31.12.23

2023

Зиа ингээд он дуусах нь гарцаагүй болчлоо. Дахиал нэг нас нэмэгдэх нь. Хугацаагүй иргэний үнэмлэхтэй золгохнээ. 44-тэйгээ дахиад хэсэг зууралдмаар л байсын хаха.


Энэ дууг сонсонгоо бичив, уншингаа сонсоорой :)

Өнөөдрийг л давчих юмсан, хэзээ энэ бүхэн дуусах бол гэж цөхөрсөн өдрүүд, хөлөөс бариад авахгүй бол үлээсэн бөмбөлөг шиг тэнгэр лүү хөөрчихмөөр догдолсон хоногууд, аль алинтай нь л таарсан жил байлаа.

Заримдаа аймаар уналтанд ордгоо, тэр үедээ маш эмзэг, сул дорой болдгоо мэдэж авсан. Амьсгал авах ч түвэгтэй санагдах тийм үед үгийг минь чимээгүйхэн сонсоод, зэмлэхгүй, шүүмжлэхгүй, зөвлөгөө өгөхгүй зүгээр дэргэд байж өгдөг ухаан далай мундаг найзтайдаа хамгаас их талархсан. 

Бусад үед нь их дажгүй хүн юм гэдгээ бас мэдэрсэн. Дажгүй гэдэг нь, өөрийнхөө хүсдэг, тийм байх сан гэж боддог бодолдоо дөхөж очжээ гэсэн үг юм. 

"Та бол Амазон эмэгтэй шиг. Эрхэмсэг бөгөөд хүчирхэг, шинийг сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлэхээс амьдралын баяр баясгаланг мэдэрдэг" гэж нэг дүү намайг онгироожээ. Өнгөрсөн үетэйгээ харьцуулахад аливааг илүү уужуу, олон талаас нь харж чаддаг болсондоо баярлах. Хэцүү үе ч сэтгэлийн хат суухад, ертөнцийн хязгаараа тэлэхэд хэрэгтэйг хүлээн зөвшөөрч, тэсч сурсандаа талархах. Өчигдрөөс илүү ганц юм ч болсон мэддэг, чаддаг болсон байхыг, зурсан заяа төөрөг гэж байхгүй, өөрийн хүссэн хүнийг өөрөө л бүтээж бий болгодгийг ухаарсандаа сэтгэл хангалуун...

Монита-гаасаа ийм зурвас авсан. Цуг байхад таатай, гоё энерги түгээдэг хүн байхыг хүсдэг. Намайг тийм гэж тодорхойлсонд нь аймаар баярласан.  

Уншаад баймаар гоё ертөнцтэй блог байна гэсэн комментонд бас их баярласан. Өөртөө таалагддаг, дажгүй үедээ, би ч бас тэгж боддымаа ккк. Заримдаа би чинь ийм хүн байсан билүү гэж хүртэл гайхмаар. Хүмүүстэй small talk хийх, магтаал хэлэх, бусдад туслах, сайхан сэтгэл гаргах, дээр бичсэн шиг гоё энерги үлдээх гэх мэт үедээ... би угийн ийм билүү, эсвэл саяхнаас ингэж өөрчлөгдлүү, өөрийгөө дардаг байсан юм бхдаа гэх мэтээр гайхашрах үе гарнаа. Ямар ч байсан, өөртөө их өндөр шаардлага тавидаг, үнэхээр чухал биш бол барагтай бодлоо хүнд гаргаж хэлдэггүй, тэгээд л дуугай гэдэг нэр зүүдэг байж. Одоо бол аманцар болснуу, бодсон санаснаа чухал уу үгүй юу гэж шүүлгүй чөлөөтэй хэлдэг болж. 



Миний тухай нэг хүн ингэж зүүдэлжээ. Цөхрөл гэсэн бүлэг нь бүр янзтай. Яаж ийм урлаг шиг гоё зүүдэнд ордог байнаа би :) 

2 сард Чойжоо концерт тасархай байсан.  Нуль авьяас, бас хөөрхөн эмо, бас хөөрхөн алиа, бас би далласан чинь наашаа даллаж нтр. Бусад дуучидтайгаа их  зуз юм шиг байгаан, баахан зочин дуучид ирж дуулаад, концерт нь бүр 6 цаг үргэлжлээд, шувтан босоо байсан хэрнээ юун ядрах, сэтгэлийн хөөрөл бүр дээд цэгтээ тулсан байдаг ёоом. Саяхан ТВ-р бичлэг нь гарч байхыг үзээд тэр өдрийн мэдрэмж сэргээд гоё байлаа. 

