Өчигдөр сэтгэлзүйчтэй уулзаж дотроо онгойтол ярилаа, feeling heard, seen, understood! Цээжин дотор доош татаад байсан хүнд туухай хөнгөрсөн мэт.
Намайг психостеник зан төлөвтэй хүн байна гэв. Тайлбар нь доор:
Психостеник (эсвэл психастеник) зан чанар нь сэтгэл судлал болон анагаах ухаанд хэт мэдрэг, амархан түгшүүрт автдаг, эргэлзээ болон айдас ихтэй хэв шинжийг илэрхийлдэг. Энэ төрлийн хүмүүс өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг бөгөөд нийгэм болон ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлахыг эрмэлздэг. [1, 2, 3]
Үндсэн шинж тэмдэг, онцлог шинжүүд:
1. Гол шинжүүд (Зан чанарын онцлог)
- Байнгын түгшүүр ба эргэлзээ: Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө маш удаан эргэлзэж, буруу шийдвэр гаргачих вий гэхээс айж сандардаг.
- Өөртөө итгэлгүй байдал: Өөрийнхөө чадвар, хийсэн ажилдаа үргэлж сэтгэл дундуур байж, өөрийгөө голдог.
- Хариуцлага ба санаа зовиур: Хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа болоод маш их ачаалал авдаг. Жижиг сажиг асуудал дээр ч хэт их санаа зовдог.
- Хэт мэдрэг байдал: Шүүмжлэл болон гэнэтийн үйл явдлыг хүндээр хүлээж авдаг.
- Урьдчилан сэргийлэх зан үйл: Аливаа эрсдэлээс зайлсхийхийн тулд бүх зүйлийг нарийн төлөвлөхийг оролддог. [1, 2, 3]
2. Сэтгэлзүйн болон бие махбодын илрэл
- Нойргүйдэл ба ядрах: Стресс, түгшүүрээсээ болж оюун санаа болон бие махбодоор амархан ядарч сульддаг.
- Зан үйлийн давталт: Тодорхой бодолд хэт автах ( obsession ) болон түүнээс үүдэлтэй ямар нэгэн үйлдлийг албадмал байдлаар давтах шинжүүд илэрч болно. [1, 2, 3, 4]
Энэ төрлийн зан чанартай хүмүүст өөрийгөө тайвшруулах, стрессээ зөв удирдах аргад суралцах, аливаа зүйлд хэт төгс байх шаардлага тавихгүй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай.
Психостеник (психастени) зан чанар нь төрөлхийн өгөгдмөл хэв шинж (temperament/personality trait) болон олдмол хүчин зүйлсийн нэгдэл бөгөөд дан ганц олдмол эмгэг биш юм. [1, 2]
Анагаах ухаан, сэтгэл судлалд үүнийг дараах байдлаар тайлбарладаг:
- Үндсэн суурь нь төрөлхийн: Психостеник хүмүүс төрөхөөсөө л мэдрэлийн системийн сул, эмзэг, түгшүүрт автамтгай хэв шинжтэй (генетикийн өгөгдөл) байдаг.
- Хөгжил нь олдмол: Хүүхэд ахуй насны хүмүүжил, орчин (хэт чанга шаардлага, айдастай орчин, эсвэл хэт бөөцийлсөн хүмүүжил) нь энэ зан чанарыг улам гүнзгийрүүлж, тодотгож өгдөг.
Эхний ээлжинд серотонин дэмжих, түгшүүр намжаах эмнүүд уухаар боллоо. Болж өгвөл 7 хоног хэвт гэнэ. Тэгээд дараа нь Нямсамбуу гавжийн хичээлд сууж үзий гэсэн бодол төрж байна. Эсвэл энэ эмч дээрээ сэтгэл засалд явж болох юм байна лээ. Хэсэг амс хийгээд сайн бодож байгаад шийднэ дээ.
