18.12.20

Зан чанарын тест

Зурхай унших дуртай, өөрийнхөө зан чанарыг тодорхойлох сонирхолтой хүмүүст нэгэн тест санал болгоё. Энэ бол хүмүүсийн зан чанарыг 16 бүлэгт хуваадаг, Myers-Brigg гээд хоёр хүний зохиосон сэтгэлзүйн тест. Байгууллагуудад хүний нөөцдөө ашиглах зорилгоор үнэтэй зардаг тест юм байналээ. 2014 онд ажлаас явуулсан сургалт дээр анх энэ тестийг бөглөж байсан. Дараа нь 2018 онд ч билүү манай охин үнэгүй, simplified version-г нь олоод намайг бөглө гээд. Тэр нь https://www.16personalities.com/ энэ байна. Өөрийнхтэйгээ харьцуулж үзнэ гээд. Саяхан дахиад нэг үзсэн. Миний хувьд байнга адилхан хариу гардаг. Зарим хүний хариу тест өгөх болгонд өөр өөр гараад, найдваргүй гэсэн шүүмж их байна лээ. Надад бол их үндэслэлтэй санагддаг, миний зан чанарыг ч их зөв тодорхойлж байгаам шиг санагддаг аа. 

 Уг тест нь 4 түлхүүр үг буюу суурь зан чанарыг онцолдог :
Introvert /Extrovert 
Intuitive /Sensing 
Thinking / Feeling
Prospecting / Judging 

Тестэнд хариулснаар тухайн хүнд эдгээр зан чанараас аль нь давамгайлсныг тодорхойлно. Жишээ нь би INFP буюу Introvert, Intuitive, Feeling, Perceiving гэдэг зан чанартай хүн юм гэж гарсан. Ийм хүн ямар ааш араншинтай, бодох сэтгэх нь ямар дараалалтай, юуг чухалчилж, юуг үнэлдэг гэх мэт тайлбар нь ороод харвал байгаа, https://www.16personalities.com/infp-personality, яг л Хумхын орд ийм тийм гээд зурхайд байдаг шиг , гэхдээ хамаагүй үндэслэлтэй гэж би хувьдаа бодож байгаа. 
(Насаараа зурхайд итгэж уншдаг байсан ч сүүлийн үед зурхай бол bullshit гэдгийг ойлгосон 😃) 

Манай охин надтай ойролцоо, гол ялгаа нь INTP буюу над шиг мэдрэмжээ биш логик сэтгэлгээнд (Thinking) илүү суурилж шийдвэр гаргадаг тайп. Үүнээс болж бид хоёр их зөрөлддөг байсан, хоёулаа ийм ялгаатайгаа мэдсэнээс хойш бие биенээ аягүй ойлгодог болсоон. Манай охин болон орчин үеийн хүүхдүүд зурхай нтр уншихаа болиод ийм тайпаараа харилцдаг ярилцдаг болжээ. Жишээ нь профайл дээрээ "Арслангийн орд" гэж бичих биш, INFP гэж өөрийгөө илэрхийлэх жишээний. Үүнтэй холбоотой янз бүрийн meme, тайлал, хошигнол зөндөө. 


Би сая энэ тестийн тухай гүүглэдлээ. Хөнгөхөн сонирхоод, өөрийгөө танихдаа ашиглаад явахад ок гэж дүгнэлээ, албан байгууллагад мөнгө төлж ашиглахад бол дэмий гэж их бичсэн байна. Ямар ч байсан төрсөн он сар өдөр, гариг эрхэсийн нөлөө ч юмуу, цусны бүлэг, хурууны хээ нтрээр нь зан чанар тодорхойлдогоос бол хамаагүй үндэслэл сайтай шүү.

2.11.20

Хэвтрийн хүн

 Өөр ревью уншихаасаа өмнө өөрт төрсөн сэтгэгдлээ гялс буулгаатхы. Яг үнэндээ, зохиол нь Г.А.-ынх биш байсан бол зорьж очиж үзэхгүй л байсан болов уу. Номын хуудсаар танилцаж, сэтгэл дотроо амьдруулдаг дүрүүдтэйгээ өргөн дэлгэцээр уулзах хамгийн том завшаантай явдал байлаа. 

Номоо бодож очсон болохоор киногоо дангаар нь мэдрэхээс илүү номтойгоо харьцуулаад, юу хасчиж, юу төсөөлж байснаас өөр болчиж гэх нүдээр үзлээ. 

Кинон дээр нийт 5 хайрын түүх гардагаас, ээжийнх нь залуу нас, хайрын түүх хамгийн гоё санагдсан. Зохиол дээр гардгаасаа ч илүү сэтгэл хөдөлгөм байсан юм уу даа. Хоёр бүсгүйн бие биедээ татагдаж байгаа нь, болзож, инээлдэж, хайрлалцаж байгаа нь мааш үзэсгэлэнтэй байсан.  

Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн, мэдрэмжтэй сайхан аялгуунууд үзэгдэл үйл явдал бүртэйгээ сайхан зохицож өгсөн байналээ. 

Өнгөрсөн үеийг харуулахдаа бүр соц нийгмийн байдлаар дүрсэлж үзүүлсэн нь сонин шийдэл байлаа. Жишээ нь компьютер засдаг залуу, анхны хайраа дурсахад, их сайндаа 10 жилийн өмнөх явдлыг ярьж байгаа хэр нь дэлгэцээр бол бүр 30, 40 жилийн өмнөх мэт зураглал гарч байсан. Өнгөрсөн үе гэдэг харьцангуй ойлголт, тухайн хүний сэтгэлд тэртээ алсад болж өнгөрсөн мэт хадгалагдсан байж болохыг ингэж илэрхийлсэн байх гэж хувьдаа таалаа. 

27.10.20

Hamilton - The American musical

 Мюзикл үзээгүй ямар ч удаав дээ. Үзээгүй хооронд хөгжөөд тасраад явчихжээ. 

Түүхийн сурах бичиг, ардчиллын цагаан толгой, түүхэн хүний амьдралын драма, хип хоп хөгжим, яруу найраг шиг цэцэн цэлмэг толгой сүүл холбосон шүлэглэл, цаг мөч орчинтойгоо яв цав зохицсон хошигнол, жүжигчдийн дуу бүжиг жүжиг хослосон гайхалтай, эрч хүч амтагдсан performance!!!

Энэ бүхэн хоршсон, тэгээд америк соёл, онцлогийг бүр хэтэрхий сайн тусгасан, 1000% truly American musical байлаа. Би мэдээж англиар хагас дутуу сонсоно, дээрээс нь insider joke-уудыг нь тэр бүр ойлгохгүй хэрнээ сэтгэл хөдлөөд инээгээд, нулимс дуслуулаад, сандал дээрээ дагаж бүжиглэх дөхөөд үнэн кайфтай үзлээ. 

Гол дүрд тоглосон залуу (Lin-Manuel Miranda) нь өөрөө бүх ая, үгийг нь зохиосон  гэдгийг сүүлд нь мэдээд, бусад дуунуудыг нь сонсоод бүр шүтэн бишрэх аястай.


АНУ-г анх үүсгэн байгуулсан George Washington, Thomas Jefferson гэх мэт хүмүүстэй цуг Founding Father хэмээн нэр нь бичигддэг, цагаач, бутач, өнчин ядуу хүүгээс анхны Сангийн сайд хүртлээ дэвшиж орчин үеийн банкны системийг үүсгэж хөл дээр нь босгосон Alexander Hamilton-ы тухай мэдэж авлаа. Их Британитай дайтаж ялчихаад шинэхэн улсаа хөл дээр нь босгох гээд зүтгэж байгаа удирдагч нар нь ямар гоё эх оронч сэтгэлээр ажиллаж байсныг харуулсан хэсэг дээр өөрийн улсын дарга нарыг бодож аймаар гомдож байлаа нтр гээд улстөржүүлчий :р

Кино театрт үзсэн хэрнээ гараад явж байхдаа жинхэнэ Бродвейн тайзан дээрээс нь харсан юм шиг бүх үзэгдэл, дүрүүд нь гарт баригдах дөхөөд янзтай бодит байсаан. Ковидтой үед ингээд ч болсон Нью-Йорк явах боломж гарсан нь гоё байлаа.





