээ.

Өөр нэг вакцин бол гоё хүмүүстэй уулзах юм бнлээ. Чамайг хэн байсныг санадаг, дундын дурсамж хуваалцдаг, цаашдаа ч бас холбоотой баймаар тийм хүмүүстэй үе үе уулзаж байх. Уулзсаны дараа амьдралын элдэв асуудлыг арай өөр өнцгөөс харах шиг, бас хаанаас ч юм эрч хүч олж авах шиг санагдсан. 

Renaissance гэж бичсэн учир нь, зүгээр л энэ үгийн гарал үүслийг гэнэт ойлгоод. Ренессанс буюу сэргэн мандлын үе гээд байдаг даа түүхэнд. Франц үг юм бнлд, дахин төрөх гээд. Тэрийг л гэнэт ухаарснаа, тэрэндээ өөрөө баясаад. Тээл бичсиймөө :) Заримдаа миний одоо туулж бгаа үе, миний амьдралын ренессанс үе шиг сэтгэгдэл төрөөд бдг. Хүүхдүүд харьцангуй том болчлоо, хувьдаа сэтгэлзүйгээ ойлгоод хямралаа давах аргад суралцаж бн. 40 насанд амьдрал эхэлдэг гэдгийн арай өөр хувилбар буюу одооноос эхлээд өөрийнхөө хүсч буй амьдралыг тодорхойлоод түүгээрээ амьдрах боломж, эрх чөлөө нээгдэж буй цаг хугацаа юм шиг санагдаад. 























27.10.20

Hamilton - The American musical

 Мюзикл үзээгүй ямар ч удаав дээ. Үзээгүй хооронд хөгжөөд тасраад явчихжээ. 

Түүхийн сурах бичиг, ардчиллын цагаан толгой, түүхэн хүний амьдралын драма, хип хоп хөгжим, яруу найраг шиг цэцэн цэлмэг толгой сүүл холбосон шүлэглэл, цаг мөч орчинтойгоо яв цав зохицсон хошигнол, жүжигчдийн дуу бүжиг жүжиг хослосон гайхалтай, эрч хүч амтагдсан performance!!!

Энэ бүхэн хоршсон, тэгээд америк соёл, онцлогийг бүр хэтэрхий сайн тусгасан, 1000% truly American musical байлаа. Би мэдээж англиар хагас дутуу сонсоно, дээрээс нь insider joke-уудыг нь тэр бүр ойлгохгүй хэрнээ сэтгэл хөдлөөд инээгээд, нулимс дуслуулаад, сандал дээрээ дагаж бүжиглэх дөхөөд үнэн кайфтай үзлээ. 

Гол дүрд тоглосон залуу (Lin-Manuel Miranda) нь өөрөө бүх ая, үгийг нь зохиосон  гэдгийг сүүлд нь мэдээд, бусад дуунуудыг нь сонсоод бүр шүтэн бишрэх аястай.


АНУ-г анх үүсгэн байгуулсан George Washington, Thomas Jefferson гэх мэт хүмүүстэй цуг Founding Father хэмээн нэр нь бичигддэг, цагаач, бутач, өнчин ядуу хүүгээс анхны Сангийн сайд хүртлээ дэвшиж орчин үеийн банкны системийг үүсгэж хөл дээр нь босгосон Alexander Hamilton-ы тухай мэдэж авлаа. Их Британитай дайтаж ялчихаад шинэхэн улсаа хөл дээр нь босгох гээд зүтгэж байгаа удирдагч нар нь ямар гоё эх оронч сэтгэлээр ажиллаж байсныг харуулсан хэсэг дээр өөрийн улсын дарга нарыг бодож аймаар гомдож байлаа нтр гээд улстөржүүлчий :р

Кино театрт үзсэн хэрнээ гараад явж байхдаа жинхэнэ Бродвейн тайзан дээрээс нь харсан юм шиг бүх үзэгдэл, дүрүүд нь гарт баригдах дөхөөд янзтай бодит байсаан. Ковидтой үед ингээд ч болсон Нью-Йорк явах боломж гарсан нь гоё байлаа.





