Хувийн эмнэлэгт солиорол нь дийлдэхгүй бсн тул СЭМҮТ рүү аваачиж хэвтүүлэв. Шар хад, хурцын тасаг гээд онигоо юмуу надад огт хамааралгүй өөр ертөнцийн газар шиг ярьдаг боддог бсн. Ухаан санаа нь орж гараад байгаа нөхрөө "жинхэнэ" галзуу хүмүүстэй цуг цоожтой хаалганы цаана үлдээгээд гарахад өрөвдөх, зүрх шимшрэх давхардаад шөнө нь бас нойр хулжсан.
СЭМҮТ-д 5 хоноод эрүүлжээд гарсан. Ухаан ороод баахан юм бодсон гэсэн, чухам юу бодсоныг мэдэхгүй. Архины нөлөөгөөр тэнэгрэлд автсан, галзуурсан, бас өөр шалтгаанаар сэтгэцийн өвчтэй болсон гээд зүсэн зүйлийн хүнтэй цуг, эмч бүсгүйн хэлснээр "амьдрал үзээд" гарсан бх. Гэхдээ энэ айдас бол түр зуурынх, "хагассайны л бодол" төдий, үүнээс цааш тууштай эмчилгээ, сэтгэл засал хийх ёстойм байна лээ. Даанч тэр хүн өөрийнхөө төлөө өөрөө шийдэж, өөрөө зүтгэж, өөрөө тэмцэхгүй бол хажуугаас нь 1000 татаад чангаагаад дагуулж гүйгээд нэмэргүй. Эмнэлгийн утас, АА уулзалтын хаягийг явуулаад, чи гарч чаднаа би итгэж байна, гэхдээ энэ бол өвчин учраас мэргэжлийн туслалцаа заавал аваарай, өөрийнхөө төлөө хичээгээрэй гэх зэрэг үгсийг хэлсэн, үүнээс цааш миний хийж чадах зүйл гэж үгүйн бнлээ.
Гарч ирэхээр нь сэтгэл санааны байдал, гутрал байгаа эсэхийг тандаж байгаад, гайгүй юм шиг байхаар нь салъя гэдгээ дахиад хэлэв. Өмнө хэлснийг ойлгоогүй, эсвэл үнэн гэж бодоогүйм шиг байна, тийм болохоор дахиад хэлье, энэ бүхэн ганц удаагийн алдаан дээр нь дөрөөлсөн асуудал биш, олон жил бодож, хэн хэндээ сайн сайхныг хүссэний үндсэн дээр гаргасан шийдвэр шүү гээд л хэлсэн. Миний төсөөлж байсан "битгий салаач, одоо би засарсан, чи намайг хаялаа гэж үү?" гэх мэт реакц бснгүй. Бага хүүхдээ одоогийн ангиа төгстөл цуг амьдаръя, тэр болтол биеэ эмчлүүлж, ажилд орж, хөл дээрээ зогсоё гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Буруу ойлголцол, хүлээлт үүсэх вий гэж эмээгээд доорхыг дахиад нэг хэлж баталгаажуулы гэж бодож байгаа.
No comments:
Post a Comment
Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.
Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)