20.4.17

April

Болзоо
Аль эртнээс үзэхийг хүсээд байсан "Парисын дарь эхийн сүм"-ээ үзлээ. Зүгээр жүжиг гэж бодсон чинь мюзикл байсан. Наранбаатар найруулагч жижиг детайлээ маш их анхаардаг чамбай хүн юм, гэм нь жоохон нурших талдаа. Амьдаар дуулаагүй ч гоё дуу эгшиглээд чих, нүд баяссаан. Баярмаа гэдэг жүжигчнийг өөртөө нээлээ. Аргагүй л тайзан дээр гялалзаж баймаар царайлаг хөөрхөн бүсгүй юм. Болд-Эрдэнэ мэдээж урам хугалаагүй, угийн л мундаг юм чинь. Ховорхон инээдэг, дүнсгэр хүн байхаа. Инээлээ ч гэсэн тэр нь өөрт нь ерөөсөө зохидоггүй. "Хасар" Жагаа харин ёстой гоё хувирсан байна лээ. 


Ном
Ц.Ууганбаяр зохиолчийн "Шөнийн гийчин", А.Пүрэвмаагийн "Цэцгэн титэм", Ги де Мопассаны "Хонгор найз"-ыг угсруулав. "Шөнийн гийчин" дотоод сэтгэл рүү өнгийсөн, оюун бодол амраасан, дурлал дурсамж сэдрээсэн, яг л амттайхан чиклаад шиг өгүүллэгүүд байсан бол "Цэцгэн титэм" харахад үзэсгэлэнтэй сайхан хэрнээ дотоод ертөнцийг нь тольдоод үзэхэд дүүрэн шарх сорвитой тийм нэгэн бүсгүйн тухай, исгэлэн чанга дарс шиг ном байлаа. 

"Хонгор найз"-н Дюруа бол яг эсрэгээрээ. Гадна төрх нь сэтгэл булаам, дэндүү сайхан хэрнээ дотроо дүүрэн хог новш, өмхий самхайгаар дүүрсэн хайрцаг мэт. Хэзээ нэг бүх булай нь илэрч балрах бол доо гэж өмнөөс нь санаа зовоостой. Харин мань эр улам илүү дэвшсээр, баяжсаар, тэнгэрт тулам шунал тачаал нь оргилсоор ном дуусдаг.  Хүний сэтгэлзүйг шууд ийм тийм гэж тодорхойлохгүйгээр хийж буй үйлдэл, хэлж буй үгээр нь дамжуулан дүрсэлсэн нь маш их таалагдсан. Уншигч өөрөө ухан ойлгож, дүгнэлтээ хийх боломжийг өгдөг юм шиг.

108
Ямар нэг дасгал хөдөлгөөн хийхгүй бол бүр яг амьдаараа хөшөө болчих гээд байсан тул өглөөдөө 108 мөргөж эхлэв. (Гэхдээ сүүлийн 2 өдөр ханиаднаас болоод өнжчихлөө) Мөргөл гэдэг талаас нь 30%, дасгал гэдэг талаас нь 70%.  Одоохондоо ил тод үр дүн гараагүй ч тууштай хийгээд явахад огт хийгээгүйгээс дээр байх л гэж найдна.


Ярилцлага
Мөрөөдлийн ажилдаа орох ярилцлага өгөв. Видеогоор. Бэлдэж байсан асуултаас бараг ирсэнгүй, бүгдийг нь цээжний пангаар, тухайн үед орж ирсэн санаагаараа хариулав. Тийм ч болохоор зөв бүтэцтэй өгүүлбэр нэг ч хэлж чадаагүй байхаа. Ямар ч байсан аль болох мэргэжлийн хэллэг, мундаг үгнүүд  ашиглахыг хичээв. Хамгийн сүүлд нь инээж байгаад та нарын хайгаад байгаа хүн би яг мөн шүү гэсэн. Ер нь бол өөрийнхөө хэмжээг яг л илэрхийлсэн илүү ч гүй дутуу ч гүй. Юун дээр дутуу байгаагаа ч сайн мэдэж авлаа. Сонгогдохгүй байсан ч ингэж өөрийгөө сорьсондоо баяртай байна. Дараа нь илүү гоё боломж гартал сайн бэлднээ. (аая нээх өөдрөг амьтан, бүтсэнгүй чадсангүй гээл дараа нь баахан урвайх биз)

Гэснээс хүний нөөцийн эмэгтэйг бас April гэдэг юм байлээ. Саяхан April гэдэг анааш удтал дуншиж дуншиж төрсөн шд мэдсэн үү. 


3 comments:

  1. энд бас дээр анааш төрөхийг тв-гээр үзэж байсан. Төрөөд хэдхэн цаг болж байгаа анааш 180 см өндөртэй гэж байсан хэхэ

    ReplyDelete
  2. dari ehiin sumiig huuhed baihdaa unshaad ih udaan shanalj bilee
    April ugaasaa ajiliig bol chadiishdee tee

    ReplyDelete
  3. Манайх сар бүрээ тоогоор биш гаригууд шигээ оноосон нэрээр нэрлэдэг байсан бол гэж гэнэт бодогдов, төрсөн гариг сарыг хослуулаад л нэр өгөх нь байна шд. Жишээ нь миний нэр одоогийхоор бол Наймандаваа. Тэс хөдлөн юм бичив.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...