Сэтгэл минь хув хуурай байгаа ч
Нүд минь нов нойтон байгаа ч
Зүрх минь эл хуль байгаа ч
Арьс, үс, гар, хөл, уруул, хэлний минь амь тасалдаад байгаа ч
Аяа! Энэ чулууд, соно, бялзуухай, тоолшгүй цагийн уулс
Ар араасаа хөөцөлдөх далавч нь ягаавтардуу үүлс
Гар гараасаа барилцсан үлэмж моддын сүүдэр
Шаналаад байгааг минь мэдсээр байж юу ч үл дуугарах тэнгэр
Ширтээд байхад л хэн ч ирэхгүй байгаа урт зам
Ээ, энэ бүхэн, ер юм бүхэн
Эгнэшгүй амгалан, туйлын амгалан үзэгдэхийн учир юу вэ?
Л.Ө.
18.3.12
...
ойлгомжгүй цаг хугацаа
Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...
-
Гоё хамтлаг, бас хэсэг зуурын сэтгэл догдлол, хөвсгөр өдрүүдийг санагдуулдаг болохоор нь сонсох бүр дуртай байдгийн.