Хүүдээ зориулж дөнгөж үүссэн улсаа суурийг нь сайн тавиад үр хүүхэддээ сайхан ирээдүй өвлүүлнэ гэсэн утгатай хэсэг, уярмаар гоё.


Английн хааныг хошин дүрээр харуулсан нь татаагаад хаясаан. 


Гэх мэт зөндөө гоё үзэгдлүүд, дуунууд байсаан. Disney+ дээр гарч байгаан байналээ, боломж олдвол, бас мюзиклд дуртай бол заавал үзээрэй. АНУ-д байдаг хүмүүст бол бүр илүү таалагдах байхаа. 



21.10.20

Эморол

 Иогад явж эхэлсэн чинь алуулж байнөө. Арай л ахисан түвшнийх юмаа. Уулгамч юм шиг нэг сарын төлбөрөө хийцэн, дуустал нь гүрийхээс. 

"Алсын удирдлага" гэж их сайн кино байдаг гэнээ, олж үзэх юм сан. Найруулагч нь энэ удаа Г.А-н "Хэвтрийн хүн"-ээр кино хийсэн, тэрийг нь үзнээ. Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн юм байна. Санаандгүй энэ аязыг нь сонссон чинь орчноосоо тасраад эмороод суужиймаар санагдлаа. Хэтэрхий завгүй амьдрахаар эморох мэдрэмжээ хүртэл алддаг юм байна. Одоо харин буцаад жаахан сэргэж байна.



"Цас, бороо". 2005. 06. 07. Ц.Доржсэмбэ
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Тэрнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Тэрнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.

15.10.20

"Би чам руу явж байна"

 Орж ирэлгүй удсан чинь баахан спамдуулсан байшд. 

Сонгуулиас сонгуулийн хооронд
Сошл медиагаар занималдсаар
Соулмэйт чамайгаа орхижээ
Сорри миний блогоо~~~

Хаан банкны захирал байсан Питер Морроу агсны бичсэн "Миний Монгол" номыг уншиж байгаа юм. Монгол хэл дээрх нь дууссан байж таараад английг нь авчихсан чинь дундаа ороод гацасхийгээд. Саяхан уран зургийн цуглуулга нь үзэсгэлэн болж гарсан сургаар үргэлжлүүлэн барьж аваад дуусах дөхөж л байна. 

Хамгийн сүүлийн бүлэг нь "Урлаг" гэдэг сэдэвтэй юм. Монголынхоо гайхалтай уран бүтээлчдийн тухай гадаад хүний номоос олж мэдэх бас сонин л мэдрэмж. Уран зургийн цуглуулгаас нь үзлээ, бас доорх шүлгийг уншлаа, ваав би ер нь хаагуур нь юугаа хийж явсан хүн бэ??? гэж гайхлаа. Хэтэрхий "үлмэдэх" байснаа л ойлгох юм даа.









Он цагийг туулан нар сарыг дагуулаад
Онч мэргэн өвгөдийн бартаат замыг сүлжээд
Олон олон уул толгод, даваа гүвээг хэжээд
Хэдэн зуун гол мөрнийг хөндлөн гаталсаар
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна

Явдал замд мөсөөр шуурч, галаар тургивч
Явган хэл, хов үгийн манан татавч
Ялдам тунгалаг бодлоо толбо тортогоос харамнан
Чин зүрхнийхээ хайраар зангилаа бүхнийг тайлж
Чийг даасан хүйтэн салхинд шилбүүрдүүрсээр
Чиглэсэн зүгээ чанх барьж
Чам руу би явж байна

Намрын гуниг, хаврын сэрлийг хамтад нь тээж
Насны галыг нарны илчтэй цугт нь атгаж
Навчтай цуг навчилж, гандахад нь хамт гандаж
Цэцэг жимстэй цэнгэлдэх хүрээлэн дундуур
Цэнгэл амлах хундагатай мутрын дэргэдүүр
Цэхэлж хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр
Чам руу би явж байна

Аян туршийн хамгийн гэгээтэй бодлоо
Амьдралынхаа бурам мэт амтат мөчүүдээ
Амин хувийнхаа алив нууц далд бүхнээ
Оюуныхаа санд эрихлэн хэлхээд
Он цагийн эцэс төгсгөлгүй дундуур
Орон зайн хаяа хязгааргүй дундуур
Чам руу би явж байна

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийх бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгин
Хайрын охь-мөнхийн дуугаа эрсээр
Чам руу л би явж байна

            Г. Мэнд-Ооёо 




30 хэл дээр орчуулагдсан гэж байна, англи руу хамгийн анх орчуулсан хүн нь Н.Энхбаяр гэнэ. Итгэхэд хэцүү ч экс ерөнхийлөгч маань залуу байхдаа ийм мэдрэмжтэй хүн байжээ...

Travelling through the years and time,
in company with the sun and the moon;
Along the bumpy and winding roads left by old wise men,
Climbing up and down through high mountains and the hills
Fording hundreds of rivers
Although I do not know when we may meet ,
I am thinking about the words that I will say to you
I am coming to you.


My roads are open to icy winds and fire
Although the mist of slander falls on them,
I free my transparent thoughts from any mark,
Untying all knots with my love.
Lashed by freezing winds,
I am keeping onwards in my chosen direction,
I am coming to you.

Carrying together autumn’s grief and spring’s renewal,
Grasping the fire of my age and with the sun’s warmth in my hand,
Growing with the growing leaves and withering with them,
In a garden full of flowers and fruits,
I pass by a hand offering the glass of enjoyment,
Driven by my desire,
I am coming to you.

All my gentle thoughts of my journey,
All the sweet moments of my life,
And all my secrets, everywhere,
I bind together in the house of my spirit,
In time without beginning or end,
In space without limit,
I am coming to you.

Having only parts of my dreams ,
Tasting in my own poetry the very basis of everything that is mine,
Wishing in your heart to tune the strings of inspiration,
Climbing the chasms of high mountains,
Following impassable paths,
Seeking the eternal song of the essence of love,
I am coming to you!

20.8.20

Би ууртай байна

                            

 Манай 5-тай хүү ид сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурч бгаан, би уурлаж байна, би баярлаж байна гээл байнга ярина. 2-той дүү нь мэдээж яг тоть. Бүх үйлдлийг нь дуурайна, хэлдэг үгнүүдийг нь давтана. Яг энэ "би ууртай байна"-г хэлэхдээ гараа ташаан дээрээ авч байгаад хамраа зангиддын.

Иймэрхүү харагддаг, царай нь ч төстэйм шиг.

Back-Talk Boot Camp: Stop the Sass | Parents

Ууртай хүүхдийг маань харин цэцэрлэгт явахыг нь улсаас хориглоод, ээж миний бие бас уур хүрээд сууж байна. 2 настай хүүхэд амархан өвддөг учраас гэртээ байлга гэнэ. Яг үнэндээ цэцэрлэгийн багтаамж хүрэхгүй учраас жижигхэн, ярьж чаддаггүй, "сонгуульд саналаа өгдөггүйгээс" нь эхлээд жийж байгаам л даа. Улсын сургууль цэцэрлэг хүүхдээ багтаахгүй, гамшигийн болоод удаж байгааг мэднэ. Улсынхад хүүхдээ өгөх гэж оролдохоо ч больсон.

Хувийн сайн цэцэрлэгт алаан болжийж бүртгүүлээд, гэрээ байгуулж гар хөлийн үсэг зураад, төлбөр мөнгийг нь жилээр нь төлчөөд айдгаа авдрандаа хийлээ гээд санаа амар байсан чинь гай газар доороос, тэнэг шийдвэр Боловсролын яамны сайдын толгойноос гарч ирээд хамаг төлөвлөгөө будаа. Улсын цэцэрлэгтээ авахгүй, хувийх аваад байвал хүмүүс хувийн цэцэрлэгийг дэмжлээ энээ тэрээ гэж шүүмжлэнэ гэж айгаал хийж байгаа арчаагүй үйлдэл нь энэ. Бүр 2 настай хүүхэд авсан цэцэрлэгийг торгоно, тусгай зөвшөөрлийг нь хураана гэж далайлгасан байгаам. 