Хүүдээ зориулж дөнгөж үүссэн улсаа суурийг нь сайн тавиад үр хүүхэддээ сайхан ирээдүй өвлүүлнэ гэсэн утгатай хэсэг, уярмаар гоё.


Английн хааныг хошин дүрээр харуулсан нь татаагаад хаясаан. 


Гэх мэт зөндөө гоё үзэгдлүүд, дуунууд байсаан. Disney+ дээр гарч байгаан байналээ, боломж олдвол, бас мюзиклд дуртай бол заавал үзээрэй. АНУ-д байдаг хүмүүст бол бүр илүү таалагдах байхаа. 



15.10.18

#reimagineUB

Онлайн идэвх өндөр үедээ ийм гоё зурагнууд оллоо. Үлгэр, үүл, сансар огторгуй, сакура, өнгө будаг, хамгийн гол нь гайхамшигт төсөөлөл нийлээд саарал хотоо саак болгоод тавьчихжээ. Өвлийн утаа униарын стрессийг энэ зургуудыг санан нүдэндээ төсөөлж байгаад даваад гарнаа :)
Уран бүтээлч нь Berylluss
Өөр зөндөө олон зураг байсан, би өөрт таалагдсанаа түүгээд аваад ирсийн...












Сүүлийн зурагны пастель өнгөнүүд бүр янзтай гоёооо!

1.3.18

3X

Ингээд 3 сар гарчихлөө. Сэтгэл гэгэлзээд гоё байна. Аргагүй л ирж яваа цаг гэдэг хүний сэтгэлийг гогодон сэрвэлзүүлэх ид шидтэй улирал юмаа даа. Мэдээж яаж өмнөх шигээ далайн давалгаа шиг өндөр долгиолон догдлох вэ... зүгээр далдын далдаас зүрхний мухраас дөнгөж мэдрэгдэх төдий үл ялиг зөөлхөн товшилт... Гэхдээ л бүх биеэр учир үл ухагдах баяр жаргалын гормон тархаад байх...

2 сарын 9-нд хүү бид хоёрын төрсөн өдөр нижгэр сайхан болсышдээ. Яахав нээх хол дэмий юм гээд ойрхон хаяандаа Солонгост өвлийн олимп хийлгэлээ. Нээлтийг нь та нар бодвол хараа байлгүй дээ зурагтаар. Тэр олон орны тамирчид бид 2-ын төрсөн өдөрт баяр хүргээл жагсаад явсымшдээ :р Хүү маань 3 нас хүрч, ээж нь 3X хүрсэн. X-ын оронд яахав нэг тоо байгаа. Учиргүй зарлаад яахав гэхдээ удахгүй 4 рүү мултрах дөхөөл бн дөө.

Бөмбөг залгиад 36 долоо хоног болжээ. Тэхээр 3 сарын нэгэн сайн өдөр 3 хүүхэдтэй болох нь.
Чухам 3 сарын хэдэнд юм бол? Хүлээхээр өдөр хоног сайн явж өгөхгүй л байна. Ажлын онцлогоор амралтаа аваагүй л ажилдаа гэлдрээл. Үнэндээ бол сэтгэл санаа шал өөр газарт... Дээрээс нь тогоогоо гэдсэндээ хийчээд тонгойж бөхийнө гэдэг асуудалтай, ажлын бүтээмж тааруухан.



Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор нотыг уншаад аялаад гоё дардаг болох юмсан гэж бүх насаараа мөрөөдлөө дөө...
Franz Liszt : Liebestraum (Love Dream)

8.5.17

La La Land - City of Stars










Энэ мэдрэмжийг үгээр тайлбарлахын аргагүй...