Эмчдээ маш их итгэл төрж, ингээд би аврагдлаа гэх мэдрэмж аваад бөөн баяр байсан ч, бичиж өгсөн эмнүүдийг нь хайж үзээд дасал болох өндөр эрсдэлтэй гэх өгүүлбэрээс болоод бас түгшээд амжсаан хаха. Одоо яая гэхэв ийм болоод төрчихсөн, тэрнээсээ болоод өөрөө өөрийгөө зовоох юм даа. Гэхдээ эмээ ягштал сайн уунаа.Психостеник зантай хүн яаж стрессээ багасгах вэ, өөрийгөө яаж амраах, бага зовоох вэ гэдэг талаар бас судлы даа.
Нөхрийн тухай ярих үед нулимс сад. Ямар их хөндүүр, өвдөлт вэ гэдгийг дахин мэдрэх шиг. Салмаар байгаа, гэхдээ надгүй амьдарч чадах болов уу, хүүхдүүд яах бол, эргэн тойрны хүмүүс юу гэх бол гэх мэтчилэн санаа зовж байгаагаа хэлсэн.
Эмчдээ маш их итгэл төрж, ингээд би аврагдлаа гэх мэдрэмж аваад бөөн баяр байсан ч, бичиж өгсөн эмнүүдийг нь хайж үзээд дасал болох өндөр эрсдэлтэй гэх өгүүлбэрээс болоод бас түгшээд амжсаан хаха. Одоо яая гэхэв ийм болоод төрчихсөн, тэрнээсээ болоод өөрөө өөрийгөө зовоох юм даа. Гэхдээ эмээ ягштал сайн уунаа.Психостеник зантай хүн яаж стрессээ багасгах вэ, өөрийгөө яаж амраах, бага зовоох вэ гэдэг талаар бас судлы даа.
Нөхрийн тухай ярих үед нулимс сад. Ямар их хөндүүр, өвдөлт вэ гэдгийг дахин мэдрэх шиг. Салмаар байгаа, гэхдээ надгүй амьдарч чадах болов уу, хүүхдүүд яах бол, эргэн тойрны хүмүүс юу гэх бол гэх мэтчилэн санаа зовж байгаагаа хэлсэн.
- Аливаа хүн стрессээ тайлах, бодит амьдралын бэрхшээлээс зугатах, мартагнах гэж архи ууж эхэлдэг. Уусаар байгаад донтох уу, биеэ татаж авч чадах уу гэдэг тухайн хүний суурь төлөвөөс хамаардаг. Нөхөр чинь сэтгэлийн хатгүй, бэрхшээлтэй нүүр тулах, даваад гарах сэтгэлзүйн чадамж муу хүн байна. /Үргэлж надаас болоод архинд ороо болуу, би юуг буруу хийчив гэх мэт гэмшил төрдөг байсанд минь хариулт болсон/
- Олон жил архи уух тусам тархи агшиж жижигрэнэ, тэнэгрэлд өртөнө, IQ буурч наад захын юм ойлгохоо болино, зан аашны өөрчлөлтөнд орно. Маш хүйтэн цэвдэг зантай, бусдыг үргэлж буруутгадаг, амиа бодсон болдог. Энэ бүх өөрчлөлт архинаас гарлаа ч хэвэндээ ордоггүй. Уухаа болиод улам ч ааш муутай болдог. Анагаах ухааны үүднээс нөхөр чинь засарна, сайхан болно гэх найдвар байхгүй шүү.
- Хүүхэд аз жаргалтай өсөн торниход ээж нь тэвчиж, өөрийгөө золиослосон элэг бүтэн амьдралаас, хоёр тусдаа ч гэсэн тайван ээж илүү хэрэгтэй. Аав нь сардаа 2-3 удаа уулзаад эрхлүүлээд, аавын хайраа мэдрүүлээд байхад хангалттай. Архичин хүнтэй цуг амьдарсан охид том болоод архинд орох магадлалтай эр хүн рүү өөрийн мэдэлгүй татагдаад, суудаг бол /жишээ нь би/ хөвгүүд архийг үзэн ядаж байснаа бэрхшээл стрессээ архиар тайлдаг гэсэн ойлголт тархинд нь кодлогдсоноо болж өөрөө бас архи руу хальтрах магадлал өндөр /нөхөр/. Архичин эцэг эхтэй цуг амьдрахад хүүхэд аавдаа хайртай, гэхдээ архи уусан дүр төрхийг нь үзэн ядна, ингээд хайртай мөртлөө үзэн ядах зөрчилтэй мэдрэмж авдаг нь хүүхдийн хувьд их хэцүү.
