2.3.17

Цагаан сар ба "хар ядаргаа"

Бүгдээрээ сайхан шинэлцгээв үү?

Цагаан сарын хамгийн сайхан нь хаврын урь орж дулаарах юм даа. Наран талын цонхоо ЦЭЛИЙТЭЛ нь нээгээд арчиж байхад огт даарахгүй сайхан.

Хэсэх айл нь цөөрөөд, гэрт ирэх зочид олширсныг анзаарлаа. Нөгөө л НАС гэдэг гайхлын шидэт дохиур үүргээ гүйцэтгээд яваагийн шинж байх даа.

Их ядарлаа, уг нь тэгтлээ унаж тустлаа их тогоо шанагатай зууралдаагүй юмсан. 3 хоногийн турш олон хүн, их дуу чимээтэй газар бужигнаж, ЯРЬЖ, ийш тийш хэссэн нь интроверт хүний ядрах шалтгаан болсон байх лд. Ажил дээрээ иртэл цагаан сарын spirit нь арилаагүй хүмүүс золгох гэж гүйлдээд, би нуугдаад өрөөнөөсөө цухуйхгүй суужийна.

Манай охин бас интроверт талдаа, гэхдээ надтай байхдаа ам хуурайгүй чалчаа. Өөрчилж чадвал нээлттэй тал руугаа төлөвшиж магадгүй. Хүү маань харин овоо яриасаг хүн гарах шинжтэй. Дөнгөж хэлд орж байгаа хэрнээ хаа хамаагүй тааралдсан хүн бүртэй хууч хөөрөөд явахын. Ээж шигээ ичимхий, бүрэг болохгүй нь гээд баярлаад байгаашд. Одоохондоо арай л жоохон байна. Харж л байя.

3 comments:

  1. манай армийн хүн байна. би дотно хүмүүстэйгээ, ээж эгч нартайгаа чалчдаг хэрнээ өөр хүмүүстэй газар байхаар амаараа дүүрэн алттай аятай л байдаг шд хэхэ..

    ReplyDelete
  2. Сар шинийн мэнд! Цагаан сараас хол мөн ч их удаж байна.
    Бүрэг ичимхийгийн бүлэг шүү дээ би бас. Амаа үдүүлчихсэн юм шиг хүн яахав өөрөө ээж болж байж л ганц 2 үдээсээ суллаж байна даа.

    ReplyDelete
  3. Сайн уу, Ирэх жил очиж золгоё оо, хаягаа өгчих. :))
    Тоглоом тоглоом...
    Аз жаргал сайн сайхныг хүсье.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...