Өнөөдрийн өндөрлөгөөс "Хамгийн, Хамгийн..."аа шалгаруулж үзэв. Ингэж сүртэй нэрлэхэд ичмээр, онцлох адал явдал, үйл ажиллагаа багатай, энхэл донхолгүй намуухан өдрүүд байсийм байнөө...Энэ л өдрийг үл мартан хэзээд намайг гэсээр ирсэн хайртай хүмүүстээ баярладаг шүү...
Хамгийн анхныхыгаа мэдээж санахгүй. Ээжийн яридгаар бол, бүтэлттэй төрөөд, уйлахгүй байсан гэсэн. Их том төрсөн болохоор муу ээжийгээ эвдэлж шахуу гарч ирсэн амьтан гэнэлээ. Эмнэлгийн нярай дундаас хэмжээ дамжаа, хоолойны цар хүрээгээрээ онцгой ялгарч байсан гэдгийн.
Хамгийн анхны санаж буй нь гэвэл сургуульд орсны дараа юм даг. Ангийн хоёр гурван найзуудтайгаа гэртээ паарти :р Бэлэг гэхээр номны хавтсан дээр мэндчилгээ бичээд бас заавал ил захидал хавсаргадаг моодтой байлаа. Эмээ ээж хоёроороо хоол зөөлгөж бөнжигнүүлээд л, би найзуудтайгаа тоглоод л, гэдэсний угаас жаргал мэдрэгдсэн тийм өдөр байсан санагддаг. Яг маргааш нь пионерт элссэн гээд авахуулсан зураг байдгийн, тэхээр 9 насны ой л байсан бололтой.
Хамгийн сүүлд монголд, гэртээ тэмдэглэсэн нь 18 нас хүрч байхад. Цагаан сартай давхцаад, шинийн 3 хавьцаа байлуу даа, гэрийнхэн бүгд айл хэсэх гээд явцан байсийн. Их сургуульд ороод сайн найз болсон охин, "сайн болсон" хүүхдийг маань дагуулаад ирсэн нь тод дурсамж болон үлджээ. Тэр үед моодонд ороод байсан гүнжийх шиг урт цагаан палаач өмсөж, уран сайхны зураг авахуулсан нь одоо эргэн санахад хөгжилтэй.
Солонгост очоод 3 хоногийн дараа 19 нас хүрсийн. Огт бодсон юмгүй сууж байтал цуг очсон монгол залуу тоорт, шампаанск бэлэг барьцан ороод ирдгийн. Танихгүй шахуу хүн яаж мэдсийн болоо гэж гайхах, арай надад санаатай? гэж хардах зэрэгцээд л ккк. Тэр залуу надаас 4,5 насаар ах, тухайн үеийн бодлоор бол шаал хөгшин хүн байлаа лд. Тэгсэн манай аав түүнд захиж хэлсийм билээ, охины маань төрсөн өдөр баярлуулаарай гэж... Гэрээс гараад, аавынхаа нөмрөөс холдоод л ийнхүү эцэг хүний далд хайрыг мэдэрч эхэлсэн юм даг.
Хамгийн гоё бэлэг нь, өөр хотод амьдардаг байсан найз залуу маань холоос зорин байж ирээд авч өгсөн мп3 хөгжим байлаа. Тэр үедээ хамгийн жижигхэн, хуруун чинээ мп3-тай болж аваад л, бэлэгтэйгээ цуг ирсэн хайр дурлалын мананд согтоод л...Хүн болж төрсөөр хамгийн их баярласан бэлэг нь тэр байжээ.
Хамгийн гомдолтой өнгөрсөн нь цуг сурдаг хүмүүстэйгээ цанаар гулгахаар яваад, хамгийн эгц огцом хэсэг рүү чадлаа мэдэхгүй авирсны гайгаар бууж явахдаа духаараа газар мөргөж унаад хүзүүгээ хугалах шахсан явдал байлаа. Юун төрсөн өдөртэй мантай, кинон дээр гардаг шиг хүзүүний бэхлэвч зүүгээд эмнэлэгт нулимс дуслуулаад сууж байваа.
Хамгийн богино төрсөн өдөр нь жирэмсэн байхад. Хамаатны дүү яг тэр өдөр төрж таараад, эмнэлэг дээр өдөржин өнжсөн. Орой нь 12 цаг болохын өмнөхөн ам мөлтөс лаа үлээж, тоорт хувааж идсэнээр төгсгөл болж билээ ккк.
Хамгийн урт нь ноднингийх. Токиогоос 9ний өдрийн 12 цагт нисээд 10 гаран цаг онгоцонд өнгөрөөсний эцэст Канадад газардахад ахиал 9ний өглөө болж байв. Бараг 36 цаг үргэлжилсэн урт төрсөн өдөр. Буунгуутаа нөүтбүүкээ асаагаал нетэд орсон чинь ФБ, мэссэнжирээр дүүрэн төрсөн өдрийн мэндчилгээ, сайн явж очсонуу гэсэн үгс. Энэ бүх хүмүүсээсээ ингээд холдож, харийн нутагт ирчлээ гэж бодохоор хажуугаар нь нулимс бүрхээд л ккк.