цээж дүүрэн давалгаа сэтгэл зүрхийг дайвалзуулах мэт...

хоолойгоор татсан хөвөн зөөлөн үүлс хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвсөлзүүлэн урих мэт...

төгсгөл нь...гашуун шорвог нулимс шиг...ГУНИГ... гэхдээ амьдрал яг ийм байдаг, үлгэр шиг... үүлэн дээгүүр хөвөх мэт дурлал дандаа л ингэж дуусдаг...

Дахиад л МӨРӨӨДӨЛ... биелүүлж чадах болуу?
Төгөлдөр хуур дээр энэ аяыг дарж сурах юм сан...
Уг нь "амархан" юм шиг сонсогдохын... давтаал дараад байх шиг.
Нотоо ч мэдэхгүй байж бас их санаатай шүү тэ.

24.12.14

Feel So Good



Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сайхан ааштай дээрээ тавимаар, "баяр төрөөд" байх юм. Угаасаа өнөөдөр баясах шалтгаан олон бгаа лдөө. Ажил 3-аас тарна, орой "Цөмөөхэй" үзнэ, маргаашнаас эхлээд 15 хоног амарна, гоё шавайгаа ханатал унтана, иднэ ууна, дэлгүүр хэснэ :р

Охин Санта өвөөд захиа бичсэн байлээ. "Та надад зургаа үлдээгээрэй. Бас мэссэж бичиж үлдээгээрэй. Намайг том хүн болсон ч алга болж болохгүй шүү. Манай ээжийн хүсэл нь Be happy гэсэн. Тэрийг бас биелүүлээрэй. "

Сая Сантагаас ирсэн хариуг нь бичиж хэвлэв. Одоо миний гарын үсгийг таних тул гараар бичиж болохгүй болсоон.


Зөндөө их уйлж, шантарч, ядарч туйлддаг ч гэсэн, зөндөө их баярлаж догдолж, инээд хөөр цалгидаг болохоор нь амьдрал чамд хайртай шүү :)

25.4.14

Цас & Überraschung

Өглөө босоод гайхсандаа зог туссан. Хэн нэгний надад зориулж бэлдсэн сюрприз мэт. Хөвөн цагаан цас нэвсийтлээ орчихсон, дээрээс нь бас нэмж будраад л... Үнэн чика гоё байсан. Сэтгэл гэдэг чинь сэвсийгээд гэгэлзээд... Сюрпризэнд дуртай, цасанд дуртай, сэтгэл хөдлөхдөө амархан хүн шүү дээ би :)

ЦАС
Хэд хоногийн өмнө бас өдөржин цас орлоо доо. Маргааш нь энэ шүлгийг олж уншсан. Болоод өнгөрсөн хойно нь уншчихлаа гээд харамсаад байсын ккк. Ашгүй дахиад л цас орж, надад армаанчиглах боломж олдлоо. Цасан ширхэг нүүрэн дээр зөөлөн буух гудамжаар алхангаа, зөрөн өнгөрөх танихгүй залууд энэ шүлгийг харцаараа уншиж өгнөө :р


ТАНИХГҮЙ БҮСГҮЙД ...

Хаврын сүүлийн цаснаар
Анхны болзоонд зогсохуу?
Хамгийн сайхан уруулыг
Хаврын цастай амтлах уу?
Хайлан хайлан хаялах
Цасны ширхэгт норон
Хайрлан хайрлан үнсэх
Уруулын баланд согтох уу?
Хүйтэн ч биш дулаан ч биш энэ л өдөр
Хүслээ дагаад чам дээр би очих уу?
Хүний ч биш минийх ч биш чиний л өмнө
Хүслээ хэлбэл намайг үнсэх үү?
Хайрлах ч биш харамлах ч биш энэ л өдөр
Халуун илчээ хоёул солилцох уу?
Хайрласан ч биш хагацсан ч биш энэ учралаа
Хаврын дурсамж болгоод хуваагаад цүнхлэх үү?

