Хаврын, намрын гээд улирлын чанартайгаас гадна, Ж синдром гэж хүчтэй юм байнаа.
Сав л хийвэл нулимс мэлмэрүүлэх, сонин хачин хоол идмээр санагдах, солиотой галзуу бодлууд шөнө дунд нойр хулжаах гэх мэт...
40-ийн босго давахаас өмнө амжуулах санаатай хэдэн том ажлууд байсны нэг нь ингээд биелээд явжийндаа. Өмнө нь блог дээрээ тас нуудаг байсан, энэ удаа шилэн данс хөтөлж дэлхийгээр нэг зарланаа яадын. Угаасаа энд орж ирдэг нь тоотой болсым чинь. Дахиад ж синдромтоо чуу гүйчүү...өөрөө сүүлд нь уншжийвал зүгээр байх.
Ажил дээрээ уг нь аминдаа нууж байгаам. Даанч айхтар хүүхнүүдийн хурц хараанд сканнердуулаад нууц задрааск. Алхаа гишгээ нь өөр болсон байна гэнэ шүү базарваань. Аяндаа задрах нууц л даа. Хэлтсийнхэн маань бүгд харчууд, намайг амраад явчихаар ажлыг маань хувааж хийдэг болохоор мэдэгдэнэ гэхээс санаа зовоод байхымөө.
Уул нь өөрийн эрүүл мэнд, хүүхдээ харуулах хүн гэх мэтэд санаа зовох нь илүү зохистой л доо. Дэмий юманд зовнидогоороо алдартай хүн юм одоо яая гэхэв. Ирэх 3 жилийг давчихвал айдгаа авдрандаа хийгээд хүүхдүүд гараас гараад би гэж хүн жаргах болуу гэж өөрийгөө хуурах юм даа.
Баяр хүргэе! Онц.
ReplyDeleteЗоригтой алхам байна. Биеэ сайн бодно шүү. Ж синдромд бага дарлагдаарай. Ж сүүлийн саруудад биеэ сайн чагнаарай. Тэр үе л бидний насны хүмүүст хэцүү юм билээ. Одооноос даралтаа сайн үзээд яваарай, жоохон ч гэсэн нэмэгдэхэд л асуудал үүсэх болохоор тэр шүү дээ.
баяр хүргэе
ReplyDeleteBayar hurgii!!
ReplyDeleteЗа баярлалаа :)
ReplyDeleteSaihan medee bn. Bayar hurgey
ReplyDeleteхөөх яасан хөөрхөн юм бэ, баяр хүргэе, юмыг яаж мэдэхэв гээд ийш орж ирсэн нь оносон бн, аймаар гоё мэдээнээс хоцрохоо шахсан байшд кккк
ReplyDeleteчиний араас л гүйгээд бн, дахиад битий нэмээрэй миний бие дийлкү шүү :р
Deleteнээрээ энэ жилдээ багтаад уулзнаа яг яг
тэгвэл балрах нь дээ, би нь бас Ж
Deleteккк гэвэл алваа :p
уулзнаа
ийм синдромтой бүсгүй хүн төгс харагддаг эрүүл мэндээ анхаараарай
ReplyDeleteхар хүнд баяр хүргэе зоригтой байна
Баяр хүргэеэ, биеэ сайн бодоорой.
ReplyDeleteБаяр хүргэе. Биеэ бодоорой одоо хүйтний ам наашаа л болоод байна.
ReplyDeleteАжлын хархүүнүүд алзахгүй дээ.