Хүн тэгээд өөр дээр нь тулахгүй бол ойлгохгүй байх л даа. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулаад өөрөө ажлаа сэтгэл амар хийх ээж хүнд ямар чухал гэдгийг ойлгодог хүн хэд бол. Төр засаг гэдэг хүмүүсийнхээ амьдралыг дэмжиж туслахгүймаа гэхэд саад тотгор учруулахгүй байж болдоггүй юм байх даа. 

Эртээр вино ууж согтдог чинь цэцэрлэгт өгчлөө гэж баяраа тэмдэглэсэн, өнөөдөр сэтгэлээр унаад бас вино уухаас. Wine ууж бгаам чинь Winehouse сонсоно доо....






19.8.20

Lady Antebellum

 Need you now гээд дууг нь өглөө сонсож бсын.

It's quarter after one

I'm a little drunk and I need you now

гээд үгтэй.

Бараг 1 болкожийно, бас би жоохон халамцуу бн, даанч надад мэссэж илгээх хүн нь алга даа ккк. Залуу бхад жоохон халахаар хамаагүй болку хүн рүү мэссэж бичкээд нэг гараараа нөгөө гараа барих гэж хэцүү бдаг сан. Одоо ч амар болж дээ сэтгэлийн их амар амгалан. 


Иймэрхүү юмаа фб мэтэд бичиж болку яагаад гэвэл тэнд би тохьтой томоотой айлын эхнэр, ажлын хүмүүс бүгд харж бгаа. Твиттер мэт нь ханатай ярьсантай ижил хэн ч олж уншихгүй, бас хуруун завсраар элс урсах мэт эргээд олдохгүй алга болно. Сиймхий ч гсн миний муу бор блог л миний бичсэнийг үнэнчээр хадгалж үлдээд сэгсгэр ч гэсэн (цөөхөн хэдэн уншдаг хүмүүсээ өхөөрдөж бгаан хаха) хэдэн муу блог уншигч маань хараад, ядаж цэг таслал үлдээгээд явахым даа. Тэгээл ийшээгээ тэнтэр тунтар орж ирээд хэдэн үг бичээд гарыдаа.  

Ернол бичнэ дээ гээд бодсон юмнууд бсн даанч гарын доор кийбоорд нь бснгүй тэгээл мартааски. Тэхдээ бичнээ, согтчоод худлаа амлажаагаачийм биш.



31.7.20

5, 6, 7 сарын тойм

Сонгууль дөхөөд ФБ-д эргээд жаахан эргэлдцэн чинь блогоо бас л ор тас хаячихаж. 
Зуны сарууд ч тэгээд юу болж өнгөрснийг бодож амжаагүй бтал гялтаганаад өнгөрдөг юм дөө. 

Шинэ Монголын Наранбаяр багшийг дэмжиж балиашигласан боловч... юу болсныг нь мэджаагаа. Хоёр багыгаа ямар ч байсан Шинэ Монголд оруулах зорилго тависаан. Тэгээд эхний ээлжинд цэцэрлэгт нь бүртгүүлээд, жилийн төлбөрийг нь урьдчилж төлөөд Харвард, Иелд оруулцан чинээний бөөн баяр амьтан явлаа. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос, УОК урдах замыг хөндөлсөж гарч ирээд 2 настанг маань цэцэрлэгт явуулку гэнээ. Эрхийг нь өгөөд хариуцлагыг нь үүрүүлчиж болдоггүй яацарцан ч нийгэм юм дээ. Өсвөр насны хүүхдээ юм л бол хорьж цагддаг муйхар гөжүүд эцэг эх шиг байх юм. 

Уг нь манай бага хэр баргийн юмаа өөрөө аргалчдаг, хоолоо халбагадаад идчихнэ, дуржигнатал ярина, памперснаас гарцан, бие нь ч өсгөлүүн, хүн харвал 3-тай гэсэн ч итгэхээр. Төрсний гэрчилгээ олж байгаад нэг нас нэмээд цэцэрлэгт оруулкээд үздиймүү гээд бүр олон юм бодогдож байна. 

Энэ бүх хорио цээр араасаа дандаа авилгал, арын хаалга, худал хуурмагийг дагуулдаг юм байна. Чартерт багтах гэж авилгал, эсвэл арын хаалга, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж худал хэлэх, хуйвалдах... Ёстой утгагүй. 

Наадмаар Буйр нуур луу аялсан. Очих зам нь хол болохоос үнэндээ диваажин юм билээ. Гүехэн, бүлээхэн, тогтуухан, цэнгэг устай. Өдөржин шумбаад гармааргүй санагдаж бнлээ. 



Үсээ тайруулкэж очоод үсчинд хулхидуулаад сор тавиулцан. Үсчин нь бас надад хулхидуулаад миний үсний өтгөнийг гайхаж 5 цаг гаран ноцолдсон. 

Хүмүүс магтаад байхаар нь "ДАРК" гээд цувралыг барьж аваад ард нь гарлаа, ёстой нэг ширэлдцэн үс шиг ээдрээтэй гэж жигтэйхэн кино байлаа, хамгийн төгсгөлд яах вээ хамаг юмны учир тайлагдаж олон хоног будилсны минь хэрэг гарсаан. Хэд хоног тархиа амраангаа солонгос драма үзэж дуусгачаад өнөөдрөөс Peaky Blinders бариад авсаан. Миний нэг балай муу тал кино эхлүүлвэл хурдан дуусгах гээд шөнө нойроо хугасалж тэрэндээ ядарч үхкээд бдг. Тэгээд бас франц хэл мэлээ бүр хойш тавиад орхигдуулаад байгаа, тэрүүндээ өөрөө аймаар гэмшдэг тэхдээ л үл үзэгдэх хүчинд захирагдаад байхымаа ккк.

Байхгүй хооронд блогспот маань жаахан өөрчлөгджээ, овоо доо. Аль 10 жилийн өмнөх хэвээрээ л хоцрогдсон санагдаад байсан...


27.5.20

Хэсэгхэн зуур

Нээх сайхан өглөө байна. Сэтгэл дотор нэг тийм баяр төрөх гээд ч байгаам шиг, тэгснээ болькээд ч байгаам шиг. Бяцхан мэдрэмжээ блог дээрээ бичмээр санагдаад ороод ирцэн, яг юу гэж бичихээ мэдэхгүй л сууж бн.

Охины хүсэл мөрөөдлийн тухайд хүлээхээс өөр арга зам гарц алга дөө. Хүүхэд өсгөнө гэдэг байшин барихтай л адил, гэхдээ өдөр бүр нэг тоосго нэмж өрдөг урт удаан үйл явц юм. Дандаа ойрхон байхаар байшингаа деталийг нь анзаараад том зургаараа ямаршуу барилга сүндэрлэж байгааг анзаарахгүй явдаг бололтой. Хааяа нэг холоос томоор нь харж, ерөнхий чигээ авчихаад л өдөр бүрийн өрөлтөө хичээнгүйлэн хийх л ээж аавын үүрэг. Чухам ямар хэлбэртэй ямар зориулалттай хэр хэмжээтэй байшин гарах нь барилгачингаас хамаарах хэрнээ бас хүүхдээс өөрөөс нь илүү шалтгаалдаг ч юм шиг. Би хүүхдээ миний алдааг битгий давтаасай гэж хүсэх хэдий ч хүүхэд өөрийнхөө алдааг гаргах л болно, бас тэрнээсээ сурч өөрийнхөө амьдралаар амьдрах болно. Хэт их чармайгаад ч, бас бүр зөнд нь хаяад ч хэрэггүй, тэнцвэр балансыг нь тохируулах л хэрэгтэй, хэцүүхэн ажил юм даа.