Б.МӨНХ-ОРГИЛ
2014.04.17 -нд

Überraschung
Überraschung гэж германаар сюрприз гэжуган. Бага балчир насандаа энэ хэлийг сурахыг оролдож байгаад хаясан ч, дуудлаганд нь утганд нь дуртай болохоороо санаж үлдсэн цөөн үгний нэг.

Facebook-ээс ийм бичлэг олж үзлээ. Sir Anthony Hopkins-ийг мундаг жүжигчин гэж мэддэг байснаас Английн хатан хаанаас хэргэм зэрэг авсныг нь, бас ийм мундаг хөгжмийн мэдлэгтэйг нь огт мэддэггүй байжээ.
( Мэддэг, мэдлэгтэй, мэддэггүй нэг өгүүлбэрт 3 удаа МЭД давтагджээ :D )

Юутай ч бас нэг гоё сюрприз байлаа. Амьдрал юутай сайхан юм дээ гэж дуу алдмаар, тийм л гоё мэдрэмж төрж байна :)

Post by Люблю КИНО.

https://www.facebook.com/photo.php?v=656937684343747


19.10.12

Чинбаа "Эзлэн"


Энэ тоглолтын тухай бичиж үлдээх түүхэн үүргийг би хүлээжээ :р
Амьдралдаа анх удаа ийм гоё концерт үзлээ гэж уулга алдвал яасан юм үзээгүй хүн бэ гэж бодох бизээ. Ийм авьяаслаг, мундаг хүнтэй нэг цаг үед амьдарч байж түүний тухай мэдэхгүй шахуу, уран бүтээлийг нь сонсож мэдрээгүй явсан гэхээр миний ертөнц үнэндээ л явцуухан байжээ. Хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, миний ертөнцийн хязгаарыг тэлж өгсөнд нь талархаад баршгүйэ...

17.9.12

Wake me up when September ends

Цагаан хэл ам хүрмээр дулаахан өдрүүд.

Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг уншиж байхад түүнд зориулж бичигдсэн шүлэг, түүнийг зурсан хөрөг зураг зөндөө байдаг гэдэг нь их онцгой сэтгэгдэл төрүүлсэн санагдана. Ер нь миний хувьд Л.Ө. өөрөө онцгойн билэгдэл болсон хүн л дээ. Дэргэд нь хичнээн энгийн эгэл жирийн нэгэн билээ гэдгээ мэдрэх шиг...

Тэгсэн чинь...

Гоё юм болсоон.


27.3.12

Ким чи дарвигануулсан амттай шүү!

Их сургуульд ороод со хэл үзэж эхэлж байхад юм. "김치는 맵다" буюу "kimchi is spicy" гэдэг өгүүлбэрийг сурсын. Манай найз охин М со-гоор хичээнгүйлэн бичээд араас нь монголоор орчуулахдаа ким чи гээд жоохон зайтай бичиж л дээ. Үүнийг нь өөр нэгэн найз З маань олж харчихаад "М-ээ чи тэр Ким гэдэг залууг хаанаас нь амталсын? Яг яаж дарвигануулдаг гэнээ. Заагаад өгөөч бид бас дарвигануулсан амттай Кимийг хары" гэж мушгиад...бүгдээрээ үхтлээ инээлдэж байсан нь тод дурсамж болон үлджээ...

8.11.11

Гоё юмны тухай бичлэг

Уйтгартай бичлэг оруулчаад хэд хонохлээр ирсэн зочиндоо амтгүй хоол өгсийм шиг санагдаад сэтгэл тавгүй гэж (аягүй сайхан зочломтгой эзэгтэй юм байхдаа) Орж гардаг айлчин гийчиндээ зориулаад амсуулчмаар амттан шимттэн юу байна гээд л муу бор авдраа баахан ухлаа. Арай дөнгүүр нь энэ үг л байна даа.


ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...