2.11.20

Хэвтрийн хүн

 Өөр ревью уншихаасаа өмнө өөрт төрсөн сэтгэгдлээ гялс буулгаатхы. Яг үнэндээ, зохиол нь Г.А.-ынх биш байсан бол зорьж очиж үзэхгүй л байсан болов уу. Номын хуудсаар танилцаж, сэтгэл дотроо амьдруулдаг дүрүүдтэйгээ өргөн дэлгэцээр уулзах хамгийн том завшаантай явдал байлаа. 

Номоо бодож очсон болохоор киногоо дангаар нь мэдрэхээс илүү номтойгоо харьцуулаад, юу хасчиж, юу төсөөлж байснаас өөр болчиж гэх нүдээр үзлээ. 

Кинон дээр нийт 5 хайрын түүх гардагаас, ээжийнх нь залуу нас, хайрын түүх хамгийн гоё санагдсан. Зохиол дээр гардгаасаа ч илүү сэтгэл хөдөлгөм байсан юм уу даа. Хоёр бүсгүйн бие биедээ татагдаж байгаа нь, болзож, инээлдэж, хайрлалцаж байгаа нь мааш үзэсгэлэнтэй байсан.  

Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн, мэдрэмжтэй сайхан аялгуунууд үзэгдэл үйл явдал бүртэйгээ сайхан зохицож өгсөн байналээ. 

Өнгөрсөн үеийг харуулахдаа бүр соц нийгмийн байдлаар дүрсэлж үзүүлсэн нь сонин шийдэл байлаа. Жишээ нь компьютер засдаг залуу, анхны хайраа дурсахад, их сайндаа 10 жилийн өмнөх явдлыг ярьж байгаа хэр нь дэлгэцээр бол бүр 30, 40 жилийн өмнөх мэт зураглал гарч байсан. Өнгөрсөн үе гэдэг харьцангуй ойлголт, тухайн хүний сэтгэлд тэртээ алсад болж өнгөрсөн мэт хадгалагдсан байж болохыг ингэж илэрхийлсэн байх гэж хувьдаа таалаа. 

Спойлэр 

Киноны төгсгөл нь их таалагдсан. Номыг нь анх 10-аад жилийн өмнө уншиж байхдаа "Хэвтрийн хүн" амиа хорлосонд нь зүрх өвдөж байсан ч, "Хүмүүс хэзээ ч бие биенийгээ ойлгодоггүй" гэдэг үгтэй 100% санал нэг байсан үе тул, үхэх сонголтыг нь ойлгож байсан. Саяхан, кино үзэхийн өмнө дахиад нэг уншихад яагаад заавал үхэх ёстой гэж, Цолмонтой, аав ээжтэйгээ ойлголцож болох л байсан гэсэн харуусал төрөөд байлаа.

Харин кинон дээр ХХ-г үхүүлээгүйд нь их баярласан. Одоогийн миний нүдээр харахад үнэндээ үхэхэд хайран, үхэх шалтгаас илүү амьдрах шалтгаан хавьгүй олонтой цэл залуу хүн учраас, Цолмонгоос салаад явсан ч амьдрах сонголтыг хийсэнд нь, бас хамгийн төгсгөлд тэнгэрийг хөв хөх өнгөөр харуулж өгсөнд нь маш их баярласан. 

Бас нэг спойлэр нь Г.А. маань камео дүрээр гарсан! Өлзийтөгстэйгээ цуг гарсан бол бүр төгс байх байлаа. Даанч, киноны продюсер залуугийн эхнэртэй цуг байр үзээд явжийна лээ. Ганцаараа кино үзэхийн ганц сул тал нь, яг Г.А. гараад ирэнгүүт хажуудахтайгаа цуг "хөөөөөх" гэж уулга алдах боломжгүй нь л юм даа. 

2 comments:

  1. huuyee ene zohioloor kino hiichihsen ym uu, sayahan ene zohioliig dahiad 1 unshih ymsan gej bodoj bsii shdee ::)
    10 garan jil umnu unhsij bsn odoounshwal bas uur medremjt seteggdel turuh bhdaa

    ReplyDelete
  2. hamt uulga alddag baij

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...