- Хосын сэтгэлзүйчтэй уулзах хэрэгтэй юу? Сална гэдгээ арай зөөлрүүлээд тэгж хэлсэн байгаа гэж асуухад : Нэгэнт шийдсэн бол зөөлөн хэлэх боломжгүй. Одоо ч хэлсэн хэдэн жилийн дараа ч хэлсэн ялгаагүй. Хосын сэтгэлзүйчтэй шууд уулзахад хоёр талаас өөрсдийгөө зөвтгөж бие биенээ буруутгаад хэрүүл болоод дуусдаг, цаг мөнгөний гарз. Эхлээд тус тусдаа сэтгэл засалд яваад хувь хүнийхээ сэтгэлзүйг янзалсны дараа хосоороо орохыг зөвлөдөг.
- Том шийдвэр гаргахад ашигладаг арга байдаг. Одоогоос 5 жилийн дараах өөрийгөө төсөөл. Салаад 5 жил болсон би ямар харагдаж байна. Салалгүй 5 жил болсон би ямар харагдаж байна. Эндээс бүх юм тодорхой болдог.
- Ямар ч сонголт алдаагүй, өөгүй төгс үр дүнг авчрахгүй. Их зовох бага зовохын л ялгаа. Алдлаа гэхэд засах чадвар, ухаан, боломж бүгд чамд байна. Иймд зоригтой бай. Эрүүл бие махбод, саруул ухаан, ажил төрөл, нийгэмд эзлэх байр суурь, санхүүгээ авч явах чадвар, хүмүүстэй харилцах ур дүй бүгд байна. Нас залуу байна. Өөр хүний юу гэж хэлэх, нөхрийн цаашид яахыг биш, өөрийгөө л бод, өөрийгөө л торд.
Дарга нарын хувьд гэвэл психастеник хүмүүс бурхнаас өгсөн бэлэг л гэсэн үг. Тэд ажилдаа үнэнч, шударга, үгүй гэж хэлж чаддаггүй. Ажлын ачааллыг даадаг, ажлаа цаг тухайд нь чанартай сайн биелүүлдэг. Гомдлоо дотроо нууж, хүмүүсийн нүднээс хол очиж уйлж, удаан тэвчин чимээгүй байж байгаад яваад өгдөг хүмүүс. #гэнээ
Sonin yum unshihaar yag minii zan l sanagdaad baih yum
ReplyDeleteБиднийг багад хүмүүжлийн ганц л арга бсн, тэгээд олон хүн иймэрхүү болж өссөн байж магадгүй. Эсвэл чи бас надтай ойролцоо зантай болохоор дугуй дугуйгаа олоод миний блогийг унших дуртай байж магадгүй :)
DeleteХэдэн жилийн өмнө сэтгэл засалч Энхтүвшинтэй уулзаж байсан. Тэр хүн бас нэлээн төстэй зүйлс хэлсэн. Тархин дотор нь байнга түгшүүрийн шар гэрэл асаж байдаг хүн байна гээд. Тухайн үед бичиж өгсөн эмийг нь уугаагүй, донтоод хамааралтай болчих байх гэж айгаад. Одоо ч сэтгэлзүй нэг л биш л байна. Өөрт чинь ч, өөртөө ч сэтгэл амгалан байхыг хүсье :) Унших дуртай шүү
ReplyDeleteTegeed iim uyd yaah ystoi be? iim zantai hun herhen tsaashid amidrh bilee ene hatuu horvood
ReplyDelete