8.6.26

Update

 Гэнэтийн эргэлт болж, нөхөр огт хэл чимээгүй, ганц чимдаан хувцас, хүүхдүүддээ баахан чиклаадтай гэрийн хаалга тогшсон. Шоок. Царай зүс нь гачин хавдаж хөөсөн бараан, цай аягалаад өгөхөд авч байгаа гар нь салгалаастай. Эхний шөнө нойр хүрэхгүй, унтаж чаддаггүйэ. Маргааш нь ажилдаа ирээд хамаг бие өвдөөд, сульдаад, хоол идэх байтугай амьсгалахад хүнд санагдаад. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд шууд тулаад хэлсэн, би ингэж амьдарч чадахгүй. Хоёулаа салсан нь дээр юм байна гэж. 

Хэд хоног чимээгүй, хариу өгөхгүй явж байснаа. Үр хүүхдээ жоохон томортол цуг байя, өмнөх шигээ чамайг зовоохгүй. Уухгүй нтр гээд амлаж байна. Аавыгаа хараад нүд нь гэрэлтэх хүүхдүүдээ бодоод за гээд зөвшөөрлөө. Гэхдээ огт уухгүй, санхүү болон гэр орны үүрэг хариуцлагаа тэгш хуваана гэж тохиролцоод. Өөр өөрийн орон зайд, зөвхөн аав, ээж гэдэг үүрэгтэйгээр цуг оршин тогтнохоор шийдэцгээв. 

Өнөөдрийг хүртэл 14 хоног уугаагүй л байна. Хэнтэй ч уулзахгүй, нийгмийн харилцаанд орохгүй, зөвхөн гэртээ байгаа болохоор тэр байж магадгүй. Цаашдаа юу болохыг хэлж мэдэшгүй. Юутай ч хүүхдүүдээ сайн анхаараад, халамжлаад, тоглоод, гэрийн эвдэрхий хугархайг засч янзлаад, тэр хэмжээгээр миний ачаалал хөнгөрөөд, сэтгэл тайван, шөнөдөө нам сайн унтаж байгаа. Сэргээн засах дасгалдаа яваад, бага багаар сайжраад байх шиг. Сэтгэлийн, биеийн, оюуны бүх "булчингаа" чангалнаа!

4 comments:

  1. Гэнэтийн зүйл болсон байна шд. Урсгалаараа, нээх их хичээхгүй бас огт хаяхгүй гол нь өөрийнхөө өөрчлөлтийг анзаараад шийдээд яваарай.

    ReplyDelete
  2. Setgel taivan bolj bna gedeg chini mash sain hereg bna

    ReplyDelete
  3. байдаг л нэгэнJun 14, 2026, 12:38:00 AM

    сайн цагийн эхлэл байгаасай

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Better mind

Олон жилийн өмнөөс очиж үзүүлэх санаатай дагадаг байсан нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтээ боломж гарсан дээр нь 7 хоног хэвтээд. Эхний 2-...