Сая 11 сард солонгост Charlotte гэж бичээд Шарлот гэхгүй Шиа Лотте гэж дууддаг театрт "Phantom of the Opera" мюзикл үзлээ. Ерөөс төлөвлөөгүй, буусан байрны цонхоор реклам нь харагдангуут билетийг нь хайсан чинь, яг намайг үзээч гэсийм шиг ганц билет торойгоод үлдсэн байсныг авсан чинь, миний дуртай, бүх крашийн All Star явууллаа гэхэд MVP нь болж шалгарах 조승우 жүжигчин гол дүрд нь тоглож таараад, бүх юмны тохироо тэгж бүрдэнэ гэж байх уу даа.


Билет нь үнэтэй бсн, гэхдээ нүдээ аниал авсан. Бас дурсгалын тэмдэг. 

Тоглолтын танхимд ёстой ганц ч зураг зөвшөөрдөггүйн байналээ. Нодлин Бродвэйд мюзикл үзэхэд лав тийм хатуу чанга байгаагүй, завсарлагаанаар найзтайгаа зөндөө зураг даруулсан. Гэтэл энэ театр бүр огтоос болку, curtain call хийж байхад ч болку гээд халгаадаггүйн байналээ. Яаж зүгээр байхав, хальт хулгайгаар ганц зураг дарсан байдын. Тэр chandelier нтр нь сүртэй, гоё театр байналээ. Миний дуртай жүжигчин шар үс бостол аймаар гоё дуулсаан. Хэзээ ч мартагдашгүй...

Солонгост хийсэн аялал өөрөө тэр чигтээ бөөн дурсамж. Гэнэт л зориглоод 3 хүүхдээ дагуулаад явчихсан. Олон жилийн мөрөөдөл байсныг хэлэх үү. Дараа амжвал нэг бичиж оруулнаа. 

Нодлингоос эхэлсэн гүйлтээ энэ жил бас үргэлжлүүлсэн. Нодлин 10км торохгүй гүйчдэг байсан, энэ жил арай гэж л буцаад формондоо орсон. Зүүн өвдөг ачаалал аваад өвдөх янзтай, тэгээд ерөнхийдөө өвдгөө гамнах маягтай гүйлээ. 3 маратонд 10км finisher, 4 улирлын сорил гэдэг нь өвөл, хавар, зун, намар 5, 10, 15, 21км тус бүр гүйж эвлүүлдэг медаль. 


Балетын хичээлд явдаг гэж хэлэхэд ичмээр хэдий ч, огт оролдоогүй хүний дэргэд бас ч гэж дөртэй боллоо. Өөрийгөө голохгүй, бусадтай харьцуулахгүйгээр, өмнөхөөсөө өчүүхэн ч болов ахицтай байвал болоо гэсэн сэтгэлээр үргэлжлүүлэн явна даа. 

Ном бараг уншсангүй, франц хэлээ бараг давтсангүй. Блогоо ч бас зарим нэг хүнээр шахуулж шавдуулж байж л бичлээ ккк. Өөрөө ч ордоггүй блог руу минь орж гарч уншиж, сэтгэгдэл үлдээж байсан хүмүүстээ чин зүрхнээсээ талархаж байнаа. Намайгаа мартахгүй орж гарч байгаарай, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье <3

Happy new year!!!






 

5 comments:

  1. Happy new year. oird orj ireegui blogooroo orj irlee. FB deerees l update hiigeed mundag hun shuu gej bodood yavdag.

    ReplyDelete
  2. Байдаг л нэгэнJan 3, 2024, 12:19:00 AM

    Шинэ оны мэнд ширээний хэдэн номтой минь хамт байнга л уншигдаж байдаг блог шүү дээ

    ReplyDelete
  3. Шинэ онд аз жаргал, гол нь сэтгэлийн амар амгаланг хүсье!
    2023 он миний хувьд ч бас тэнгэрээс дээш 3 метр нисээд тэндээсээ шууд газар унаад босож чадахгүй хэвтсэн хүнд жил байлаа.

    ReplyDelete
  4. hi, bi say ajlaas halagdah orogdoliin zagwar haij bgd tanii 2012 onii blogiig haraad unshaad shimteed hed hediig unshlaa hehe, tanii facebook page ch ymu group ch ymu baiga yu? baigaa bol link-g ni vldeej boloh uu?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...