Гэснээс онгод орно гэдэг нь допамин гэдэг даавар ялгарах гэсэн үг юм шиг бнлээ шд. Мансууруулах бодис анх удаа хэрэглэхэд допамин асар ихээр ялгарч тухайн хүн бөөн эрч хүч, онгод хүслээр цэнэглэгддэг. Ингэхэд тархины нийт допамины 80-90% нь нэг дор зарцуулагдаад дуусчдаг гэсэн. Дараа дараагийн удаагийн хэрэглээгээр анхных шигээ их таашаалыг мэдрэхийг хүсэвч тэр нь боломжгүй. Харин уураг тархи хордож, гэмтэж, устаж эхэлдэг. Сүүлдээ бүр допамин ялгаруулдаг хэсэг нь ажиллагаагүй болдым шиг бгаан. Оронд нь айдас, түгшүүр төрүүлдэг дааврууд ихээр ялгарч дахин мансуурч байж л сэтгэлээ түр амраадаг тамын тойрогт ордог.

"Beautiful boy" уншиж байхдаа иймэрхүү юм ойлгож авсын. Сарын тэмдэг ирэхийн өмнөх 7 хоногт ихээр ялгардаг даавруудаас болж идэмхий мангас болдогоосоо залхаад, аргалдаг ямар нэг эм байдаг болуу гэж боддог байлаа. Тэгсэн бараг мансууруулах бодис хүсээд байсым бишүү. Хоолны дуршил дарах эмнүүд ч бас донтуулдаг элдэв гаж нөлөөтэй бдаг.

Манай улс 6 сар хилээ хаалаа. Бүтэн хагас жилийн турш ингээд байж болдог л юм байна. Өмнө нь ёстой төсөөлж байсангүй. Эхнээсээ ЗГ, УОК-н арга хэмжээг /дотроо/ эсэргүүцэж байсан болохоор бусдаас өөр үзэл бодолтой амьдрах энэ нийгэмд ямар хэцүү вэ гэдгийг жоохон мэдэрлээ шд. Тэгээд сошиал медиагаар юм бичих, эсвэл хүнтэй уулзах ярихаас зайлсхийдэг болдым байна. Хүн амьтан орж хараад элдвээр хэлээд байхгүй эндээ л хааяа бичих амар амгалан санагддаг болжээ.


Ажил дээр юм бичих гэхээр ингээд нэг нь орж ирээд хамаг допамин үргээгээр хаячдымаа. Дараа үргэлжлүүлий.

13.5.20

Өсвөр насны хүүхэдтэй хүмүүст

өгөх зөвлөгөө алгаа асуух асуулт байнаа.

Миний блогийн номер нэг уншигчийн сэтгэгдэл яг загатнасан газар маажлаа л даа.

хүүхэд гэснээс одоо асуудал дагаад томорно гэхдээ өөрийгөө бүхнийг чадагч дүрээсээ гаргаад асуудал шийдэлийг нь өөрт нь үлдээх гэж хичээгээрэй

Хүмүүс хааяа надаас асуудын, хүүхэд нь IT-р сурдаг, сурах гэж байгаа, яахуу ийхүү ямар чиглэлийг сонгох уу нтр гээл. Надад болохоор жижүүрийн хариулт байдаг. Хүүхэд чинь өөрөө шийдэх хэрэгтэй, ээж аав нь урдуур нь орж бүх юмыг шийдэж өгөх буруу нтр гээл. Өөрөө ч бас ингэж боддог.

Аа гэтэл, яг өөрийнхөө хүүхэд дээр ирэхээр хүн шал өөр болчдын байна. Охиноо 8-р анги төгсөхөөр нь янз бүрийн сайн гэсэн сургуульд шалгалт өгүүлмээр, цаашлаад аль нэг чиглэлийг нь дагнуулаад хөгжүүлмээр, янз бүрийн сургалт дамжаанд хамруулмаар байна л даа. Бас сайн дурын ажил, урлаг спортыг ч орхигдуулмааргүй. Бүр энэ тухай бодохлээр аймаар онгод ороол, интернетээс бөөн мэдээлэл ухаж судалгаа шинжилгээ хиймээр санагдаал хүн амьтнаас асууж сураглах дур хүсэл оргилоол, шууд төлөвлөгөө гаргаад явчмаар. Дараа нь тэгээл гадаад руу сургууль соёлд явахад нь хэрэгтэй бүх зүйлсийг нь бэлдэх чин хүсэлтэй.

Сүүлийн хэдэн жил нялх хүүхдэд дарагдаад том охиндоо анхаарал хандуулж чадаагүй л дээ. Карантин зарласнаас хойш 2 дүүг нь  харуулаад хичээлийг нь ч бараг хийлгээгүй. Ойрноос харин миний хур их ядаргаа багасаад, өнөө оволзсон их идэвх сэргэж эхэллээ. Математикийн нэмэлт давтлага нтр судлаад эхэлцэн, аминдаа өөрөөр нь хүсүүлээд, тэр гоё сургуульд тэгж бэлдэж байгаад орчмоор байна, ээж та надад туслаач гэж хэлүүлэх гээд...ирээдүйн хүсэл мөрөөдөл, чиг хандлагынх нь тухай яриа өдөж үзлээ л дээ.

Тэгсэн даанч тоймтой хүсэж мөрөөдөж байгаа юм алгаа. Ёстой учраас л сургуульд явдаг, ээжийн хэлээд байдаг "сайн" сургуульд орвол "сайн" юм чинь л хэрэгтэй.... гэх мэт. Заавал тэр сургууль биш гэхэд өөр ямар нэг юм хүсэж тэмүүлдэг юм болуу гэсэн огт тийм зүйл бхгүй гэнэ. Өөрөө хүсэж тэмүүлсэн зүйлдээ хүн бүх чадлаа шавхан зүтгэдэг болохоор ямар нэг юмыг чин сэтгэлээсээ хүсээсэй гэж бодох юм. Гэтэл юу мөрөөдөж байгаагаа мэдэхгүй, мөрөөдлөө олоогүй гээд зүгээр зөнд нь орхиж бас болохгүй санагдаад, цаг хугацаа алдах юм шиг адгуу зан хөдлөөд байх.

Өөрийнхээ хүүхэд насыг санахлээр, амттан шимттэн олддоггүй тарчиг үед өссөн болохоор, элбэг дэлбэг сайхан харагддаг "гадаад улс" руу л явахыг мөрөөддөг байж. Харин хүсэл нь биелээд гадааддаа очсоны дараа, дараагийн зорилго тэмүүллээ олж чадалгүй урсгалаараа амьдарсан санагдаад байгаа. Залуу насны хайран цаг хугацаа, боломжийг тэгсгээд өнгөрөөчихсөн мэт. Тэхээр хүн том жижиг гэлтгүй олон мөрөөдөл, зорилготой байх нь урагшлахад нь яалтчгүй хэрэгтэй санагдаад байгаан. Эсвэл урсгалаараа амьдрах ч бас зүгээр, заавал нэг юм руу зүтгэж зүдрэх нь дэмий ч юм уу.

Яг яах ёстойн болоо???


4.5.20

4-р сарын тойм

Юу юугүй 4 сар дуусчихлаа.

4 сарын 2-нд том охин маань 13 хүрч, албан ёсоор TEENAGER болов. Хүүхэд өсөж томрох гэдэг заримдаа итгэмээргүй санагдах юм. Яахын аргагүй надаас тасарсан үр хэрнээ бие хаа, ухаан бодол нь намайг дуурайгаагүй, шал өөр ч юм шиг. Багадсан, голсон хувцас нь эргээд над дээр буудаг үе ирсэн дээ хөөрхий ккк.

Ажлын онцлогоос шалтгаалаад нилээд хожимдож "гэрээс ажиллах" горимд шилжлээ. 7 хоногийн 2-3хан хоногт ажилдаа ирэх надад бол таалагдаж байна. Ажил багатай, гэртээ байх хугацаа ихэссэн болохоор өөрийгөө бодох цаг зав гарч эхэлж байна. Ходоод гэдсээ дурандуулаад, цөс өтгөрөлттэй байна гэсэн тул амьдралдаа анх удаа цөсөө угааж үзлээ. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй зарим нэг асуудал байсан тул хагалгаанд оров. Далиманд нь бага охиноо хөхнөөс гаргав. Миний ядраад байсан нэг том шалтгаан энэ байсан бололтой. Шөнөдөө сайхан унтаж амраад, өдөр нь эрч хүчээр дүүрэн янзтай байнаа. Одоо л нэг өөрийнхөө биеийг эргүүлэн авч байгаа мэт мэдрэмж!

