24.1.18

2018




Уг нь эрт урьдын цагтсан бол өчнөөн юм биччихээр үйл явдлууд өрнөсөн бн, амьдралын идэвх нь суларсан хүний хувьд тэгсгээд өнгөрөөцөн байхым.

Он гарахын өмнөхөн Морин хуурын чуулгын концерт үзсэн. Тусгаар тогтнолын ордонд олоон жилийн өмнө нээх дэмий хошин шог үзсэнээс хойш ороогүй удсан байна лээ. Суудал нь намайг авах гэсээр байтал ихэнх нь зарагдчихсан, тэгээд хамгийн уртлын эгнээнд, зүүн жигүүрт сууж үзлээ. Тайзан дээрх дуучид, морин хуурын чуулгын "од" Жигжиддорж гэх мэт чухал хүмүүсийг ойрхноос гэхдээ нурууг нь ихэвчлэн харсан. Тусгаар тогтнолын ордны тоглолтыг партер гэхээс илүү бель-этаж руу сууж үзвэл дээр юм шиг санагдсан шүү. Дуурийн театр бол хамгийн урд суухад яг гоё таардгийн. Драмын театр ч бас уртлын эгнээ "гудамжны нэмэгдэл"-гүй болохоороо амар байдаг.


Морин хуурч Жийгээ, хийлч Чинбатын хослол




Хурга майлахаа болино"-н Антони Хопкинс 19 настайдаа зохиосон вальс



Авьяаслаг Монголчуудын ялагч Энх-Эрдэнэ. Уг нь их потенциалтай, гоё хоолойтой залуу, цаашдаа чухам ямар замналаар явахын байгаан...



Joe Hisaishi гэдэг япон хөгжмийн зохиолчийн аязууд их таалагдсан.

Шөнийн нойр муутай болов. Жоохон чимээнд сэрвэгнээд сэрчинэ, буцаад унтаж чадахгүй тарчилна, маргааш нь ядраад сульдаад ааш муутын туйл. Аргагүй л эмийг нас, уулыг цас дардын байнөө... Дээрээс нь гормоны өөрчлөлт хамранд нөлөөлөөд, саван, угаалгын нунтаг, белизна, хлормин гэх мэт хурц цоргисон үнэрт дуртай болцон. Нэг л их ажилсаг хүн өдөр болгон юм угааж арчиж цэвэрлээстэй, өөрөө бас усанд хэвтээстэй. Дэлгүүр орвол саван, угаалгын бодис зардаг тасагт нь бөөдийчөөл бөндийчөөл эргэлдээд салахгүй. Камер шүүвэл юм хулгайлкээд байна уу даа гэж хардахаар. Ажлын ширээн дээрээ нэг саван тавьцан, сав л хийвэл хамар доороо бариастай. Өрөөний харчууд гайхаж байгаа биз. Үнэндээ залхажийнөө, хэвийн энгийн байдалдаа эргэж ормоор байна шдээ...

Бага зэрэг алс хэтийн юм бодоод хэлний шалгалт өгч үзэв. Олоон жилийн өмнө, цаг зав ч ихтэй байж, толгой тархи ч сийрэг байж. Шууд л боломжийн оноо авчихаж билээ. Саяны удаа ч бэлдэх гэж хэрэндээ мачийсан, гэвч яг шалгалтанд ороход огтоос сайжрал аваагүй гэдгээ мэдэрч сэтгэлээр унасаан. Шалгалтын онгод гэж нэг юм бас байдын байна, тэрийгээ хангалттай сайн дуудаж чадсангүй, ухаан санаагаа төвлөрүүлээд базаад мушгисан ч гэсэн олигтой юм гардаггүйн байна. Боломж бололцоогоо харж байгаад дахиад нэг үзээд алдана даа.

3 comments:

  1. Шинэ оны мэнд! Ам бүл нэмэх чухал жил шүү дээ, хичээгээрэй.
    Энэ зураг нээрээ хамаг сэтгэл зүрхийг минь булаагаад аваад явчихлаа.

    ReplyDelete
  2. Гоё бичлэгээрээ уншигч биднийгээ мялааж байгаад гялайлаа. Бичээд л байгаарай. Эрүүл энхийг хүсэеээ.

    ReplyDelete
  3. subscribe хийчлээ, uploud хийснүүдийг чинь бүгдий нь сонсноо

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...