Урт төрсөн өдрөөр эхэлсэн болоод тэрүү өнгөрсөн жил ч их л урт санагдлаа. Одоо болтол өвөл болоогүй намар хэвээрээ мэт, 2011 он ч дуусаагүй мэт. Сонин мэдрэмж үргэлжилсээр л...Гэвч цаг хугацааны тоолол миний мэдрэмжийг үл хайхран дахин нэгэн төрсөн өдрийг аваад ирчихжээ... Энэ жил юугаараа онцлог болох нь вэ харж л байя...
Төрсөн өдрийн бэлгээ авав :р
Валентийн, төрсөн өдөр хоёрыг жоохон андуурчиж ккк.
Төрсөн өдрийн мэнд хүргье. Өөр зөндөө хамгийн хамгийнтай өдрүүд таныг хүлээж байгаа. Аз жаргал хүсье.
ReplyDeleteбаярлалаа, чамд ч бас баярын мэнд. Өө бишээ юу билээ энэ чинь ккк. Чамд бас аз жаргал хүсчийя :р
DeleteЗаза, хоолойны цар хүрээгээрээ ялгарсан, гэдэсний угаас жаргал мэдэрдэг сорхий охин байж..Эгдүүтэй, хөөрхөн юм бичсэн байхын, хэзээ том болох хүн бэ?
ReplyDeleteЭгдүүтэй, хөөрхөн л том хүн юм байлгүй дээ гсн ккк. Нас ч талийж өгчийнө дөө, ангийн охидын зургийг ажиж суухнээ тэдний нүдэнд буусан цаг хугацааны тоосонцорыг анзаарахгүй өнгөрөх аргагүй байлаа, минийх дээр бас л тэр тоосонцорууд торж үлдсэн нь тодорхой, гэвч толинд тусах өөрийнхөө төрхнөөс тэдгээрийг олж үл харах нь дэндүү дасал болсон зүйлээсээ томын том ялгааг ч олж харах чадваргүй болдог нүдний л буруу байх гэж тунгаанам ккк
Deleteза юу гээд ч биччихэв дээ сүрхий гэхээр онгироод аймаар урсгав :р
сүрхий гэх гээд..
ReplyDeleteВааавлдаа. Юуун ч гоё бичдийн. За ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Байршлаараа яриул их ойрхоноос мэнд хүргэлээ шүү кк, юугсэнчүгий
ReplyDeleteойрхон болоод тэрүү чиний мэндчилгээ их чанга сонсогдлоо шүү, асар их баярлалаа... Америк тивийг донсолгоод байдгийм шдээ УМи :р
Deleteхамаатны дүүгийн чинь хүүхэд та хоёрт төрсөн өдрийн мэндэээ хэхэхэ
ReplyDeleteхамгийн гоё бэлэг... гоё
бэлэг бүхэн тэхдээ гоё л доо. Нэг удаагийн төрсөн өдрөөр нэг хүний мэндчилгээ аймаар их харуулдаж хүлээж билээ, гэтэл тэр жил тэр хүн тас, таг байсан, харин шал өөр хүнээс мэндчилгээ аваад, нэг их баярлахгүй өнгөрч байлаа. Гэтэл дараа жил нь нөгөө хоёр дох хүний мэндчилгээнд асар их баярлаж байсийн байна, үхэхэхэ за би ч нэг иймэрхүү л будлианы эзэн шүү дээ, гэхдээ гол хэлэх гэсэн санаа нь ингэж мэндчилгээ авах гоё, тэгээд тэр нь чин сэтгэлийнх байхад бүр гоё... баярлалаа Ханна, баярлалаа :)
Deletetorson odriin mend hurgiye
ReplyDeleteбаярлалаа Гуталчин охин минээ.
DeleteСоулмэтэн Аплилдээ төрсөн өдрийн мэнд хүргэе :)
ReplyDeleteугаасаа л хөөрхөн гоё бичдэг шд тэгээгүй бол би юу гэж орж ирээл байдгийн кккк
за тэгээд сагсаа сайн тоглож олон гоол оруулахын ерөөл дэвшүүльеээ :P
аан тийн энэ нэг юм байгаан
http://arttattler.com/Images/Europe/Germany/Frankfurt/die%20Stadel/Max%20Beckmann/o_Beckmann_Frau_mit_Mandoline_1950.jpg
за нэг иймэрхүү
сая нэг хэдэн мөрт орж ирлээ шууд зохиочлоо :D
Өнөөдөр чиний хорвоод мэндэлсэн өдөр
Yлгэрийн цэнхэр орчлонд ирсэн энэ өдөр
Найз ч бай, амраг ч бай бид бүгдээр адилхан
Бид нэгэн үед төрж нүүр тулан уулзжээ
Өнөөдөр чиний ертөнцөд мэндэлсэн өдөр
Yүрийн шаргал наран чамайг угтсан өдөр, тиймээ
Таньдаг ч бай, таньдаггүй ч бай бид бүгдээрээ
Ганцхан чамдаа сайн сайхныг хүсэж байна :)
ккк тэгээл өнгөрсөн баларсан юм ухаж уншаад байгаарай :р
Deleteминий олоогүй зургийг олчжээ. Чамд гавьяат гүүглчин одон өгүүлэх талаар нам засагтай яринаа би ккк
баярлаж амьдардаг шүү (энэ үгийг хэлдэг найзыгаа гэнэт үгүйлэв) үргэлж дандаа зөндөө сэтгэгдэл үлдээдэгт чинь...