Эмнэлэгт хэвтэх хугацаандаа Нетфликсийг хашрааж баахан сериал үзэж дуусгав.

Торонтод амьдардаг солонгос гаралтай гэр бүлийн тухай комеди. Тархиа амраангаа үзэхэд таарсан, хөгжилтэй, бас со канад гээд амьдарч байсан газрууд гардаг болохоор илүү татагдаж үзсэн.

Англи жүжигчид Холливудынхнаас арай өөр, өвөрмөц төрхтэй байдаг тэ. Сизон 1 нь бол маш их таалагдсан, 2 нь харин арай суларсан юм шиг. Хэдий teenager oriented сериал ч гэсэн надад хүртэл мэдлэг болохоор агуулга бас бнлээ.


Үргэлжлүүлээд нэг со кино үзчихсэн чинь энэ хүүхдэд крашлаа хаясаан. Тус бүр нь 16 ангитай 3 цувралыг өдөржин шөнөжин үзэж дуусгаад. Ерөнхийдөө нэг томъёо байдаг, эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг догдлуулдаг. Яг л тэр дагуу хийгдсэн цувралууд, өч төчнөөн кино үзэж хэр баргийн өдөөгчинд ажрахаа байсан хашир толгой би хүртэл гэнэ алдаж зүрхээ өгчлөө хаха. Энэ маань яджаахад нээх оворгүй. Уг нь надаас 9-хөн дүү, гэтэл бараг 10 жилийн сурагч шиг царайтайн, ядаргаатай.



Хэвтэхээс өмнө "Beautiful Boy" гээд ном уншсын. Хүү нь мансууруулах бодисонд донтсон эцгийн бичсэн ном. Дараа нь тэр донтсон хүү нь өөрөө бичсэн "Tweak: Growing up on methamphetamine" гээд номыг нь уншсан. Эцэг эхчүүд бид хүүхдээ сайн мэддэг гэж боддог ч, үнэндээ тэгж бардаж болохгүйн байна гэж бодсон. Нөгөө талаар, хүн ямарваа нэг зүйлд донтох санасныг бодоход маш амархан, жишээ нь би ФБ-д аймаар донтсон байсан, дараа нь одоо энэ солонгос жүжигчинд донтчлоо! Тэхдээ тоглоомгүй, донтсон хүний гэр бүл, ойр орчмын хүмүүс ямар их сэтгэлийн зовлон шаналал дунд амьдардгийг хэн хүнгүй бага сага мэдэрч амссан байдаг болохоор энэ номыг бөөн түгшүүр дунд л уншиж дуусгасан даа.

Одоо харин киног нь олоод үзчмээр байна.


Амазоноос энэ номыг авч уншлаа. Монгол охин америкт хэрхэн дасан зохицож амьдралаа босгосон тухайгаа, амжилттай яваа цагаач бизнесмэнүүдийн түүхтэй уяж бичсэн, богинохон гэгээлэг ном. Англиар жинхэнэ water snow бичсэн байна лээ. Атаархмаар.

1.4.20

3 сарын тойм

2020 оны 1/4 нь өнгөрчихлөө шүү дээ. Гол тавьсан зорилгодоо хүрэх яагаачгүй байдаг. Хамаг юм энэ муугаас л боллоо (юу гэдгийг нь дэлхий даяараа мэдэж байгаа даа) Буруу чихэх эзэнтэй болсон шинэ сар эхэллээ дээ. Хүүхдүүд маань бүр зэрлэг омгийнхон шиг болцгоож бн. Өдөржин сэгсийтлээ 3 биетэйгээ нэг тоглож нэг муудалцаал. ХЭЗЭЭ энэ бүхний ард гарах бол?

Social distancing буюу бие биенээсээ зайгаа барихыг зөвлөөд байгаашдээ. Миний хувьд сошиал медиа мацгаа үргэлжлүүлсээр. Эхний 3 хоногоос хойш ФБ орох дур хүсэл бүр унтарчихсан. Ганц нэг хөгжилтэй, сонирхолтой юм бичдэг хүмүүсээ санаж байна. Уншихыг хүсдэг, хайдаг мэдээлэл нь 20%, үлдсэн нь хэрэггүй баахан реклам, хийрхэл, хуурамч мэдээ... Нэг хэсэгтээ мацгаа үргэлжлүүлнээ.

Харин нөгөө талхнаас, гурилан идэх юмнаас татгалздаг лөөлөө болсон шүү. 3 хоног ч тэсээгүй. Ер нь кофе, амттай боов боорцог, чихэр чиклаадаар стресс, ядаргаагаа түр зуур мартагнасан сар байлаа. Буруу гэдгийг нь мэдээд байгаа хэрнээ хөдлөхөөс дургүй хүрээл энд тэнд очиж идэж хэвтээл, тэгэх тусам улам ядраал. Нэг тийм чөтгөрийн тойрогт орчихсоон. Өмнө нь хаврын ядаргаа гэж огт мэддэггүй байсан санагдахын. Энэ жил бүр сульдаатай амьтан л байна.

Франц охинтойгоо уулзахаа больсон. Ногоон шувуутайгаа л өдөр бүр уулзах гэж хичээх юм даа. НӨАТ-ын сугалаагаар ганц төгрөг ч хожиж үзээгүй надад Duolingo судалгаанд оролцох аз таараад, шагналд нь 50$ авсышд. Сурагчдад 50% хөнгөлөлттэй гэхээр нь охиныхоо имэйл хаягийг ашиглаж байгаад 23$-р 6 сарын төлбөртэй эрх нээлгэсэн. 

Хүн дуртай юмандаа цаг зав гаргадаг шдээ. Энэ залуугийн подкастыг сонсож байгаан, крашаа  болгочуул хэлээ сайжруулахад их хэрэгтэй байнаа. Царайлаг юм чинь асуудалгүй дурлачих байхаа тээ ккк.


Ядраад байгаа нэг шалтгаан нь шөнө орой болтол Харри Поттер уншаад бгаамаа. Номыг нь уншчаад киног нь охинтойгоо цуг үздийн. Кино бол үнэндээ гурилдсын байлээ дээ. Номон дээрх агуулгын 1/10 нь ч багтаагүй гэхэд болно. J.K.Rowling-н бичих дүрслэх авьяасыг хэзээ хойно одоо л мэдэрч биширч сууна. Хэдий ид шид, илбэ жатга гардаг нь панаалтай ч гэсэн,  дүрүүд нь яасан амьд бодитой юм бэ. Эморол, атаа жөтөө, уур бухимдал, хошигнол гээд хүний амьдралын бүхий л элемент багтчихсан. Хошин шогийн мэдрэмж нь тасархай. Зурган доторх хүүхнүүд нь баяраар дампууртлаа винодоод маргааш нь шартсан байдаг нтр үнэн хөгжилтэй. 

Өчигдөр шөнө Half Blood Prince /6-р боть/-г дуусгатал итгэж байсан Snape Dumbledore-г алчихаар нь бүр гомдоод, гуниглаад шөнө нь зүүдэлж хонолоо. Өглөө сэрэнгүүт бас бодогдоод, гүүглээс хайсан чинь дараагийн боть дээр юу гардаг тухай спойлер тааралдаад, ашгүй сэтгэл онгойж хамаг юм сайхан санагддаг гэжийшд.  9,10 настай охидуудтай зэрэгцээл Харри Поттер синдромд гүн гүнзгий автаж байна даа хаха. 

pdfdrive.com энэ сайттай нөхөрлөөд байгаа. Англи хэл дээрх бараг бүх ном энд pdf-ээр үнэгүй байдаг, mobi хэлбэрээр kindle уншигч юмуу утасныхаа kindle app руу явуулчихаар амазон-с мөнгө төлөлгүйгээр уншчиж болдог сүпер. Үнэгүй юм болохоор зарим ном нь үг үсгийн алдаатай байдаг л юм билээ. 

4.3.20

s'améliorer

s'améliorer - сайжруулах гэсэн утгатай, миний хамгийн дуртай франц үг. Яагаад гэдгийг нь тайлбарлахад хэцүү ч, энэ үгийг унших, хэлэхээр нэг тийм урлагийн, угалзарсан, жавхаатай мэдрэмж төрөөд байдгийн. Бас утга төгөлдөр. Сайжруулах. Өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс илүү маргаашийг хүсч, сайжруулахын төлөө чармайж, тэгж хичээх явц нь намайг аз жаргалтай болгодог. Хүссэн үр дүндээ хүрээгүй ч байсан, өдөр өдрийг сайжрахын төлөө хичээж чадсан эсэх нь чухал.

Жирэмслэх, хүүхэд нялх байх үе, өвчин ороох үе бол survival mode - тэсч өнгөрөөх үе, илүү сайн руу тэмүүлэх эрч хүч үлдэдгүй. Өвлийн хүйтэн, харанхуй, утаатай өдрүүд бас тиймэрхүү. Зүгээр л өдөр бүрийг даван туулахад хамаг энерги зарцуулагдаад дуусчдаг. Сүүлийн 6 жил нэг тиймэрхүү л өнгөрөөлөө.

Энэ жилээс хүүхдүүд овоо томорлоо, хэдий гэрийн хорионд, бүх юм хаалттай ч гэсэн нөхцөл байдалдаа дасан зохицож л байна. Хамгийн гол нь урин дулаан цаг айсуй... Ашгүй survival mode-с гарч болох юм шиг :) Бяцхан сайжруулалт хийх гээд оролдвол яадаг бол?

Юуны өмнө сошиал сүлжээнд маш их цаг, энерги зарцуулдаг, хамааралтай болцоноо болих гээд өнөөдрөөс фб, инста, твиттерийн мацаг барьж эхэлсэн. Дутагдах хамшинж хүчтэй илэрчийнэ, өглөө сэрэхийн тулд фб нээдэг, өдөржин зав зай гарах бүрт тийшээ шагайдаг, зүгээр тархиа амраах гэж өөрийн мэдэлгүй фб ордог байсан болохоор нэг мэдэхэд л утсаа бариад фб апп хайцан сууж байх жишээний. Уг нь хэрэгтэй мэдээллээ авчаад хаачиж чаддаг бол фб бас зүгээр л дээ. Даанч нэг орвол бүхнийг умартаал гарч чаддаггүй болохоор ингэж экстрим арга хэмжээ авч үзэж бн. Хэд хоног тэсэхнүү.

3 хоногийн өмнөөс бас гурилан идэх юмнаас татгалзах гээд үзсийн. Овоо явж байснаа өнөөдөр дарга пончик /doughnut/ авчирч тараагаад тасалдуулчлаа. Тэхдээ болихгүй үргэлжлүүлнээ.

Survival mode дээрээ тавьцан явж бхдаа гэрийн хэдэн шүүгээ, шургуулга хамаа замбараагаа алдсан байсан. Ойрноос хагас бүтэнсайн болгоноор нэг нэгээр нь янзлаал байгаа. Гэрт жижигхэн бусниулагч үйл ажиллагаагаа байнга явуулж бгаа болохоор янзлаад тавингуут буцааж тараагаад ахиц багатай л байна.

Түрүүний бичлэг дээр "эрч хүч мэдэрлээ" гэсэн комментыг уншаад би бас эрч хүч оволзоод гялс нэг бичлэг хийчлээшд :р Carla Bruni гээд Францын өмнөх ерөнхийлөгчийн эхнэрийн дуулсан дууг нь бас орчуулчлаа. Олон жилийн өмнө гоё дуу гээд блогтоо оруулж байсын байна. Энэ киног дахиад үзмээр санагдчлаа.

Carla Bruni - Quelqu'un m'a dit





On me dit que nos vies ne valent pas grand chose
Үнэндээ бидний амьдрал нээх агуу зүйл биш гэнэ
Elles passent en un instant comme fanent les roses Үзэсгэлэнт сарнай гундах мэт хоромхон зуурынх гэнэ
On me dit que le temps qui glisse est un salaud Урсан өнгөрөх цаг хугацаа гээч  новшийн этгээд
Que de nos chagrins il s'en fait des manteaux Уйтгар гунигаар минь биеэ хучиж дулаацдаг гэнэ
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore
Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр бол, чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors? Гэхдээ энэ үнэн байж болох уу?
On me dit que le destin se moque bien de nous
Хувь тавилан биднээр доог тохуу хийдэг гэнэ
Qu'il ne nous donne rien et qu'il nous promet tout Хувааж юу ч өгөхгүй хэрнээ бүхнийг амлаж горьдоодог 
Paraît que le bonheur est à portée de main Аз жаргал ердөө л энүүхэнд байх шиг санагдавч
Alors on tend la main et on se retrouve fou Алгаа жаахан сунгахад хууртагдсанаа бид мэддэг
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore
Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors? Гэхдээ энэ үнэн байж болох уу?
Serait-ce possible alors? Үнэхээр чи надад хайртай хэвээрээ гэж үү?
Mais qui est-ce qui m'a dit que toujours tu m'aimais?
Чамайг надад хайртай гэж хэн хэлсэн билээ дээ
Je ne me souviens plus c'était tard dans la nuit… Гүн шөнөөр л юм даг, даанч би санахгүй нээ
J'entends encore la voix, mais je ne vois plus les traits Одоо ч гэсэн хоолой нь сонсогдсоор, харин царай нь арилжээ
Il vous aime, c'est secret, lui dites pas que j'vous l'ai dit "Тэр чамд хайртай, энэ бол нууц, намайг хэлсэн гэж түүнд битгий хэлээрэй"
Tu vois quelqu'un m'a dit Чамайг надад хайртай хэвээрээ гэж
Que tu m'aimais encore, Хэн нэгэн надад хэлсэн юмаа
Me l'a t'on vraiment dit Яахын аргагүй хэн нэгэн надад ингэж хэлсэн
Que tu m'aimais encore Яг одоо хүртэл хайртай хэвээр гэсэн
Serait-ce possible alors ? Гэхдээ энэ үнэн гэж үү?
On me dit que nos vies ne valent pas grand chose Үнэндээ бидний амьдрал нээх агуу зүйл биш гэнэ
Elles passent en un instant comme fanent les roses Үзэсгэлэнт сарнай гундах мэт хоромхон зуурынх гэнэ
On me dit que le temps qui glisse est un salaud Урсан өнгөрөх цаг хугацаа гээч  новшийн этгээд
Que de nos tristesses il s'en fait des manteaux Уйтгар гунигаар минь биеэ хучиж дулаацдаг гэнэ
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors ? Гэхдээ энэ үнэн байж болох уу?

3.3.20

2-р сарын тойм

Ээжийн төрсөн өдрөөр эхэлдэг сар. Милая-с олон янзын тортны цуглуулга аваад очсон чинь  баярлаад л, бараг  Haribo реклам дээр гардаг шиг хүүхдийн хоолойгоор "би энийг идэхээ больж чадку байхын" гэж хэлсэн ккк. Гэснээс тэр Thunder-Z гээд дуучин залуу нээх хөөрхөн харагдаад бдг болсон. Мэдээж Vandebo-н хоёр хөөрхөнийг бас дурдахгүй өнгөрч болку л дээ. Тэд нар надаас бүхэл бүтэн 20 насаар дүү гээд бодохоор... Би ч их л залуугаараа 40 хүрч яваа хүн дээ хөөрхий.

Нээрээ миний төрсөн өдөр бас болсын байна. Тэхээр бүр 41 хүрсэн юм байна. Хүү маань 5 настай болж бид хоёр дундаа нэг тоорт тавиад 5 лаа хатгаад дуугаа дуулаад хүслээ бодоод лааг нь харин бага охин түрүүлээд үлээцээн.