Tursun udriin mend hurgiye. Odoo end 9-nii ugluu 5.45 minute bolj baina. Tegeheer bi ih ert tursun udriin mend hurgej baigaa um baina. Noir soligdson tul iim bolomj garch irj baina.
ReplyDeleteZa tegeed egch shigee 90 naslana gej megj ambiits huudgiinshdee, hehe
баярлалаа Гилийн хатан авхай мээн. Англид очсийм чинь цаг агаар ямар байна гээд энглиш маягаар боловсон мэнд мэдэхүү хоёулаа :р
Delete90 нас ч арай л хол санагдаад байна, гэхдээ 60 хүрээл чадрах минь гэж боддог байснаа бас боликээд байгаа. Тэхээр шунал гэдэг сунасаар байгаад 90 дээр ч тогтохгүй байж болзошгүй л юм ккк. Бэлэгний хэрэггүй ээ амьдрал өөрөө бэлэг нтр гэсэн юм яриоол :р
olon jil tursun udriin beleg avah sanaatai 90 geed baina, haha
ReplyDeleteТөрсөн өдрийн мэнд хүргэе! Лаагаа үлээж, дотроо шивнэсэн нандин хүслүүд нь биелэхийг ерөөе! Найзыгаа санаад л байгаа шүү. Үнсье
ReplyDeleteхайртай шүү хонгор найздаа.
Deleteудахгүй уулзнаа :)
April-daa, tursun uduriin mend hurgey. Saihan bolson baih gej naidaj bna. Ohintoigoo baihad ugaasaa l yamar ch udur saihan daa, tee.
ReplyDeleteUlam saihan tursun uduruud ugtan irnee. Zaluu nas saihan shuu, tee. Yalanguya yag udii nas ih saihan sanagdaad baigaa. Zaluuhan, bas tegsen hernee bur neg tuuhiigeeree bish :). Enjoy it.
NAIZ MINI AZ JARGAL HUSII
Deleteбаярлалаа рүби, эндхийн цагаар бол одоо л эхэлж байна ккк. Би л монголын цагаар эхлүүлцэн болохоос :р
Deleteохин маань гоё бэлэг өгсөөн, энд зургийг нь нэмнээ, хүмүүст гайхуулы ккк
байдаг л нэгэн: гялайлаа анд мээн
DeleteI love you all the time gechihjee. Hamar sharhiruulchihlaa.
ReplyDeleteMundag zurdag, bichdeg huuhed bna.
Харин тийн. Бид хоёр ярьдгийн. Ууртай ч байсан, загнаж ч байсан, үгэнд орохгүй ч байсан хайртай гээд. Тэрийгээ бичсэн бололтой. Хөөрхөн байгааз. Хайрлахгүй байхын аргагүй...
Deleteккк ийм зураг байгаагүй биз дээ мм
ReplyDeleteза юутай ч соулмэтийг охинтой нь харлаа та хоёр ч хоёулаа тайрмал үстэйн байна гоё зохиж нтр ккк тэр хэний машаан юм ба
машаан дотор нь бас нэг хүн суучиж хүүхэд ч шууд л хэлж ярьж бичдэг гэнэн цагаан амьтан тэр агааг ч бас зурчжээ :P
Habby Valentine :)
энэ бичлэгийг хийж байхад охин тэнд зургаа зураад суужийсий. Тэгээд унтахдаа нуучаад өглөө цэцэрлэг явахаасаа өмнө гаргаж өгсөн байхгүй юу кк. Тэгээл зураг нэмж хийв.
Deleteккк тэр машаан унасан хүн яах аргагүй машаанд дуртай хүн бий :р
ээхэхэх юун хөөрхөнен
ReplyDeleteнээрээ эгдүүтэйен, машаан дотор нь зураад, хүүхдүүд голцуу гурууланг нь зэрэгцүүлж зогсоож зурдышд, айтар зуржээ ккк
төөрсөн өдрийн мэнд :)
ReplyDeleteгялайлаа bluefire :)
Deleteхоцорсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд ! :) нэг орд юм байна , цагаан сараар төрсөн өдөр таарахаар ч марзан юм болдын шүү. Happy valentine гэнээ ямар хөөрхөн юм бээ
ReplyDeleteБаярлалаа Цахлай :) Нэг ордныхон зан ааш ойролцоо байгаад байх шиг санагддын шүү кк
DeleteYag unen, ene 2011 on duusaagui yavaad bx shig, manai end ch bas xangalttai urt uvul bolj bna.
ReplyDeleteTursun udriin mend.