Өглөө босоол коронавирусын мэдээг харж, буураасай гэж залбирч, цагаан сар өнгөрчүүл цэцэрлэг сургууль буцаад орчих байх гэж найдаж байсан гэнэн өдрүүд минь гэж. Гэртээ үлдсэн гурван бяцхан эндсэн мэдээнд хямарч, өөрийнхөө гурвыг харах хүнгүй үлдээсэндээ бас биеэ буруутгаж, сэтгэл өвдөөд, утсаар ярьж шалгах гэтэл авахгүй болохоор нь сандарч, ойрхон яваа хүнээр шалгуулж нэг санаа амарч... түгшүүртэй л өнгөрлөө дөө.

Цагаан сараар "Шүхрээр буусан хайр" /гэж би өөрөө орчуулчлаа/-ыг үзлээ. Уг нь тэр гол дүрийн залууд чинь би аль 15 жилийн өмнө дурлаад алингаа алдаж явлаа. Фэн уулзалтанд нь очиж, шөнөжин зүүдэлж, зургийг нь тэвэрч унтах нь холгүй л бсн. Яг энэ кинон дээр бол нэг их догдолсонгүй. Үйл явдал нь хэтэрхий уран паналтай, амьдралаас тасархай. Эсвэл би аягүй реалист үзэлтэй болцын болуу. Гол дүрийн эмэгтэй хэтэрхий хөөрхөн, удаан харахаар уйдмаар хөөрхөн. Хайрын үйл явц нь хэтэрхий нялуун, чихэрлэг. Сүүлийн анги бүр пологтуулаад хаясан. Бүх юм тийм төгс гоё байхаар шал сонирхолгүй санагддаг болцон нь бас л өнөө реалист үзэлтэй холбоотой бхдаа.

Үл ялиг гашуун, цаанаа нэг исгэлэн, хайрын мэдрэмж болоод илэрхийлэл нь жаахан цухуйсгээд аазгай хөдөлгөөд цаашаа нуугдчдаг, миний өдөр тутмын амьдрал дунд биш хэрнээ энэ хорвоогийн хаа нэгтээ жинхэнээрээ бодитоороо оршин байгаа мэт, тийм л хүмүүсийн тийм л хайр дурлалыг үзмээр байдаг болчжээ.

"Call me by your name" үзээд бас догдлоогүй, харин герман, англи, итали, францаар хоорондоо чөлөөтэй ярьж, төгөлдөр хуураар хүссэн сонгодог аязаа дарж чаддаг тэр элит байдал нь гоё санагдсан. Залуу байхдаа хэл сурч, хөгжим дарж сурахгүй юугаа хийж явсан юм болдоо харамсдаг юм. Тухайн үедээ боломжийн л амьдраад байх шиг байсан, цагийг илүү идэвхтэй өнгөрүүлэх хэрэгтэй байж дээ гэж бодогдох болж. Саяын цагаан сараар хүмүүс нээрээгээсээ уйдсан болуу эсвэл зүгээр маазарсан болуу. Юун уйдах вэ, хийж үзэх юм зөндөө байхад чинь, тийм биздээ? үгүй юмуу? Уйдах нь зөв үү ккк.

Тэхдээ нээрээ сүүлийн үед цөөнх гэдгээ бүр мэдрээд байдаг болчлоо. За мэдээж нас болоод зүс царайгаараа бүүмер бол арай биш ч хүн болгон эгч гэж дууддаг давхаргад очцон. Тэгсэн мөртлөө тэр насныхны үйл хөдлөл, бодол санаа, хандлагаас тэс өөр залуу сэтгэлгээтэй /ааая, за тэхдээ үнэн л юм чинь/ Энэ хамаг юмаа хааж хориод байгааг хүн бүр зөв л гээд сайшаахын, би бол санал нийлкү л бн. Гэхдээ сайн тал зөндөө байгөө. Халуун ам бүлээрээ байх хугацаа илүү уртассан, байгаль дэлхийд ч бас энэ зогсолт сайнаар нөлөөлж байгаа гэсэн. Заавал урагш давхих биш хааяа нэг амсхийлт хэрэгтэй байдаг нь ч байдаг шүү.

18.2.20

Хувьцаа

Жил гарны өмнө хувьцаа авдаг баатар брокерын пүүс дээр данс нээлгэсэн байдаг юм. /би энэ "ингэсэн байдаг" гэх хэллэгт аймаар дургүй. Тэхдээ энэ удаа бүр аманд тэгж орж ирээд байхын биччихээс. / Тухайн үедээ амбиц дүүрэн, Warren Buffet-ийн асар зузаан хүнд номыг уншина, тээд ул суурьтай хөрөнгө оруулалт хийнэ нтр гээд авсан, тэр чигтээ нээж ч харсангүй өнөөдрийг хүрвээ. Мэдлэггүй хүн чинь яахав дээ хамгийн сайн мэддэг, найдвартай гэж бодсон хоёр компанийхаа хувьцааг хэр чадлынхаа хэрээр чимх чимхийг худалдаж авсан байдгийм /үүпс, дахиал хэрэглэчлээ/
 Тэгсгээд мартааск. Сая 1072 ногдол ашиг тараах сургаар хувьцаатай гэдгээ санаж онлайн эрхээ сунгаж хэдэн дансаа эргэлээ. Дараа бас орохдоо мартсан байх магадлалтай тул өнөөдөр олж авсан мэдлэгээ өөртөө эргэн сануулах зорилгоор бичиж үлдээлээ.

4.2.20

1 дүгээр сарын тойм

Ядаж сардаа ганц удаа яаж амьдарснаа бичиж байдгийм билүү.

Он гарангуут том охиноо аваад со явсаан. Нислэгийн mileage овоо хөөрхөн цуглацан, билет үнэгүй, очоод хадам дүүгийндээ байрлаад байр үнэгүй, хааяа орчуулга хийгээд төлбөрийг нь авдаг оффшор дансанд жоохон мөнгө хуримтлагдцан карманы мөнгө бэлэн. Тээл гэнэт шийдээд хоёулхнаа булагнацөөн. Хоёр бяцхан аавтайгаа гэртээ үлдсэн. 

Ихэвчлэн идэж уусаар байгаал ирсэн дээ. Lotteworld орсон, мааш их хүнтэй байсан, залхааски, үеэл дүүгийн бага сургуулийн төгсөлтийн баярт очсон, аав ээж нар бөндөгнөөл, зургаа авахуулах гэж гүйгээл гуйгаал, дөнгөж өсвөр нас руу (12-13) шилжиж байгаа хүүхдүүд нь зургаа авахуулахгүй үнэд орцгоогоол ккк. Бага сургуульдаа форм өмсдөггүй, дүн тавьдаггүй, даалгавар ч гэж бараг байдаггүй үнэн амар. Дунд сургуулиасаа эхлээл жинхэнэ шахуулж эхэлдэг гэсэн. Ахлах ангидаа бол бүр алуулна. ШУ-ны музей үзсэн, үнэн атаархмаар гоё, interactive, хүүхэд байтугай том хүн сонирхоод дахин дахин очмоор. Сүүлд үзсэн болоод л тэр байхдаа, DC-д байдаг NASA Space Museum-с ч илүү юм шиг санагдсаан. "Knives Out" гээд кино үзсэн, төгсгөлдөө "мушгиатай-twist" нь гоё. Охин бид хоёр хоёул тиймэрхүү триллер, твисттэй кинонд дуртайм билээ. Гадагшаа гарч орсон ч үргэлж ардаа уяатай хурдан харих ёстой гэж яарч байдаг хүн чинь тэнд санаа зовох юмгүй хэд хоног сайхан тэнэсээн. 

Очсоноос хойш л нүд загатнаад, сүүлдээ улайгаад хавдаад, буцаж ирэхдээ махчин мэт улаан нүдтэй буусан. Ирээд үзүүлсэн нүдний ханиад гэж оношлогдоод, гэртээ үлдсэн хүү, нөхөр хоёр бас өвдсөн байсан. Ингээд бүгд гэртээ, баахан дусаагуур, тос түрхэцгээж 7 хонож байж эдгэсэн дээ. 

Арай гэж нүднүүдээ зүгээр болгоод хоёр жаалыг цэцэрлэгт нь өгтөл карантийн залгаад буцаал бүгд гэртээ. Гадагшаа гарахгүй, бас аль болох дархлааг нь дэмжиж хар цай, шөл, давс, овъёос, сүү гээд төрөл бүрийн нэмэлттэй усанд оруулж, шар тос, адууны тос, сүүлэн тос гээд байж болох бүх л тосоор тосолж , Д С витаминаар бөмбөгдөж бөөцийлсөн мөртлөө 3 хүүхэд дараалан томуугаар өвдөснөөр арай гэж 1-р сарын шилийг харлаа.

96 оны франц охинтой найзалж байгаа. 7 хоногтоо нэг удаа уулзаж жаахан ярих гэж оролддын. 50% нь татаа тунгаагаар хэлсэн өгүүлбэрийг маань гялс ойлгоод, эргүүлээд аажуухан ярьж өгдөг их хөөрхөн охин бий. Түүний амьдрал минийхтэй харьцуулахад асар баялаг санагддын. Миний амьдралын түүх 10 жил төгслөө, их сургууль төгслөө, хэд хэдэн ажил солилоо тэгээл болоо. Гэтэл надаас 17 дүү охины хийж үзсэн, оролдож үзсэн ажил төрөл, цаашлаад хийхийг хүсдэг зүйлс ямар олон төрөл зүйл байдгийн бээ. Тэр хэрээрээ эргэн тойрноо ажиглах нүд хурц, бас өөрийгөө анзаарах мэдрэмж сайтай болдог юм шиг. "Монголын өвөл их урт үргэлжилдэг болохоор миний бие сэтгэл жаахан ядарч, сэргээш хэрэгтэй байна, би хэд хоног бүх юмаа орхиод утас, холбоогоо таслаад хөдөө явж сэтгэлээ сэргээж амраад ирнэ" гэж ярьж бн. "Нөхөртэйгээ weekend-р болздог уу, хоёулхнаа байх цаг гаргадаг уу? " л гэнэ. Нэг хэвийн хайрцаглагдсан, завгүй амьдралд огт өөр өнцөг ороод ирэхээр сонирхолтой байдгийн болуу, нэг их юм сурч шалиагүй мөртлөө түүнтэй ярилцсаны дараа урам ороод л онгод дүүрээд ирдгийн. 

2-р сард гаднаас нэг том шалгалт ирнэ, баахан бичиг баримт бэлдэх ёстой. Жагсаалтыг нь хараад л барьж авч чадаагүй л суужийна. Бас ажлын бүтээмжийг үнэлдэг систем нь шинэчлэгдээд бөөн төлөвлөгөө зохиох ёстой. Дээрээс нь гэрт хүүхдүүд харах хүнгүй, чөлөө аваад хүүхдээ хармаар ч байдаг. Энэ сар бас л хүндхэн өнгөрөх нь бололтой. 


29.1.20

Коронавирусээс шаал өөр юм бичнээ

Хүүхдүүдийг маань харж өгдөг байсан эмээ нь охин руугаа гадаад явчихсан чинь манай 3 харах хүнгүй сандарчийнөө. Том охиндоо даатгаал ажилдаа явж байна. Чилийсэн сар гаранг яажшуухан даван туулна даа.

Ер нь би бүх юм хэвийн байхад дуртай. Элдвийн баяр ёслол ч түвэгтэй санагдахын. Одооных шиг нийгмээрээ түгшээд, хамаг сургууль цэцэрлэг хаахаар бүр ч муухай бн. Хамаг анхаарал хүүхдүүдээ өдрийн турш өлсгөхгүй, өвтгөхгүй нөхцөл байдлыг бүрдүүлэхэд чиглээстэй. Орой очоод буулгасан гэр орон цэвэрлээл хамаг энерги батерей таг сууна. Хурдан энэ байдал намжиж хэвийн горимдоо шилжих юм сөөн.

Заза гомдоллох гоншигнох яахав. Нэг юм хэлий. Саяхан хүмүүс зурхайн 13 дах орд нэмэгдсэн, NASA зарлалаа энээ тэрээ гээл шуурлаа даа. Buro247 дээр энэ талаар бүр их тодорхой бичсэн байсан. Үнэнийг өчихөд би өөрөө ч саяхныг болтол зурхай судлал/астрологи болон одон орон судлал/астрономийг хооронд нь холиж хутгадаг, зурхайн тайлал уншиж итгэдэг л байлаа.

Астрономи бол одод, гариг эрхэсийг судалдаг бодит шинжлэх ухаан. Харин астрологи бол тэртээх хэдэн мянган гэрлийн жилийн цаана орших одод гаригсийн хөдөлгөөн, дэлхий дээрх хүмүүсийн хувь заяа, зан чанар, өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гэж итгэдэг нэгэн төрлийн уран фантаз, хоосон сүсэг бишрэл юм.

Астрономийн үүднээс авч үзвэл, constellation буюу оддын орд нь нийт 88 ширхэг гэж үзэж байгаа. Мэдээж universe хязгааргүй учир 88-р тогтохгүй нь ойлгомжтой, одоогийн шинжлэх ухааны олж мэдэж тоолж тооцоолж чадсан нь энэ байх. 3000 жилийн өмнө амьдарч байсан Вавилончууд тэнгэрийн оддыг ажиглаж, оддын байрлал, жилийн туршид өөрчлөгдөж харагдахыг бурхдын хүч чадал, домог түүхтэй холбон бодсоноор zodiac буюу зурхайн онолыг сэтгэж гаргасан байна. Ингэхдээ, дэлхий нарыг тойрон эргэхэд, нар болон дэлхийн байрлалаас хамаарч тодорхой хэсэг одод илүү тодорч ойртож харагддагийг үндэслэн, 12 constellation-г зурхайн 12 орд болгон сонгожээ. Хэдийгээр тэд пицца зүсэж байгаа мэт орд бүрт тэнцүү өдрүүд оногдохоор хуваасан боловч зарим ордны ойртож харагдах хугацаа илүү богино, зарим нь урт, тэр бүү хэл 12 биш 13 орд харагддаг байсан гэх баримт байдаг аж.



                                              The 13 constellations in the zodiac.

3000 жил өнгөрсний дараа, энэхүү зөрүү илүү тодорч, Хилэнцийн орд гэхэд 7-хон хоног, Охины орд 45 хоног, 13 дах буюу Тэнгэрийн мөрний/Ophiuchus орд 18 хоног ажиглагддаг болсон байна. Энэ тухай NASA-ийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн Space Place  хэмээх хялбаршуулсан, сонирхолтой мэдээлэл тавьдаг сайт дээр 2016 оны 1 сард тайлбарласан юм байна. Яагаад ч юм энэ мэдээлэл хэзээ хойно манай сошл ертөнцөд тархаж баахан бужигнуулсан бололтой. NASA-ийн энэ мэдээллийн дараа астрологи, зурхай судлалын сайтууд ордууд хэвээрээ, шинэ орд нэмэгдээгүй гээд баахан тайлбар бичсэн харагдана лээ.

Товчхондоо, зурхай бол just for fun. Астрологи бол шинжлэх ухаан биш. Энийг л ойлгож аваасай гэж хүссэндээ гэнэт идэвхи хөдөлж пост оруулсан болой.

Саяхан том охиноо дагуулаад со явчаад ирсийн. ШУ-ны асар том музей нээгдсэн байхаар нь очиж үзлээ. Сансар, одон орон судлалын дугуй дээвэртэй үзвэрийн театр байна. Дугуй дээвэртээ проектор тусгаад л янз бүрийн одны орд үзүүлэхээр солонгос хүүхдүүд ямар сайн мэддэг, мундаг юм бээ. Даанч дан солонгос хэлээрээ яриад, тэрийг нь би охиндоо орчуулж хэлж мэдэхгүй аягүй харамсалтай байсаан.


April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...